ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Суудлаасаа ч өндийхгүйгээр кайф авах 5 арга

Чөлөөт цаг  | 2013 / 02 / 27

Кайфыг холоос хайгаад хэрэггүй. Бали арал дээр заан уначихаад ой модоор зугаалан, далайн эргээр хөл нүцгэн алхах сайхан л даа. Гэхдээ тун энгийн зүйлс ч чамд кайф өгч чадах ид шидтэй байдаг. “Сэргээшийн долоо хоног”-т суудлаасаа ч өндийхгүйгүйгээр кайф авах 5 зүйлийг нэрлэж байна.

Суудлаасаа ч өндийхгүйгээр кайф авах 5 арга

1. Цахим хуудаснаасаа танихгүй “найз, нөхөд”-өө устгах- Чи хэдэн найзтай вэ? Лав 5000 дөхсөн дөө. Хэрэгтэй хэрэггүй олон танихгүй танилтай байснаас мэддэг цөөхөн найзтай байх нь хамаагүй дээр. Нийгэмдээ ойр байхыг илүүд үздэг учраас олон найзтай байдаг юм гэж бүү хэлээрэй. Харин ч чөлөөтэй мэтгэлцэж, санал бодлоо хуваалцахад цөөн хүнтэй байх нь илүү идэвх сайтай байдаг. Тэгээд ч “Like, share хийвэл тэгнэ шүү” гэж тооцоо боддог идэвхтэн гишүүдээсээ хагацахад юу нь буруу гэж, тийм ээ? Нэг нэгээр нь устгах бүрт хичнээн кайфтай!

2. Онлайн байгаа найздаа гоё дуу сонсгох- Түүнд өөрийнхөө дуртай, гоё гэж боддог дуугаа явуулаад, сонсчихоод сэтгэгдлээ хэлэхийг гуйгаарай. Бидний зорилго бол түүнээс “Хөөх ямар гоё дуу вэ? Баярлалаа” гэдэг үг сонсох. Харин үр дүнд нь чи ч, тэр ч сэтгэл ханамжаар бялхах болно.

3. Цахим зургийн цомгоо үзэх- Фейсбүүк, компьютертээ байгаа бүх зурагнуудаа эхнээс нь дарааллан үз. Ажил хийх ямар ч хүсэл төрөхгүй үед өөрийгөө зугаацуулах хамгийн сайн аргын нэг юм шүү. Найзуудтайгаа хөдөө зугаалгаар явснаа, үсний засалт чинь урьд нь ямар инээдтэй байсныг, шинэ жилээр хэр хөөрхөн болсноо сонжоорой. Чамд лав таалагдана даа.

4. Суудал дээрээ суниах- Маш амархан. Гараа дээшээ өргөж байгаад сайхан гэгч нь суниачих. Бие, бас амьдрал нь хамаагүй хөнгөхөн санагдах болно.

5. Сэтгүүл уншингаа амттан идэх- Үдийн цайндаа гарч буй ажлынхнаасаа ганц өдөр хоцроод үлдчих. Харин тэднийг явсан хойгуур гэрээсээ авчирсан амттанаа идэж, сэтгүүл эргүүлэнгээ дуртай дуугаа сонс. Багахан завсарлага чамд ажлын үлдсэн цагуудыг хялбархаан үдэх эрч хүчийг өгнө.

6. Задхийтэл инээлгэх бичлэгнүүд үзэх- Youtube-ээс хамгийн өндөр хандалттай, хөгжилтэй бичлэгнүүд хайж үзээрэй. Харин бидний санал болгох бичлэгнүүд бол: Салса бүжиглэж буй сахилгагүй нохой Хайчилсан цаасанд хагартлаа баярлаж байна даа Одоо ажилдаа шуурхайлан ороход бэлэн болсон биз дээ?

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(214)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com