ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийг ингэхэд бид дуртай

Хайр & секс  | 2013 / 04 / 26

Жилд хэдхэн удаа том бэлэг авснаас, сар бүр хайртаасаа жижиг ч хамаагүй гэнэтийн бэлэг авах нь бидэнд илүү романтик санагддаг. Үргэлж нөхрөөсөө хайр энхрийлэл шаарддаг гомдомхой /зарим хүнийхээр яршигтай/ хүмүүс нь бүсгүйчүүд бид боловч, үнэндээ бидний хүсээд байдаг тэр анхаарал халамж нь ийм л энгийн зүйлсээр илэрч, сэтгэл догдлуулдаг.

Эрчүүдийг ингэхэд бид дуртай

1. Араасаа тэврүүлэхэд.
2. Өөдөөс инээмсэглээд, хэсэг зуур ч гэсэн хэлсэн бүхнийг маань зөвшөөрөхөд.
3. Асгаран орж байгаа бороон дунд халуунаар үнсэхэд.
4. Кино үзээд уйлахад, нулимсыг маань үнсэлтээрээ арчихад.
5. Үнсэхээс ч илүү халуун дотноор тэврэхэд.
6. Зөвхөн уруул ч биш, хацар, нүд, дух, хамрыг зөөлөн үнсэж энхрийлэхэд.
7. Нааш харах бүртээ инээмсэглэхэд.
8. Зүгээр л санаад залгахад.
9. Будаггүй байхад минь ч дурласан харцаараа ширтсэн хэвээр байхад.
10. Нүд рүү зөөлөн ширтэхдээ “Би чамд хайртай” гэж хэлэхэд.
11. Биднийг нуруундаа үүрэхэд.
12. Тэд бидэнд багынхаа зургийг үзүүлэхэд.
13. Биднийг бүтэлгүйтэж, алдах бүрт ах шиг инээмсэглэж эрхлүүлэхэд.
14. Анхныхаа болзоонд үзэж байсан киноныхоо тасалбарыг хадгалахад.
15. Анх удаа болзож байсан газраа аваачихад.
16. Солгой байсан ч хамаагүй бидэнд дуу дуулж өгөхөд.
17. Тэмдэглэлт биш жирийн өдрөөр бидэнд цэцгийн баглаа бэлэглэхэд.
18. Хөгжимгүй байсан ч хамаагүй, бидэнтэй бүжиглэхэд.
19. Гаран дээр үнсэхэд.
20. Нууцаар гэнэт үнсэхэд.
21. Аав ээжийнхээ дэргэд чангаар биш ч, амныхаа хөдөлгөөнөөр “Хайртай шүү” гэж хэлэхэд.
22. Биднийг унтах хүртлээ утсаа таслахгүй барихад.
23. Зурахдаа маш муу байсан ч, зураг зурж өгөхөд.
24. Авъяасгүй байсан ч, бидэнд зориулж шүлэг бичиж өгөхөд.
25. Нэгхэн удаа “Баавгатай чихрэнд дуртай” гэж хэлснийг марталгүй санаж байхад.
26. Анх танилцсан, болзсон, үнсэлцсэн өдрүүдээ мартахгүй байхад.
27. Ямар ч тохиолдолд хэлсэн амласандаа хүрэхэд.
28. Ирээдүйн төлөвлөгөөгөө бидэнтэй ярилцахад.
29. Чухал биш юм ярьж байсан ч, яриаг маань анхааралтай сонсоход.
30. Зүлгэн дээр хэвтээд одод, үүлсийг ажиглахад.
31. Бидний зургийг ажлын ширээн дээрээ, эсвэл утасныхаа дэлгэцэн дээр тавихад.
32. Хэзээ, хаана, хэний хажууд гэдэг нь хамаагүй хүссэн үедээ үнсэж тэврэхэд.
33. Маргалдаж байхад ч зүгээр л уруул дээр гэнэт үнсэх үед.

Чи энэ жагсаалтан дээр юуг нэммээр байна? Эрчүүдийг ямар үйлдэл хийх үед чи догдолдог вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(525)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Jasline.   2016-04-21
Энэ дуунд дуртай, дуулж өгөөрэй гэж хэлэхэд чинь дуулж чадахгүй ч за гэчихээд, машиндаа тэр дууг тавьж, цаасны тасархай олоод дууны үгийг нямбайлан бичиж, түрүүвчиндээ хийсэн байхыг харахад, Нэг удаа л энэ зайрмагт дуртай гэж хэлэхэд тэрнээс өөр зайрмагт дургүй болж зөвхөн миний идэх дуртай зайрмагт дуртай болоход, Машины МП дээр явж байгаа дуунуудаас хоорондоо хол зайтай дуунаас 2,3 дуунд нь дуртай гэдгийг мэдэнгүүтэй машинд нь суух үетэй тааруулахад, Дургүй байгааг нүднээс минь уншаад тэр байдлыг засахын тулд хичээхэд, Солгой хоолойтой ч гэрийнхнийгээ унтаж байхад нойлд ороод шөнөөр дуулж өгөхөд, Халуураад унтаж чадахгүй хэвтэж байна гэхэд эм бариад үүдэн дээр зогсож байхад, Шалгалттай өдөр хүргэж өгчихөөд тарах үед нь халуун хоол цай хийгээд аваад ирэхэд Утсаар ярьж, смс бичээд түр салцгаах үедээ үргэлж үнсье, тэвэрье, хайртай гэдэг үгийг хэлэх, бичих бүрт БИ ЖАРГАЛТАЙ БОЛДОГ.

Зочин: altanzul.   2016-04-18
kinon deer l gardag bhdaa.

Зочин: Ariun.   2016-04-18
Гарнаас татаад энгэртээ наагаад тэврэхэд нь, гэнэт залгаад очиж байна гараад ир гэхэд нь, хоолоо идсэн үү, дулаан хувцасласан уу гэх мэтээр санаа тавихад нь ... ер нь л гэнэтийн юм бүхэн гоё. Гэнэт үнсэх, гэнэт тэврэх, гэнэт хөтлөх, гэнэт над дээр ирэх, гэнэт таарах, гэнэт залгах, гэнэт болзоонд урих гээд. Гэнэт явчихгүй л бол ...

Зочин: Ariun.   2016-04-18
Гарнаас татаад энгэртээ наагаад тэврэхэд нь, гэнэт залгаад очиж байна гараад ир гэхэд нь, хоолоо идсэн үү, дулаан хувцасласан уу гэх мэтээр санаа тавихад нь ... ер нь л гэнэтийн юм бүхэн гоё. Гэнэт үнсэх, гэнэт тэврэх, гэнэт хөтлөх, гэнэт над дээр ирэх, гэнэт таарах, гэнэт залгах, гэнэт болзоонд урих гээд. Гэнэт явчихгүй л бол ...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com