ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг чимээгүй шимэгчилдэг “паразит” асуудлууд

Эрүүл мэнд  | 2013 / 02 / 20

“Бүх зүйл сайхан байна, бүх зүйл сайхан байна”. Өөртөө ингэж хэлсээр явдаг хирнээ өдөр тутмынхаа асуудлаас яаж ийж байгаад л, ямар нэг шалтаг “олоод” бухимдчихаад байдаг уу? Хөндлөнгийн хүний нүдээр өв тэгш харагддаг чиний амьдралд сэтгэлзүйг чинь бага багаар шимэгчилж, чиний дотор нууцхан амьдарсаар байдаг паразит асуудлууд байдаг юм биш биз?

Чамайг чимээгүй шимэгчилдэг “паразит” асуудлууд

Хүүхэд наснаасаа олсон өөртөө итгэлгүй байдал
Ер нь төрөлхийн дуугүй, яриасаг, ичимхий эсвэл галзуу гэж хүн байдаг юм болов уу? Миний бодлоор энэ бүхэнд хувь хүний төлөвшил их нөлөө үзүүлдэг гэж боддог. Хүүхдээ олны дунд нээлттэй болгох гэж өөрийгөө ч үл тоон бяцхан хүүтэйгээ хамтдаа жаахан охин шиг бүжиж байгаа эх хүний сэтгэл надад ийм бодол төрүүлсэн юм. Тэр хүү лав том болоод олны дунд илтгэл тавихдаа хэзээ ч нэг гараараа нөгөө гараа барих шаардлага гарахгүй байх аа. Бага байхдаа олон хүний дунд загнуулдаг, эсвэл үеийнхэнтэйгээ үргэлж харьцуулагддаг, найзуудынхаа доог тохуу болдог байсан хүмүүс насанд хүрсэн хойноо ч өөртөө итгэлгүй байдлаасаа болж нууцхан түгшиж явдаг. 3 наснаасаа хойш олсон төлөвшил хүнийг насан туршид нь дагаж явдаг учраас, том болоод амжилтанд хүрч амьдралаа сайхан цогцлоосон ч үе үе харилцааны, эсвэл хандлагын тал дээр сул дорой, ширүүн дориун, эв хавгүй байх тохиолдол гардаг. Бага насандаа мэдэрсэн сөрөг хандлагууд хүнийг шимэгчилж үргэлж өөртөө итгэлгүй байдлыг нь өөгшүүлсээр байна гэсэн үг.

Ганц бие амьдрал
Найзуудынхаа фэйсбүүкийг үзэхээр бүгд л “in a relationship”, эсвэл “married”. Надад тохирох сайн хүн хаа нэгтээ байж л таараа гэсэн өөдрөг бодолтойгоор өдөр хоногийг өнгөрүүлж, жил бүрийн 2 сарын 13-ныг бусад сингл найзуудтайгаа цуг хөгжилдөж өнгөрүүлдэг ч гэсэн орой болохоор гэртээ харимааргүй санагдах мэдрэмж хэвээрээ л... Аав ээжийнхээ “Миний охин хүнтэй суух болоогүй юу” гэсэн үгнээс хэтэрхий их залхаж, ойр тойрныхоо шинэхэн гэр бүлүүдийг харсаар өөрийгөө ямар нэг талаараа гологдмол гэж мэдрэх хандлага залуу бүсгүйчүүдийн дунд элбэг байдаг. Гаднаас нь харахад энэ нь нэг их мэдэгдэхгүй ч, утасныхаа дэлгэцэн дээр үргэлж гунигтай зураг тавих, статус дээрээ ганцаардлын тухай шүлэг бичих, хостой болсон найзуудаасаа үргэж цэрвэх, зожиг болох зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ганц бие байдлаасаа залхсан бодол нь яваандаа сэтгэлзүйн шимэгч болж хувиран өөрийгөө хайрлах хайрыг үгүй хийж орхидог. Өөрийгөө яаж хайрлахаа мэдэхгүй байвал, эхлээд өөрийнхөө сайхан чанаруудыг цаасан дээр буулгаж бич. Өөрийнхөө хамгийн “сайн хувилбар” байх гэж хичээ. Чамтай тааралдсандаа баярлах сэтгэгдлийг хүн бүхэнд төрүүлээд үз. Хүмүүст магтаалын үгийг харамгүй хайрла. Ийм л энгийн зүйлсээс өөрийгөө хайрлах хайр эхэлдэг юм шүү дээ.

Орчны дарамт
Хүн гэдэг хааяа зүгээр л орхин одох ёстой зүйлээсээ тас зуурсаар байдаг хачирхалтай амьтан. Өөрийн чинь эерэг бодлыг үргэлж уландаа гишгэдэг даргаасаа, чамайг дандаа хөмсөг зангидахад хүргэдэг найзуудаасаа, үзэл бодлыг чинь үл ойшоодог хамт олноосоо гээд л...Тэднээс олсон сэтгэлийн шархаа юман чинээ тоохгүй байх гэж, эсвэл тэдний хажууд хүчирхэг харагдах гэж орчинтойгоо, яг үнэндээ өөрөө өөртэйгөө тэмцэл хийсээр хүн эвдэрч эхэлдэг. Орчин тойрны дарамт ч бас хүнийг аажим аажимаар шимэгчилдэг асуудал юм. Хэрэв чамд ийм асуудал тохиолддог бол зоригтойгоор тэднээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Эсвэл тэдэнтэй хамт өнгөрүүлдэг цагийнхаа хэмжээг багасгах хэрэгтэй. Эцсийн дүндээ “хэн”-тэй цуг их цагийг өнгөрүүлж байгаагаас хүний аливаад хандах хандлага маш их хамаардаг.

Мөнгөний гачигдал
Үргэлж ямар нэг байдлаар лизингийн нэхээс, өр ширний тооцоо, авлага, өглөгийн асуудалтай байдаг бүсгүйчүүд санхүүгийн дарамтанд өөрийн мэдэлгүй шимэгчлэгдэж, ааш авираа эвддэг. Дэлгүүр ороод, түрийвчнээсээ мөнгө гаргах болгондоо өчүүхэн ч болов харамслын сэтгэл тээсээр байгад тэр нь зуршил болчихсон бол бүр ч хэцүү. Үнэндээ олж байгаа мөнгө нь тийм ч бага биш хирнээ, санхүүгээ сайтар зохицуулж чадаагүйгээсээ болоод бид өөрсдийгөө “амьгүй цаас”-ны дарамтанд оруулж орхидог. Эхний ээлжинд мөнгө болгоныг аз жаргалтайгаар зарцуулж, үүнийг зүгээр л амьдрал залгуулах хэрэгсэл, үрэгдэх ёстой эд зүйл болохоос биш өдөр бүхний утга учир, аз жаргалаас чинь хомслох хэмжээний зүйл биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Итгэлцэл үгүй болсноос үүсэх дарамт
Өнгөрсөн цагаасаа зуурснаас болж, “Уучилсан” гэдэг үгийг хэлсэн хирнээ өдийг хүртэл түүний алхам бүрийг нь тандахыг хүсэх мэдрэмж буурахгүй л байна уу? Эсвэл чамайг гудамжинд мэндлээд өнгөрсөн 10 жилийн ангийн хүүхэдтэй чинь хүртэл хардах нөхрөөсөө болоод гэм хийгээгүй мөртлөө л ямар нэг айдас тээсээр явна уу? Итгэлцэл бол хос хоёрын харилцааг бат бөх болгож, холбодог нандин утас бөгөөд хэн нэгэн нь тэр утсыг эрчилэхээс татгалзвал нөгөөд нь үргэлж л салах гэж, тасрах гэж байгаа юм шиг хэврэг мэдрэмж төрсөөр сэтгэлзүйн дарамтанд орж орхидог. Итгэлцэл үгүй болсноос үүссэн сэтгэлзүйн дарамтыг ганцаараа эмчилж хэрхэвч чадахгүй. Хайрттайгаа сэтгэлзүйчээс шат дараалсан зөвлөгөө авч, байнга харилцан ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрч байж л гэр бүлээ аварч чадна.

“Завгүй”-н синдром
Үргэлж хэт их ажилтай байдаг бүсгүйчүүдэд энэ хамааралтай. Өдөр цайндаа ч гарахгүй, орой унтах цагаас арай өмнөхөн л гэртээ ордог хирнээ, амьдралынхаа хамгийн их цагийг зарцуулж байгаа ажилдаа тийм ч дуртай биш бол энэ нь дарамтанд орох шалтгаан болно. Дарга чинь чамайг их ажлаар дарсандаа ч биш, чи өөрөө л өөрийнхөө ажилд дарамтлуулаад байгаа гэдгийг, ажил бол шийтгэл биш гэдгийг хамгийн түрүүнд ойлгоорой. Хэрэв үнэхээр ажлаасаа таашаал авч чаддаггүй бол, зоригтойгоор халагдах өргөдлөө өгсөн ч болно. Цаана чинь анхаарал хандуулах өөр чухал зүйлс зөндөө байна. Чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг зүйл чинь чамайг хүлээж байхад, чи “завгүй” байсаар он жилүүдийг улираах юм гэж үү? Хамаг амьдралын эрч хүчийг чинь сорж орхиж байгаа ажлаа өөр өнцгөөс хар, бүр болохгүй бол орхин одоорой.

Ганцхан гэр бүлийн асуудлыг ч биш, өөрийг чинь шимэгчлээд байгаа “паразит” дарамтуудыг арилгахын тулд сэтгэлзүйчээс зөвлөгөө авах нь хамгийн үр дүнтэй арга гэдэгтэй хэн ч маргахгүй. Мэдээж бясалгах хийх, ном унших, цэвэр агаарт гарах зэрэг өөртэйгөө “тулж ажиллах” аргуудыг ч хэрэглэж үзэх хэрэгтэй. Удаан хугацааны турш өөрийг нь зовоож байсан асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй, хэт их анхаарал хандуулж, эсвэл үл тоох гэж оролдож явсны улмаас хүн сэтгэлдээ өвчилж эхлэдэг юм. Хэрэв чи энэ дотроо бугшиж орхисон асуудлаа хэн нэгэнтэй хуваалцаж, онгойлгомоор, гарцыг олмоор санагддаг бол “Гоолингоо уулзалт”-нд бүртгүүлж амьдралаа, бас сэтгэлзүйгээ зөв гольдрилд оруулахыг зөвлөж байна.

Гоолингоо уулзалтын талаар мэдээллийг энд, бүртгүүлэх анкетыг татахыг хүсвэл энд дарна уу.

Чамайг чимээгүй шимэгчилдэг “паразит” асуудлууд

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(171)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com