ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Түүнд цорын ганц гэдгээ мэдрүүлэх арга

Хайр & секс  | 2013 / 04 / 23

Аливаа зүйлийн эхлэл бүхэн эмзэг байх юм гээч. Жирэмсний эхний сарууд, хайр дурлалын харилцааны эхний үеүүд хамгийн адармаатай. Энэ л үед өөрийгөө түүнд хэн гэдгээ мэдрүүлж чадвал цаашид “аялал” амжилттай үргэлжлэх болно. Чи энэ хорвоо дээр ганцхан хувь ч гэлээ “эмэгтэй хүн” гэдэг нэг л тодорхойлолтонд багтдаг. Энэ үед бусдаас өөрийгөө онцгой гэдгийг мэдрүүлэхийн тулд дараах аргыг ашиглаарай.

 Түүнд цорын ганц гэдгээ мэдрүүлэх арга

Өгөөш: Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ? Түүний харц хэн нэгэн сайхан бүсгүй дээр тусах үед энэ аргыг ашигла. “Үнэхээр сайхан бүсгүй байна шүү” гэж хэлээд инээмсэглэ. Хариуд нь тэр “Гэхдээ чамайг минь хэзээ ч гүйцэхгүй” гэж хэлэх болно. Хэлэхгүй ч гэсэн тэр дотроо бодсон л байж таараа. Бусдын гоо сайханг үнэлж чаддаг чамайг тэр арай илүү түвшинд үнэлэх болно. Түүний харааг эрхгүй татаад байсан тэр бүсгүй одоо түүнд сонин биш.

Ганцхан л удаа ш дээ: Тэхүү, гэсэн түүний хариултыг бүү хүлээж ав. Мэдээж тэр нь хэзээ ч ганц удаа байдаггүй. Дараагийн удаа ч бас чи түүний “ганцхан удаа шдээ, тэхүү”-д нь автчихсан л явж байдаг. Түүний гэнэт авсан үзвэрийн билет, ажлыг чинь таслуулсан өдөр, төлөвлөгөөгөө хойшлуулсан шалтаг бүхэн тэр байх ёсгүй гэдгийг санаарай. Харилцааны эхний шатуудад чи биш тэр цагаа чамд тааруулж байх ёстой.

Стоп!: Халуухан байна, хүсэж байна...Стоп! Тийм ээ одоохондоо арай болоогүй байна. Ийм амархан түүнд өөрийгөө өгөх гээгүй биз дээ? “Стоп” кнопыг цагаа олж дарснаар түүнд бусдаас өөр гэдгээ харуулах бас нэг боломж гарч ирнэ. Гэхдээ чи өөрөө эргэлзэхгүй байвал болохгүй зүйл ч байхгүй л дээ.

Зангуу: Аз жаргалтай хором мөч бүхэн урссаар л байна уу? Одоо зангуугаа хаяанд нөхцөл байдлыг нэг хэсэгтээ ажиглаад үзээрэй. Энэ бүхэн үнэхээр жинхэнэ аз жаргал уу, эсвэл түр зуурын сэтгэл хөөрөл үү гэдэгт анхаарлаа хандуулаарай. Хүсвэл чи хэсэгхэн хугацаанд түүнтэй хөндий байгаад үз. Энэ үед тэр илүү их “танигдаж” болох юм.

Мэдрэмж: Хаялан байгаа цас, түүний хэлсэн үгний хариуд төрсөн бодол, үзсэн киноны тухай мэдрэмжээ түүнтэй хуваалц. Тэр чиний дотоод хүнтэй танилцаг. Үнэхээр л түүний төлөө зүрх чинь булиглаад байвал олон хүнтэй гудамжинд алсаас үнсэлт илгээхээсээ бүү татгалз. Түүнтэй хамт байхдаа юу хүсэж байна. түүнийгээ л биелүүл. Бидэнд өдөрт тоо томшгүй олон мэдрэмж төрдөг хэрнээ түүнийгээ бусадтай нэг их хуваалцаад байдаггүй. Хэрвээ бид мэдрэмжээ хэн нэгэнтэй нээлттэй хуваалцаж чадвал ойлголцоход илүү амар хялбар болох болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(393)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com