ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хөгшрөлттэй “тэмцье,тэмцье,тэмцье ...”

Гоо сайхан  | 2013 / 03 / 19

Саяхан найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад хэдэн цагийн турш ярилцан сууцгаалаа. Бүсгүйчүүд л болсон хойно хайр дурлал, гэр бүл, ажил төрөл, найзууд гээд ярих юм мундахгүй их ээ. Тэгж байтал нэг найз маань “Бид ч хөгширчээ. Хөөрхөн хөөрхөн охидууд ч ямар олон болчихсон юм? Хажууд нь өөрийгөө харахаар...” гээд л ярьж гарлаа.

Хөгшрөлттэй “тэмцье,тэмцье,тэмцье ...”

Уг нь найз маань одоо 26 тай л даа.Залуу сайхан насан дээрээ л байгаа биз дээ, тийм ээ? Би ч мэдээж Гоолингоо бүсгүй юм болохоор “Найз минь тэгэж бодож болохгүй ээ, Чи минь гайхалтай сайхан бүсгүй шүү дээ... ” гэсэн маягаар хэлсэн л дээ. Дараа нь бүсгүйчүүд бид чинь л өөрсдийгөө юу юугүй хөгширчихлөө гэж бодоод 5, 10 насаар эгчмэд хүний байранд өөрсдийгөө аваачиж тавиад байдаг юм уу даа? гэж бодогдлоо. Тэгэхээр Гоолингоо нь өнөөдөр та нартаа “Үрчлээ” хэмээх дайсантай хэрхэн тэмцэх талаар хүргэлээ. Юуны өмнө оюун санаагаараа залуу байх нь л жинхэнэ залуугаараа байгаагийн нэр юм шүү.

Ерөнхийдөө залуу хүний арьс зөөлөн, булбарай , үрчлээгүй тэгш тэлэгдсэн байдаг. Нас ахих тусам арьсны өнгө шаравтар туяатай болж, хуурайшин, уян хатан чанараа алдаж үрчлээ үүснэ. Арьсны үрчлээ эхлээд магнай буюу дух хавиар дараа нь хамар, эрүүний зүг нүүж, аажимдаа нүдний гадна талын булан хүзүү, уруул, эрүүнд үүсдэг.

Би 21 настай хөгшрөөд эмээ болж, нүүрэндээ зөндөө үрчлээтэй болно гэхээс айж байна. Яавал арьсны үрчлээнээс урьдчилан сэргийлж болох вэ?
1. Өөрийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой хөдөлмөрч байж, үргэлж шинийг эрэлхийлэн идэвхтэй амьдар! Ингэснээр хүнийг өөрийг нь доройтуулдаг уур хилэн, муу санааг үгүй болох болно.
2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ! Тамхи бүү тат!
3. Хоногт 10 цаг унт! Өдөрт гурван удаа 10 минутаар амарч засварла!
4. Эрүүл хүнс хэрэглэ. Эрүүл хооллохыг өөртөө байнга сануулж байгаарай.
5. Ямар ч зүйлийг эерэгээр харж, чадна гэсэн итгэлтэй бай, оюун санаагаа байнга дайчлан ажиллуул! Өөдрөг сэтгэлээр ажилласан хэн боловч залуугийн эрч хүчээ төдий чинээ удаан хадгалах юм шүү.

Харин би 24 настай. Гэтэл үрчлээ үүсэх шинж тэмдгүүд харагдаад байх юм. Уг нь үүсэх нас маань болоогүй л гэж бодогдох юм. Зөвхөн наснаас хамаардаггүй хэрэг үү?
1. Нарны хэт ягаан туяаны улмаас хөмсгөө атируулах, ярих, инээхэд буюу нүүрний булчин хүчтэй ажиллуулж, хэт үрчийлгэдэг эвгүй байдлаас болж,
2. Унтахдаа толгойгоо эвгүй тавьж, дэрээ эвгүй дэрлэж нүүрээрээ дарж унтсанаас, өндөр дэр хэрэглэснээс,
3. Төрөл бүрийн архаг өвчнөөр өвчилснөөс дархлаа муудаж, арьсны уян хатан чанар алдагдаснаас, 4. Удаан хугацаагаар нар салхинд байж ажилласны улмаас арьс хуурайшиснаас шалтгаалж,
5. Олон дахин нүүр, гараа угааж, энгэсэг тогтмол түрхэж арьсны тослогийг багасгаснаас эрт үрчлээтэж хөгширдөг.Хөгшрөхөд хүний арьсны өөхөн давхарга багасч, арьсны уян хатан чанар алдагдаж, тослог ялгаруулах чанар нь багасна.
Арьсаа эртнээс сайн арчилж, цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн шалгарсан арга юм. Ерөнхийдөө үрчлээ 35 наснаас эхлэн ихсэж 55-60 насны үед дээд хэмжээнд хүрдэг.

Одоо би 28 настай. Миний арьсанд өнгөц үрчлээнүүд аль хэдийнэ үүсээд эхэлчихсэн байдаг. Яах вэ?
1. Халуун бигнүүр тавиарай. Үүнд: цэвэр алчуур буюу тусгайлан бэлтгэсэн марлыг халуун усанд дүрж усыг нь сайн базаж үрчлээтэй газраа тавьж 2-3 минут байлгана. Дараа нь зөөлөн арчиж цэвэрлэх, эсвэл хүйтэн усаар шүрших хэрэгтэй.
2. Давстай усаар арчаарай. Энэ уусмалыг найруулахад 1 аяга усанд цайны халбагаар нэг давс хийж бэлтгээд үүгээрээ үрчлээ үүссэн хэсгээ арчина.
3. Өдөр бүр 5 минутын хугацаагаар гарын хурууны өндгөөр зөөлөн тогшиж цусны эргэлтийг сайжруулан, арьсыг чийрэгжүүл.
4. Хурц наранд гарахаас аль болох болгоомжлоорой.
5. Хамгаалах үйлчилгээтэй тос тогтмол хэрэглэх нь дахин шинээр үрчлээ үүсэхээс хамгаална. Мөн үүссэн хэсэг нь багасна.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(217)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2013-03-26
юу вэ бүсгүйчүүдээ хорин хэдтэй байж хөгшин ч гэх шиг. Аминдаа арчтай сэтгэлээр өөдрөг байвал хүний нас зогсчихдог юм шиг санагддаг.

Зочин: amaraa.   2013-03-23
Надад туслаач бүсгүйчүүдээ Би одо дөнгөж 21 настай гэтэл харааны шил зүүдэг болохоор нүд маань бүлцийж, нүдэн доор уутанцар үүсээд хөхөрчихсөн юм шиг болчихсон. Уг нь давхраатай байсан одоо дээд зовхи унжаад нүдэн дор жижиг жижиг үрчлээ үүсээд байх юм. Та бүхэн ямар тос хэрэглэдэгээсээ хуваалцаач?

Зочин: ener.   2013-03-21
sainu goolingochuda bi ta buhnees zowolgo awh gsiin bi 26 nast 2 huuhdiin eej. 2 huuhdee haraad gerte bdag tsag ulirah tusam ooriigo hogshirch ymar ih ongo zus aldaj bgaga medreh ym minii aris sewhtei ydaj bhad oirnoos nuuren deer jijig jijig ym garaad bh bolson bi yaj oorto itgeltei gereltsen s.han tsaraitai boloh we bas ingeed gerte awgai bolood suuhaasaa zalhaj bn nohoriin maani olj irdeg heden tog hool undand maani taardag shine ch huwtsas awj chaddaggui ymar negen bizness sanaa bwal heleerei

Зочин: Таны нэр.   2013-03-21
Hun ''Bi hogshirch bn'' gj bodson uesee ehelj hogshirdog gj unshij bsn, ter ch unen bh...setgeleeree zaluu tsoglog baitsgaay! Busgui ta ene ertontsiin chimeg, gerel gegee, goo uzesgelen shu dee :)

Зочин: Helgy.   2013-03-21
Хорин хэдтэй хөгширч байна ч гэх шиг.30 хүрээд юу болох юм бэ? Үргэлж 16 ,18 настнууд шиг гөлгөр толигор арьстай байна гэж юу байх вэ? би өөрийгөө залуу л гэж боддог нэг мэдэхэд 35 нас хүрээд 2 хүүхдийн эх болчихож.гэхдээ хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж бодож байгаагүй. эмэгтэй хүн нас насандаа л үзэсгэлэнтэй байхад болно. тэр ч байтугай хүн өөдрөг, цоглог, өнгөлөг байвал наснаасаа хэд дахин залуу харагдах бүрэн боломжтой. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй.

Зочин: zochin A.   2013-03-21
Ohiduudaa iim zaluuhan baij yun urchlee ve? bi 45 tai naizuudaasaa lav zaluu haragddag.ted ch tegj heldeg.uuriiguu ih zaluu setgelgeetei gej boddog shuu.tiim bhoor gaigyi haragddag bh. urgelj uuriiguu saihan goyo gej tolind harah bolgondoo bodoj bai.narnii shil bainga zuudeg. ter ih chuhal.arhi tamhi nuurnii arisiig ih urchiilegdeg gesen unen shuu.

Зочин: Таны нэр.   2013-03-21
hordlogond tarag suu l sain uu daa. esvel test hiilguuleed yamar neg bodisiin esreg allergy bna uu shalguul

Зочин: Таны нэр.   2013-03-21
bi dooshoo harj untdag bolhoor nuur maani dargdaad ternees bolj ih urchlee uusdeg. bi oortoo zoriulaad nuhtei der hurtel hiij uzsen. shono noirond amisgal taglaad uhuulchiheergui der gehdee l neg ih evteihen bish.ug n deeshee haraad l untdag. Gedsend bh yueiin instictees odoo boltol salaagui dooshoo hardag. Odoo hamraar dagaad urchlee togtood bna. 8 tsag daraad untahaar argagui. himiin torliin mergejiliig hun sain bodoj bj songoh yostoi yum shig blee. aimaar hortoi bdag emegteichuud n urguideltei boldog geed labor orohdoo boon l yum boldog yum bilee. chi sansriin nigsegchiin huwtsas shig bituu huwtsas oms. garaa ch buu il garga!

Зочин: a.   2013-03-20
sainuu hongorhon busguichuud mini neg zuil asuuh gesen yumaa . bi himiiin labortort ajildag tegeed oird nuuren deeguur jijg jijig yumnuud tuuraaad baihiinmaa yahuu ? yu hereglehuu

Зочин: Таны нэр.   2013-03-20
Ene zovolgoo ch de.kk..haluun bignuur taviad huurai aris ulam huuraishij urchlee ihesne shu de, urchleenii 80% narnaas bolj uusdeg tiim bolohoor narnii hamgaalalttai tos bainga turhej narnii shil malgai omsoj hevshih heregtei,

Зочин: sara.   2013-03-20
Bayarlalaa saihan zub;uguu bna amnii ergen toiron dahi zavj hesgeer ineeheer gardag urchlees bur todrood jiriin uedee tod bgaad bh yum. odoo 25 nastai. uuniig budgeruuleh nemehgui baih talaar zubluguu uguuch Please Goolingoo

Зочин: badrah_0805.   2013-03-20
hi bvsgvichvvde badrah_0805 add hiigeech

Зочин: saraa.   2013-03-20
nemj helehed manaih dan nartai cas ih baidag boloh.r nyyrnii arisiig tylj baigaa yum shyy dee,tiim uchraas har nydnii shil zyyj baih heregtei nar salhinii hamgaalalttai,nyyree hyitnees hamgaalj canachdiin tos baih yum eswel usgnii nairlagagyi tos tyrhej baih heregtei,zundaa tom saravchtai malgai narnii shil zyyh heregtei

Зочин: hi.   2013-03-20
HUGSHURLUU GEJ BYY BODOO IIM ZALUU BAIJ TA NAR,BI GERMAND AMIDARDAG EVROP 72TOI EMEEG EMEE GESEN CHIN GOMDOOD BALARSAN BI MANAID 30HYREEGYI BAIJ HUGSHIN GEDEG GESEN CHIN TANAI MONGOLCHUUD TIIM BOGINO NASALDAG YUMUU MANAI OHIN 52TOI UURIIGUU HEZEE CH HUGSHIN GEDEGGYI GESEN, HYN SETGELEEREE ZALUU BAIH HEREGTEI SHYY,BI HUGSHURLUU GEED BODONGUUT HYNII BUURUND BAIDAG GORMON HURDAN YALGARCH ERT HUGSHURULT YAVAGDAJ EHELDEG GEJ ERDEMTEDIIN SUDALGAA UNSHSAN SHYY,

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com