ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ургийн өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь

Эрүүл мэнд  | 2013 / 04 / 24

Утаа, эрүүл бус хоол хүнс, стресс зэрэг нийгмийн өвчлөлүүдийн уршгаар “өсөлтгүй жирэмслэлт”-тэй гэсэн шалтгаанаар удаан хүлээсэн үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүй болсон эхчүүд олширчээ. Үүнийг угтаа ургийн өсөлт саарах хам шинж гэж нэрлэдэг бөгөөд бие даасан эмгэг биш, эрхтэн тогтолцооны болон эх барихын эмгэг процесс дээр суурилан үүсдэг юм байна.

Ургийн өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь

Хамгийн аюултай нь эх энийг огт мэдрэхгүй бөгөөд яг л хэвийн жирэмслэлт мэтээр үргэлжилдэг. Ургийн өсөлтгүй жирэмслэлт нь эхийн, ургийн гэсэн хоёр шалтгаантай байдаг.

Эхийн талаас:
- 17-аас бага 37-оос дээш насны бие давхар эхчүүд
- Мэргэжлийн хүнд хортой нөхцөл, хүнд хүчир ажил
- Сэтгэл зүйн хэт ачаалал
- Бие давхар үедээ архи тамхи хэрэглэх
- Бөөр, зүрх судас, дотоод шүүрлийн өвчин
- Үрэвсэлт өвчин болон архаг халдварт өвчин
- Эмэгтэйчүүдийн өвчтэй болон сарын тэмдэг тогтворгүй эхчүүд
- Өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан эхчүүд
- Амьгүй ураг, төрөлхийн гаж хөгжил
- Өмнө нь хүндрэлтэй төрж байсан эхчүүд
- Кесарь хагалгаа хийлгэж байсан эхчүүд
- Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого
- Өмнө нь зулбахаар завдаж байсан
- Цус багадалттай
- Артерын даралт их болон бага

Ургийн талаас:
- Удамшлын өвчтэй
- Ургийн дотоод халдвар
- Бодисын дотоод халдвар
- Ихэсийн архаг дутмагшил байдаг.

Ургийн өсөлтгүй жирэмслэлтийг ЭХО болон дааврын шинжилгээгээр тогтоох боломжтой. 2 сартайгаас эхлэн ургийн зүрхний цохилт мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс ураг 2 сар хүрсний дараа л өсөлт хэвийн байгаа эсэхийг тодорхойлж болдог юм байна. Зүрхний цохилт сонсогдохгүй, эхийн жин нэмэгдэхгүй, ураг тухайн сарынхаа байх ёстой жиндээ хүрээгүй байвал ургийн өсөлт зогссон байх магадлалтай тул яаралтай арга хэмжээ авах ёстой.

Энэхүү аюултай эмгэгээс сэргийлэхийн тулд доорх арга хэмжээг авах хэрэгтэй.
- Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзлэгт хамрагдах
- ЭХО-д тогтмол үзүүлж байх
- Архи тамхинаас бүр мөсөн татгалзах
- Эмчийн зөвлөөгүй эм дур мэдэн хэрэглэхгүй байх
- Амин дэмээр баялаг эрүүл хоол хүнс хэрэглэх< br> - Витамин Е, С түлхүү хэрэглэж байх нь тустай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(833)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-09-04
Usultgui jiremsen gej zarim exoni emch nar buru onoshilj bna gej bodogdson,er ni zuvkhun exogor onoshildog ni uchir dutagdaltai yum bnle, namaig ekh nyalxasin buru onoshilj tsevelege xisen shu,zaval davarin shinjilge ugux estoi yum bnle,yarch ert ued ni avkhulax ix buru

Зочин: Tugs.   2016-08-21
@Зочин ххэхү-d: Axiad emneleg oroxoos aina gdg chn yu gsn ug wee? Ali bolox ertxen jiremsnii xynaltandaa orj emchiin xaraan dor bj gemeene eruul saruul sxan xuuxedtei bolno shude. Ter tusmaa omno n tiim asuudaltai tulgarch bsan bol ali bolox xurdan emchees zowlogoo awaad, chanartai sn xool xuns xereglej, vitamin sn uuj, sn amarch, biedee anxaarax xeregtei shu.

Зочин: Зочин ххэхү.   2016-08-21
Sain bna uu bi osoltgv jiremsen bolood 4sard tsewerlvvlj bsan onoodor 8sar20 ahiad jiremsen gdgee medlee yaawal deer wee ahiad osoltgv boloh bolowu huuhde toruulmeer l baidag daanch ahiad emleg orohos aigad bhn nadad zowlooch

Зочин: Отгоо.   2016-04-11
Сайн байна уу? Би 35 настай. 2 хүүхдийн ээж. Хүүгээ 2010 онд төрүүлсэн. Би хүүгээсээ хойш 2 удаа жирэмслэн хоёулаа өсөлтгүй гэсний улмаас үр хөндүүлсэн. Одоо 1 сартай жирэмсэн. Хүүхдээ төрүүлэх маш их хүсэлтэй. Дахиад өсөлтгүй болчих болов уу гэж айж байна. Тйим зүйл болохгүйгээр ямар арга хэмжээг авах ёстой вэ? туслаач

Зочин: Оогий.   2016-02-29
Хүүхэд олдсон цагаасаа хамгийн түрээүүнд бий болдог эрхтэн бол Зүрх. Тиймээс зүрхний цохилт 1 сартайгаас л мэдэгдэнэ.

Зочин: Zochin.   2016-02-29
Bi odo 40 tei,2 sartai,xuxdin zurxni tsoxilt orj irdeggui e,xuxed xeden sartaigas zurx ni tsoxilj exlex ve,nadad zuvulgu ugj tuslana u?

Зочин: Үр удам.   2016-01-30
Ganaa nadad bas iim zuil 2dahia tohioldoj bnaa. uuruu ali emnelegt yamar shinjilgee ogson be

Зочин: ganaa.   2016-01-24
hi.bi sayhan urgiin osoltgvi jiremsen bolson. shaltgaanni 7honogiin daraa garna gesen. bi udahgvi hvvhedtei bolno gej bodoj bga. 6sar hvleechihwel az jargal nadad ireh bolno. ydaj bhd minii hajuud bdg hvn vneheer sain hvn. bi vneheer ooriigoo aztai emegtei gej boddog

Зочин: gigi.   2015-11-06
Iim zvil zunduu bnada hot geltgvi huduu ch bna bi ch gsn sayhn ene onshoor hvvhdee aldsoon hetsvv bna ahij jiremslehed dawtdag gsn odoo aigaad l bna hvvhedtei bolmoor bdg oron nutgiin emch nar zvgeer l gd bhin jiremsen bhd min zvgeer zvger gj bgad l neg l udur doosho tsus aldaad bvh zvil duussan emch nart itgehed ber bna

Зочин: b.   2015-11-06
haachiv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com