ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн бэрийн шинжээнд тэнцэх үү?

Чөлөөт цаг  | 2013 / 02 / 08

Цагаан сар бол аав ээжүүдийн маань хувьд бэр, хүргэнтэйгээ танилцаад авах сайхан шалтгаан. “Золгоод гараарай” гэж хэлүүлснийг нь сонсоод хайртынхаа хамгийн хайртай хүмүүс, ирээдүйн хадам аав ээжтэйгээ танилцахдаа юу бэлдэхээ мэдэхгүй байвал Гоолингоо нь зөвлөгөө өгье.

Шинэхэн бэрийн шинжээнд тэнцэх үү?

Хэдий түүний аав ээж хоёр чамайг толгойноос чинь хөл хүртэл шинжихгүй ч, ерөнхий биеэ авч яваа байдал, авчирсан бэлэг, наад захын ёс мэдэж байгаа эсэхт чинь дүгнэлт өгөх нь мэдээж. Ирээдүйн хадмууддаа ямар анхны сэтгэгдэл үлдээх нь чамаас хамаарах тул хамгийн түрүүнд зөв бэлгийг сонгох хэрэгтэй.

1. Цагаан идээний цуглуулга /тараг, ааруул, сүү, аарц/. Энэ нь айлд цайлган цагаан сэтгэлийг өвөртлөн ирж буйн бэлэг тэмдэг болдог.

2. Ноолууран хувцас. Монголын хүйтэнд мэдээж ноолуур хамгийн зөв сонголт. Гэхдээ хэт үнэтэйг сонгох хэрэггүй. Малгайг тухайн хүнд өмсгөж үзүүлэхгүйгээр авах нь боломжгүй. Тиймээс ноолууран бээлий, ороолт сонгоорой.

3. Номын цуглуулга. Гэхдээ нүдээ аниад шууд бестселлэрийн жагсаалтад харагдсан номоо авах хэрэггүй. Найз залуугаасаа аав ээжийнх нь сонирхдог зүйлийнх нь талаар бяцхан зөвлөгөө хүсээрэй. Номны сонголт чинь чиний хэр оюунлаг бэр болохыг харуулна шүү.

4. Хайртынхаа аавд энэ удаад архи өгөх хэрэггүй, тэр тусмаа албан ёсоор бэр гуйгаагүй бол бүр ч дэмий.

5. Гар аргаар бэлдсэн зөгийн бал, жимсний шүүс, варень, жимсний өтгөрүүлсэн шүүс гэх мэт зүйл сар шинийн баяраар нандин бэлэгт тооцогддог.

6. Амттаны цуглуулга. Цөөн төрлийн чанартай жимс, амттан, чацарганы шүүс гэх мэт зүйлс байж болно.

7. Найз залуугаасаа эцэг эх нь ямар нэг зүйл дээр харшилтай эсэх талаар лавлах хэрэгтэй. Мөн ямар нэг зүйл нь өвддөг бол тэр талаар анхаарч, өвчнийг эдгээхэд тустай зүйл ч бэлэглэж болно.

Хэдий аймаг бүр, ястан бүр өөр ёс жаяг баримталдаг ч, бүх Монголчуудын ерөнхий заншил ижил байдаг. Анх хадмынхаа гэрт очихдоо хэд хэдэн энгийн зүйлийг баримталбал зохино. Үүнд:

1. Эцэг эхтэй нь танилцаад золгоно. Тухайн үед гэрт байгаа өөрөөсөө ахмад хүн бүртэй золгож, сар шинэдээ сайхан шинэлж байгааг нь асууж мэндлээрэй.

2. Цай аягалж өгөхөд хоёр гараар тосон авах нь зүйтэй. Мөн нэг гараараа нөгөө гарынхаа тохойг юм уу арыг түшиж байгаад тавгийн идээнээс амсаарай.

3. Санаа зовних, ичиж нэрэлхэх зүйл гарах ч чив чимээгүй суух хэрэггүй. Асуултанд нь хариулж, гэр бүлийнхэнтэй нь ярилцаарай.

4. Аав ээжтэй нь хайртынхаа бага насны хөгжилтэй явдлын талаар яривал та нарын яриа илүү чөлөөтэй болж өгдөг.

5. Юу юунаас илүү жүжиглэлтгүй, өөрийнхөөрөө байгаарай. Өөрийгөө тэдэнд гарцаагүй таалагдана гэдэгт итгэх ёстой шүү.

Цааш, "Монгол гэргийн эрхэм шинжүүд"-эд юу багтдагийг уншихыг зөвлөе. Хадмынхаа талд анхнаасаа хүндлэгдэж, хайрлагдаж "Ийм сайхан охиноор бүл нэмлээ" гэж билигшээн бодох эрхэм бэр нь байгаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(747)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ganaa.   2017-01-12
ehleed zaaval ohiniho aav eejtei taniltsah ystoi baidg ymu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com