ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хадам ээж маань намайг хүлээн зөвшөөрөөгүй

Миний амьдрал  | 2013 / 03 / 23

Сайн байна уу? Би яалт ч үгүй бүх зүйлээ бичиж байгаад зөвлөгөө авах гэсэн юм. Яахаа мэдэхгүй байгаа болохоор надад туслаач. Намайг Н гэдэг 24 настай. Найз залуу, Нөхөр 2-ын алийг нь би мэдэхгүй байна.

Хадам ээж маань намайг хүлээн зөвшөөрөөгүй

Манай хүнийг Б гэдэг. Бид 2 үерхээд 2 жил хагас болж байна. Би энэ л хүнтэй сууна гэж бодоод анхны шөнөө тэрэнтэй өнгрөөж анхны гэсэн болгоноо өгсөн. Бид 2 үерхээд 6 сарын дараа харьцаанд орсон. 6 сарын дараа хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхэд минь эндээд их сэтгэл санаагаар унасан. Тэгээд сарын дараагаар би дахин жирэмсэн болсон. Их л баярласан. Даан ч манай хүний дүү нь намайг сар гарантай байхад амиа хорлож өнгөрсөн юм.

Энэ мэдээг сонсоод миний бие сонин болоод, доошоо цусархаг юм гараад гэртээ хэвтрийн дэглэм барьж хэвтсэн юм. Яг ажил явдлынх нь үеэр би гэртээ хүүхдээ тогтоох гээд хэвтэж байсан болохоор надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Тэгээд би 7 хоног хэвтээд тэднийд очиход ээж нь миний охин Б-дээ одоо л хань бол гэсэн юм. Угаасаа хамт байхгүй бол харахаас нүд хальтармаар байсан юм. Тэгээд ч манай ээж ийм л үед нь түшиг тулгуур болсон дээр гээд гуйлга туулга хийлгүй намайг явуулсан юм.

Энэ хугацаанд миний гэдэс томроод манай хүний сэтгэлийн шарх нь овоо л гайгүй болж байсан ч найз нартайгаа нийлэх, ажлынхантайгаа гараад халах болгондоо уйлдаг болсон. Хичнээн шөнө энгэртээ тэвэрч тайтгаруулсныг би санахгүй байна. Намайг 6 сартай байхад хадам ээж гуйлга хийнэ гэж байхад манай хүн талийгаач өнгөрөөд хэр удаж байгаа гээд гуйлга хийх гэж байгаа юм болоо гэж надад хэлэхээр нь гуйлга хийгээд яах юм бэ гэж хадам ээждээ хэлсэн юм. Тэгээд л би энэ айлд бэр, айлын эхнэр хүний үүргээр амьдарч байсан юм.

10 сард би хөөрхөн хүүтэй болсон. Их оёдолтой байсан болохоор шөнө нь төрх тасагт дахин очсон юм. Хадам ээжийн танил дээр төрсөн ч тэр хүний нэр хүндийг унгаалаа гээд хадам ээж 2 цаг шахам намайг утасны цаанаас загнасан. Угаасаа миний буруу байсан болохоор загнуулсаар байгаад дуусгасан. Намайг загнахгүй бас миний ээж рүү залгаад бас баахан загнасан гэсэн. Гэртээ байгаад байхаар сүүлдээ хүний мөрөөс болдог юм байна лээ. Тэгээд хүүхэд төрөөд гэрлэлтээ батлуулахгүй бол болохгүй гэхээр нь үгүй ээ хурим хийж байж л гэрлэлтээ батлуулна гэж дайрсаар байгаад гэрлэлтээ батлуулаагүй.

Манай хүү шөнө 4-5 удаа сэрээвэл сайхан амарлаа гэж боддог болтол манай хүү шөнө сэрдэг юм. 5 сар дарааллаад шөнө тийм байдалтай байснаас болсон уу яасан цагаан сарын үед хүүхдээ хадмынд аваачаад гэртээ цэвэрлэгээ хийсэн юм. Хүүхдээ авахаар очтол би халуураад хэвтэж байсан чинь манай хүн ирээд "бие чинь яаж байна" гэж асуух ч үгүй байхаар нь гэртээ очоод хэвтэж байсан чинь манай хүн сүү хөөрүүлээд эм авчирч өгчихөөд юм хэрэгтэй бол хэлээрэй гээд ТВ үзхээр өрөөнөөс гараад явчихаар нь дэрээ нортол уйлсан. Тэгээд цагаан сар болж байхад хэрүүл хийгээд яахав гэж бодон юу ч болоогүй юм шиг байж байгаад цагаан сар дуусгасан юм. Цагаан сарын дараа толгой заадсаараа салах гэж байгаа юм шиг өвдөөд хүүхдээ ч авч чадахгүй, арай гэж өглөө болгосон. Тэгсэн манай хүн ээжид хүүгээ өгөх үү гэхээр нь тэг гэж хэлсэн чинь за гээд ажилдаа яваад өгсөн. Босох ч тэнхэлгүй байхад ажилдаа яваад өгөхөөр нь би их гомдсон. Тэгээд орой ирэхээр нь би гэрлүүгээ явлаа ийм байдалтай тэсэхгүй нь гэж баахан ярьж суусан юм. Тэгээд би ер нь чиний хувьд юу юм бэ гэж асуухад миний хүү та 2 чинь миний хувьд амь амьдрал минь шүү дээ гэдэг үгийг сонсоод тайтгарсан юм. Тэгээд маргааш нь надруу томилтоор явах болчихлоо гэнэт гэхээр нь за за гэж хэлээд төрсөн өдрийнх нь бэлгийг авах боломж гарлаа гэж бодоод байж байтал дахиад залгаад ажлын хүмүүс сая хамт байсан юм уг нь томилолт биш ээ манай хэд намайг хамт явчихаач гээд чамд томилолтоор явах гэж байгаа юм гээд хэлчих гээд байсан юм гэхээр нь үнэнээ хэлсэн болохоор нь маргааш эрт ирээрэй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд би ээжийндээ ирээд хоносон юм. Тэгсэн 2 шөнө 3 өдөр алга болохоор нь чи тэр чигээрээ яваарай чамайг маргааш ирээрэй гэж байхад ийм олон хоногоор алга болоод өөдгүй амьтан гэж уурласан юм. Тэгсэн ээж нь надруу яриад манай хүү томилолтоор явж байхад чи гэр орондоо хоол ундаа хийгээд гэр орноо цэвэрлээд халуун дулаан уур амьсгалтай угтаж чадахгүй байна уу гэж хэлхээр нь танай хүү чинь томилолтоор яваагүй шоудахаар явсан гэж хэлсэн чинь хажуудаа барьж тогтоож чадахгүй бол чи салаад өг угаасаа би чамайг хүлээн зөвшөөрөөгүй, далчиганаж яваад жирэмсэн болсон, би л чамайг хүүхэд гаргаад өг гэж гуйгаагүй, чи өөрөө л манайд ирсэн гэж утсаар тачигнаад байхаар нь утсаа таслаад гэрлүүгээ яваад хувцас хунараа аваад хүүгийнхээ хувцасыг аваад ирсэн.

Үнэхээр хэцүү байна. Хүүг нь бодоод би гуйлга хийлгээгүй хүүг нь бодоод би гэрт нь ирсэн байхад тэр хүн намайг тэгж хэлсэн. Бас манай гэрт ирээд түлхүүрээ авъя одоо л салгаж авъя гээд түлхүүр аваад явсан. Манай хүн болохоор та 2-ийн дунд үнэхээр хэцүү байна гэх юм. Тэгээд хүүхнүүдийн ярианд ормоогүй байна гэсэн тэгээд манай ээжийнд хааяа ирчихээд л явж байгаа. Манай ээж болохоор гэртээ ирсэн хүнийг загнаж болохгүй доромжилсон болно гээд юм хэлэхгүй байгаа надад болохоор одоо чамайг заавал гуйлга хийлгэнэ үгүй бол явуулахгүй гээд байгаа. Хамгийн гол нь манай хадам намайг гуйхгүй хүн. Тэгээд ч би нөхрөө санаад бас хүү аавгүй болох гээд байх юм, яах вэ? ямар нэгэн зөвлөгөө өгөөч манай хүн болохоор хүрээд ирээч гээд байх юм. Ээж болохоор чи хэрвээ тийшээ явбал дахиж би чамайг харахгүй хадам ээж чинь энд ирээд чамайг доромжилж доромжилж явсан байхад чамайг явуулахгүй гээд байх юм би яах вэ яах ёстой вэ?

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө:

Өрх тусгаарлана гэдэг бол аав ээжээсээ тусдаа гаран нэгэн шинэ гэр бүлийг хайртай хүнтэйгээ хамтдаа бий болгохийн нэр. Өөрөөр хэлвэл гэр бүл болохоос өмнө аав ээжүүд таны амьдралд шийдвэр гаргахад нөлөөлж байсан байж болно, харин гэрлэсэнээс хойш бол үгүй. Учир нь эхнэр нөхөр хоёр хамтдаа өөрсдийн шийдвэрээ гарган алдаж онож байж л ирээдүйн аз жаргалтай хучирхэг гэр бүлээ өөрсдөө бий болгодог. Гэр булийн амьдралд гадны нөлөөлөл хэзээ ч сайн сайхан зуйлсийг авчирдаггүй. Магадгүй үүнийг хүн болгон мэдэх боловч бусдын амьдралд нөлөөлж, бусдын нөлөөллийг ч өөрийн амьдралдаа оруулахыг зөвшөөрдөг. Таны гэр бүлийн харилцаанд анхаарвал зохилтой дараах зүйлс байна.

Амьд , эрүүл харилцаа. Та хоёрт бие биенээ ойлгож, яриаг нь дуустал тэвчээртэй сонсох цагууд хэрэгтэй. Гэхдээ яриагаа эхлэхдээ эелдэгээр эхлүүлэх хэрэгтэйг санаарай. Жишээлбэл: Өнгөрсөн хугацаанд хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудын тухай яриад, цаашид ирээдүйн хамтын амьдралаа хэрхэн сайхнаар төсөөлж буйгаа ярьж болно. Эрэгтэй хун хайртай бусгуй нь өөрийг нь ирээдүйнхээ амьдралд байгаагаар төсуулөн ярихад маш их тааламжтай мэдрэмжийг хулээн авдаг. Харин дараа нь та өөрийгөө өнгөрсөн өдрүүдэд юу мэдэрсэн тухай, энэ нь та хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар яриагаа үргэлжлүүлээрэй. Гэхдээ гомдоллосон өнгөөр ярьж болохгуй гэдгийг санаарай. Энэхуу цаг нь зөвхөн та ярих биш түүнийг ч гэсэн сэтгэлээ онгойтол ярих боломж, орчныг өгөөрэй. Гэр булүүдэд хамгийн ихээр дутагддаг зуйл бол харилцаа. Зарим эрчүүд ажлаасаа ирээд зурагт узээд суух, эсвэл комьпютерийн тоглоом тоглох гэх мэт зүйлсийг хийдэг бол эмэгтэйчүүдийн хувьд олон ангит солонгос кино үзэх, интернэтэд цагаа өнгөрүүлэх гэх мэт зүйлсийг урьтал болгон бие биетэйгээ ярилцах тэр хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Сонсохоос итгэл ба ойлголцол ирдэг гэдэг. Яг л үүн шиг эхнэр нөхөр хоёр ярилцаж байж л бие биедээ итгэх итгэл, ойлголцол, эвлэрэлийг бий болгодог.

• Уучлалт. Уучилна гэдгийг хүмүүс маш хүндээр хүлээж авдаг. Магадгүй хэзээ ч уучилж чадахгүй мэт боддог. Гэхдээ бидний амьдралд уучлалт гэдэг зуйл байхгүй бол бид бүгд өөрсдөө ч оршин тогтнох боломжгүй юм. Алдаанд дуртай хүн байдаггүй ч алдаагүй амьдрал гэж үгүй. Хүн бүр амьдралдаа тэнэг үйлдэл хийж, бусдыг гомдоож, буруу зүйл хийж алдаа гаргадаг. Харин энэ алдаатайгаа хэрхэн харьцаж, хэрхэн ухамсарлаж, мөн уучилж байгаагаар аз жаргал хэмжигддэг. Өнөөдөр та хоёрын дунд байгаа асуудалууд нь ирээдүйн амьдралын асуудлуудыг даван туулах бэлтгэл хичээл болж өгдөг. Энэ хичээлд зарим гэр бүлүүд бүдэрч, зарим нь тэсээд үлддэг. Тиймээс хувиа л хичээхгүй бол харилцаа үүрдийнх байж чаддаг юм шүү.

Хэн нэгнээс хараат бус байх. Залуу гэр бүлүүдийн салах болсон нэг учир шалтгаан нь аль нэг талын гэр бүлийн нөлөөлөл. Энэ үг магадгүй нийт уншигч бүсгүйчүүд та бүхэнд их танил сонсогдож байгаа биз ээ. Өнөөдөр таний гэр бүлийн амьдрал зөвхөн та болон таны нөхөр хүүхдийн л амьдрал. Харин хоёр талын аав ээжүүдийн амьдрал биш. Тэд хэзээ ч таны хажууд үргэлж байж чадахгүй. Харин таны хань үргэлж хамт байх болно. Хэн нэгэнд таны болоод хайртай хүний тань амьдралыг үгүй хийхийг бүү зөвшөөр. Ийм л учраас өрх тусгаарлан тусдаа амьдрах хэрэгтэй. Манай төвөөр үйлчлүүлж байгаа гэр бүлүүдийн дунд нийтлэг үзэгддэг зүйл бол хадмуудтайгаа хамт амьдардаг явдал. Хэдий таны хадам аав ээж төгс сайхан хүмүүс байсан ч та тэдгээр хүмүүстэй хамт амьдарч л байгаа бол ямарваа асуудал гарах л болно. Үүнтэй эвлэрэх л хэрэгтэй. Тиймээс ямарч хүнд хэцүү байсан гэр бүл болсон л бол байр турээслээд ч хамаагүй тусдаа амьдрах хэрэгтэй. Энэ нь таны гэр бүлийн амьдралд эрүүл харилцааг хадгалахаас гадна хадмуудтайгаа ч сайн харилцаагаа хадгалж үлдхэд нэн тустай.

Хэдийгээр та хоёр цаасан дээр гэр бүлийн баталгаа байхгүй ч бяцхан хүүхэд тань та хоёрын жинхэнэ гэрлэлтийн баталгаа гэдгийг бүү мартаарай. Тиймээс аз жаргалынхаа төлөө тэмцэж элэг бүтэн гэр бүлээ хамгаалах хэрэгтэй юм шүү. Зүрх сэтгэл тань юуг зөв гэж байна түүнийгээ хий. Амьдралын хамгийн гайхамшигтай зүйл бол ГЭР БҮЛ. Энд л хариу нэхдэггүй хайр, болзолгүй уучлал, шагнал горьдоогүй дэмжлэг байдаг.

Г.Наранбаатар
Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655
www.facebook.com/setgeliinungu1

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  
Өмнөх мэдээлэл
Цэвэршилт ээ? Би л лав биш!
Дараах мэдээлэл
Шунал үгүй

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(661)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com