ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн байхдаа заавал дасгал хийх 16 шалтгаан

Эрүүл мэнд  | 2013 / 04 / 26

Бяцхан үрээ хүлээж суугаа чамд яг одоо хүн бүхэнд эрхлүүлээдл, хуруугаа ч хөдөлгүй хэвтээд л баймаар санагдаж байгааг мэдэж байна аа. Гэхдээ жирэмсний үедээ дасгал хийх нь чамд болон хүүхдэд чинь маш тустай. Эерэг үр дүн нь 9-хөн сарын турш биш насан туршид хадгалагдах болно.

Жирэмсэн байхдаа заавал дасгал хийх 16 шалтгаан

1. Жин нэмэх нь бага Судалгаагаар жирэмсэн байхдаа дасгал хийгээгүй эмэгтэйчүүд, хийснээсээ 3 кг-аар илүү жинтэй байдаг аж. Тогтмол хөдөлгөөнтэй байвал төрөлтийн дараа илүүдэл жингээ хасах шаардлага гарахгүй. Гэхдээ зөөлөн хөнгөн дасгалууд хийх ёстой гэдгийг анхаараарай.

2. Төрөлт илүү хялбар байх болно. Гэдэсний булчин чанга, зүрхний ажиллагаа хэвийн, уушигны багтаамж сайн байх нь чамайг хүүхдээ зовиур багатай төрүүлэхэд том дэмжлэг болно. Усны аеробик хийж байсан ээжүүд төрөх явцдаа өвдөлт багасгах эмчилгээ хийлгэх нь 58 хувиар бага байдаг.

3. Жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдлийг 27 хувиар бууруулна- Цусан дахь сахарын хэмжээ их байх нь чамайг төрөлтийн дараах 10 жилд II төрлийн чихрийн шижинтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн дутуу төрөх, илүүдэл жинтэй хүүхэдтэй болох магадлалыг ч өндөрсгөдөг. Хэрэв чи чихрийн шижинтэй бол, дасгал хийх нь чиний инсулины хэрэгцээ болон эмчилгээнүүдийг хойшлуулахад тусална.

4. Сэтгэл санаа өөдрөг байна. Идэвхтэй хөдөлгөөнтэй ээжүүдэд жирэмсний үеийн сэтгэл санааны хямрал тулгардаггүй.

5. Нуруу өвдөх нь бага. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 2/3 нь нурууны өвчтэй байдаг. Гэхдээ усан дахь дасгал, йог болон хэвтээ байрлалаас нуруугаа дээш тааз руу татах зэрэг дагсалууд нь өвчнийг багасгадаг. Ялангуяа хоёр дох 3 сарын хугацаанд дасгал хийх нь маш сайн нөлөөтэй.

6. Өтгөн хатахгүй. Жирэмсэн эмэгтэйд прогестероны түвшин болон ургийн өсөлтөөс хамаараад бүдүүн гэдэсний түгжрэл үүсэх нь элбэг. Гэхдээ ислэг ихтэй бүтээгдэхүүн идэж тогтмол дасгал хийвэл бодисын солилцоо чинь хэвийн явагдана.

7. Биеэ хичнээн уян хатан байсныг мэдэрнэ. Жирэмсний гормон чиний аарцагны үеийг суллаж, төрөлтөнд бэлтгэдэг. Энэ үеэр биеийн чинь бусад үеүүд ч суларч, өөрөөр хэлбэл тайвширдаг. Жирэмсний үеийн йогоор хичээллэх үед бие чинь дээд зэргийн уян хатан байна гэсэн үг.

8. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Эрүүл агаарт эрчимтэй алхаж байгаа жирэмсэн эмэгтэй рүү бүх хүн инээмсэглэж хардаг. Бас фитнессийн өрөөнд хүмүүс чамайг хараад төхөөрөмжөө суллаж өгөх болно. Бас л нэг давуу тал мөн биз?

9. “Hot mama” гэдгээ мэдэрнэ. Жирэмсний үед дасгал хийдэг бүсгүйчүүд бие галбирынхаа талаар илүү сэтгэл өндөр байдаг. Гэдэс томрох нь тэдний өөртөө итгэх итгэлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь дасгал хийвэл биеийн бусад хэсэг тийм ч их таргалдаггүй.

10. Төрөлтийн хугацаа богиносох магадлалтай. Өөрөөрөө төрсөн ээжүүдээс судалгаа авч үзэхэд жирэмсэн байхдаа дасгал хийж байсан эмэгтэйчүүдийн төрөлтийн дундаж хугацаа 4 цаг 24 минут байсан бол дасгал хийдэггүй байсан эмэгтэйчүүдийнх 6 цаг 22 минут байжээ.

11. Тайвшрахад тустай. Йогийн дасгал хийх үед тогтмол урь амьсгаа авч, анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гардаг учраас жирэмсний уур бухимдал, цухалдалыг тайлж өгдөг.

12. Хавагнах нь бага. Чиний бие жирэмслэлтийн үед илүү их шингэн хадгалдаг. Энэ үед ургийн өсөлт чиний судсанд даралт өгснөөр зүрх рүү буцаж очих цусны эргэлтийг сааруулдаг. Дасгал хийх нь цусны эргэлтийг эрчимжүүлдэг учраас хавагнахаас сэргийлнэ.

13. Хүүхэд чинь эрүүл чийрэг, спортод сайн болж магадгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа “дасгал хийдэг байсан” хүүхдүүд том болоод спортод авъяастай болох магадлал нэмэгддэг хэмээн Parents.com сайтаас хийсэн судалгаа мэдээлжээ.

14. Төрсний дараа эргэн сэргэхэд нөлөөлнө. Жирэмсний 9 сарын турш дасгал хийсэн бүсгүйчүүдэд бэрхшээлийг болон өөрийгөө ялан дийлэх чадал, эрч хүч дүүрэн байдаг учраас төрснийхөө дараа бусад ээжүүдийн дэргэд тэнхэрч, цовоо цойлгон болох нь түргэн байдаг.

15. Найзуудтай болно. Дасгалынхаа ангид танилцсан ээжүүдтэй сайн найзууд болох боломжтой. Хүүхдүүдээ ч ойр өсгөж болно шүү дээ.

16. Бүхнийг хяналтандаа байлгаж буйгаа мэдэрнэ. Жирэмсний үед чиний биед илрэх янз бүрийн өөрчлөлтүүд амьдралд чинь ч бас том эргэлтүүдийг авчирна. Дасгал хийх болгондоо чи хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө ямар нэг бодитой хичээл зүтгэл гаргаж байгаагаа мэдрэн, энэ нь чамд хайрыг бас хариуцлагатай байдлыг мэдрүүлнэ.

Жирэмсэн эхчүүдэд тохирох топ 4 хөдөлгөөн:

Алхах Зүрх болон уушигны чадлыг сайжруулж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Усны дасгал Зүрх болон уушигны чадлыг сайжруулж, үе мөчний өвдөлтийг багасгана.

Гантильтай дасгал Булчинг чангаруулж, хүч чадлыг нэмэгдүүлнэ.

Жирэмсний йог Хүч чадал, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж тайвшруулна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(368)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com