ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Хуучны” хип хоп мандтугай!

Энтертаймэнт  | 2013 / 04 / 26

Монгол хип хопын талаар ярих гээгүй юм шүү. Яагаад гэвэл тэд одоо хүртэл амьдаар дуулагдаж буйгийн зэрэгцээ бидний хэн нь ч мартах болоогүй байна. Харин 80, 90- ээд оны хурдан хэмнэл, цоглог аялгуугаар залуусыг доргиодог байсан Америк “хуучин” хип хопын тухай энд сануулахыг хүслээ. Айяс айяс бэйби!

“Хуучны” хип хоп мандтугай!

1. Ice ice baby- Биллборд жагсаалтыг тэргүүлсэн анхны хип хоп дуу. 1989 онд анх гарсан даруйдаа дуучнаа толгой эргэм амжилтаар булж эхэлсэн энэхүү дуу тэр үедээ яггүй хөрөнгөөр боссон байх юм. Тодруулбал “Ice ice baby”-г дүрсжүүлж бидэнд хүргэхийн тулд клипэнд 8000 доллар зарцуулжээ. Аргагүй л чансаа үнэртэж байгаа биз?

2. Push it- Бүх цаг үеийн шилдэг 100 хип хоп дууны 9-т бичигддэг уг дууг Salt n Pepa хэмээх этгээд нэртэй хамтлагийн охид зохиосон. Өөрөөр хэлбэл хип хопын түүхэн дэх анхны реп охидын хамтлаг энэ дууг амьдруулсан юм.

3. I like big butts- Уг нэр нь “Baby got back” л даа. Гэхдээ л хүмүүс урд талых нь нэрээр илүүтэй мэддэг. Аргагүй шүү дээ. Энэ мөрөөр эхэлдэг үгс нэг хэсэгтээ л охидыг сэтгүүлийн нүүрэн дэх загвар өмсөгчдийг харж өөрийгөө голохгүй байхад сургаж чадсан юм. Тэгэхээр эл дуу зөвхөн секс, өгзөгний тухай дуу биш байгаа биз.

“Би том өгзөгтэй охидод дуртай
Худлаа ярьж угаасаа чадах ч гүй
Тэгээд ч та нар намайг хорьж дийлэхгүй юм чинь”

4. Party up in here- Үдэшлэг энд болж байна. Явмааргүй сайхан байна! Энэ дууг сонсох тоолонд чихэнд минь ийм л үгс орж ирдэг. 1999 онд зохиогдсон гэмээргүй орчин үеийн дуу шүү.

5. Jump around-1992, 1993 оны моод дуу. Тэр үедээ олон улсын хит чатуудыг тэргүүлсэн тус дууг одоо ч кино, тайз дэлгэцийн бүтээлд ашиглах нь олонтаа.

“Алив би ирчихээд байна
Алгуурлалгүй босоод намайг даган
Үсрээд бай залуу минь”

6. Killing me softly with his song- Хамгийн анх 1973 онд Чарлез Фокс аяыг зохиож, Норман Гимбэл үгийг бичсэнээр хэдэн арван жилийг дамжсан гайхалтай дуу төрсөн түүхтэй. Олон хамтлаг дуучид энэ дууг өөрсдийхөөрөө амь оруулах гэж оролдсоны дотор Fugees хамтлаг “Оноо” цомогтоо оруулж дуулснаар Гремми хүртсэн билээ.

7. That’s just the way it is- Тийм ээ, байгаа нь л энэ. Агуу домог 2pac-ийг хэрхэн мартаж болох билээ. Түүний дуунуудаас хамгийн намуухан мөртлөө хүнд хэлэх зүйл ихтэй дуу нь энэ юм шиг санагддаг шүү.

8. U can’t touch this- “Би чамд хэлсэн биз дээ. Хүрч болохгүй ээ гэж”. Ая нь дөнгөж эхлэнгүүт л босож зогсоод могойн гүрвэлзэх хөдөлгөөн хиймээр санагдуулдаг галзуу дуу! 1990 онд зохиогдсон.

9. Hip hop hooray- Хип хоп уухайлалт ямар байдгийг мэдэхийг хүсвэл энэ дууг заавал сонсоорой. 1993 онд анх гарч, орон орны хит чатуудыг эзэгнэсэн энэ дууны хамгийн алдартай хэсэг нь “Hey..ho..hey..ho” хэмээх дахилт нь яахын аргагүй мөн.

10. Hey ya- Энэхүү жагсаалтын хамгийн сүүлийх бас хамгийн отгон нь. 2003 онд гарсан Outkast-ийн тус дууг оруулахгүй байж чадсангүй. Яагаад гэвэл хөгжилтэй хип хоп гэж юу байдгийг харуулдаг томоохон жишиг хамтлаг бол эднийх шүү дээ.

50 cent, Eminem, Young Mc зэрэг мундгууд байхгүйг анзаарсан биз дээ. Мартагдах болоогүй учир тэднийг онцгойлон дурдсангүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(645)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com