ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нөхөр чинь чамгүйгээр амьдарч чадахгүйн 6 шинж

Гэр бүл  | 2013 / 03 / 20

Ганц бие ээжүүдээс ганц бие аавуудын тоо хамаагүй бага байдгийг анзаарч байсан уу? Эр хүнд заавал эхнэр хэрэгтэй. Яагаад гэвэл тэдэнд эсрэг хүйстнээ хүсэх /зөвхөн секс биш/ хэрэгцээ шаардлага эмэгтэйчүүдийнхээс их байдаг аж. Чиний хажууд байхгүй л бол хэрхэн ч аз жаргалтай амьдарч чадахгүй нөхрийн чинь 10 шинжийг танилцуулж байна.

Нөхөр чинь чамгүйгээр амьдарч чадахгүйн 6 шинж

• Бохир хувцаснуудыг нь шидэт дагина цэвэрлэчих юм шиг л санадаг.
Өглөө сэрээд харахаар энд тэндгүй тайлаад шидсэн хувцаснууд, шалаар нэг бохир оймснууд хөглөрч байдаг уу? Нөхөр чинь хиртэй хувцаснуудыг нь шидэт дагина хаа нэгтээгээс гарч ирээд, бүгдийг нь цэвэрхэн угаагаад тавьчих юм шиг л аашилж байгаа биз. Угааж цэвэрлэх, индүүдээд бүгдийг нь эвхэж тавих, эргээд нөгөөдүүл нь хормын дотор л угаалгын машин руу орох ямар байдгийг тэр огтхон ч мэдэхгүй.

• Чамайг орондоо ортол тэр унтаж чаддаггүй.
Бүх эрчүүд найзынхаа дэргэд хэнээс ч хамааралгүй хүчирхэг эр хүн гэж өөрийгөө харуулах дуртай. Харин гэрлэсэн нөхрүүдэд эхнэртэйгээ хамт унтахгүй л бол нойрсож чаддаггүй зуршил тогтчихдог. Чамайг гал тогоондоо аяга тавгаа угааж, компьютер дээрээ ажлаа хийж байхад түүний нам унтах нь юу л бол? Нам унтах гэж хичээх л байх. Гэхдээ түүний тэвэрт чамайг орсон цагт л тэр санаа амарч, жинхэнээсээ бөх нойрсдог байна.

• Өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч чамаас л асууна.
Гэтэл ганц бие эрчүүд хаа хамаагүй сайхан бүсгүйн төрсөн өдрийг, найз охиных нь ээжийн төрсөн өдрийг гээд олон зүйлсийг хэн нэгнээс асуухгүйгээр мэдэж л байдаг. Харин нөхрүүд эхнэрээсээ бүх юмаа асууж, шалгаасаар байгаад өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч мартах тохиолдол олон. “Юу билээ, арванд билүү хайраа” гэж байгаа бол тэр чамгүйгээр амьдарч чадахгүйн бас нэгэн дохио.

• Тэр чамайг үнсэлт, тэврэлтээр булдаг.
Энэ сексээс ч чухал зүйл. Та хоёроос өөр хүн байхгүй үед ч тэр чамайг орох, гарах болгондоо үнсээд л, гарыг чинь хөтлөөд, байн байн тэвэрч авдаг бол тэр чамгүйгээр байхыг хүсдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл чамгүйгээр амьдрахыг төсөөлдөг ч гүй.

• Гэрт хаана, юу байдаг талаар огтхон ч мэдлэггүй.
Хүүхэд, нөхөр хоёрт л ийм бэрхшээл тулгардаг. Бүр нүдэн дээр нь ил харагдаад л байхад л “Миний тэр хаана байна аа” гэж мунгинаж суудаг шүү дээ. Харин ээж, эхнэрүүдэд хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй. Шүүгээний хаана, аль шургуулганд, бүр хэдэн жил сар хэрэглээгүйг нь ч яг таг хэлж чадна. Бид аргагүй л мундаг эзэгтэй нар байгаа биз?

• Тэр чамд хэлдэг.
Эрэгтэй хүнд сайн чанарын бараа бий бол тэр заавал хэлдэг: “Энэ ёстой чанартай эд шүү” гэж. Хэрвээ тэр чамгүйгээр байж чадахгүйгээ мэддэг бол үргэлж “Би чамдаа хайртай шүү” гэж баталгаажуулна.

Эдгээр шинж нь эр хүн биеэ дааж чадахгүй гэсэн үг биш шүү. Хэрвээ хэрэгтэй бол, зайлшгүй шаардлага тулгарвал тэд чадна. Гэхдээ л тэд хайрт эхнэр, халамжит бүсгүйгэйгээ хамт байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Өхөөрдмөөр байгаа биз. Чиний нөхөрт аль шинж нь байгаа вэ?

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(696)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл
    За тэгээд хоёр хүн бие биедээ хайртай халамжтай сайхан амьдарч байвал болоо ш дээ. Нээх хүний амьдралд санаа зовж хошуу дүрцгээсэн хүмүүс л байх юм.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Erdene xolboo barix dugaaraa. Eswel 88153123r face xaigaad add hii.
  • Энэ намрын гуталны загварын голлох чиг хандлага
    gaj yumbe
  • Ээжүүд охиддоо батганы талаар зөвлөж байна
    Сайна уу Би 15тай. Энэ жил миний нүүрэн дээр их цагаан батга гарч байна л даа . Тэгээд би ихэнхийг нь шахчихсан юм гэтэл ээж минь шахаад хэрэггүй сорвитой болчихно гэсэн . Батганы сорвийг яаж арилгах вэ?
  • Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл
    hi ug n 2la ajil hiij bj l ger bvl ilvv uudtei bmaariin ehner hvn gert hool hiij suuh yostoi nuhur mungu oloh yostoi gsn huuchni zarchimtai hvn bnda huue ser odo chin 21 zuun gerin awgai bh uyn goe bgn kk
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    38t zaluu bn ehneree haijbn 99268265
  • Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл
    Эхнэр нөхөр 2 гээд эхнэр нь заавал гэртээ сууж гэрийн хог ухаж нөхөр гээд заавал ганцаараа орлого олох ёстой юм шиг байж болохгүй ээ мэдээж гэрийн эзэн эр хүн айл өрх толгойлж байгаа учир орлого олох ч үүрэгтэй түүн шиг эмэгтэй хүн ч гэсэн адилхан аль болох ажилтай орлоготой л байх хэрэгтэй түүнээс биш чиний үүрэг миний үүрэг гээд байх нь утгагүй
  • Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл
    манай хүн бас оюутан. Гэхдээ оюутан гээд зүгээр суухгүй боломжоороо хэдэн төгрөг олоод л байдын. Харин би удахгүй дикрит авлаа одоогийн энэ хүний орлогоор бол 2 хүүхэд, эхнэр хоёроо тэжээж яагаад ч хүрэхгүй. Санаа зовж л байна, гэхдээ шинэ хүн маань аав ээждээ бэлэгтэй ирээд аав нь өөр гоё ажилтай болох байхаа гээд л найдаад байна.
  • Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай
    Сайхан өдөр, Та яаралтай зээл таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэж, $ 3,000.00-аас $ 1000,000.00 хүртэл зээл олгох хэрэгтэй юу Max, бид 100% бас баталгаатай зээл нь тэр (евро, фунт доллар өгдөг, найдвартай, үр ашигтай, хурдан, эрч хүчтэй байдаг. ) бүх зээл холбогдох хүүний түвшин (3%), та сонирхож буцаж бидэнд авах юм бол байна. (Geepeeloanfirm@gmail.com~~pobj) дамжуулан: үзүүлсэн үйлчилгээ орно: * Нүүр хуудас сайжруулах * Зээл зохион бүтээгч * Өр нэгтгэх зээл * Бизнесийн зээл * Хувийн зээл. Өнөөдөр бидэнтэй холбоо барина, бид бидэнтэй бизнес хийх баяртай байна и-мэйл: Geepeeloanfirm@gmail.com
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    hovdiin bvsgvitei dotnosey

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com