ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Найз залуутайгаа хуваалцах хэрэггүй 7 зүйл

Хайр & секс  | 2013 / 01 / 07

Хайр дурлалын харилцаа бүрт хил хязгаар гэж байх нь зүйтэй. Чамд таалагдах ч бай, үгүй ч бай энэ хязгаарыг давах хэрэггүй. Мэдээж чи хайртаасаа бүтэхгүй ямар нэгэн зүйл нуухгүй нь ойлгомжтой. Гэхдээ хуваалцах хэрэггүй хэдхэн нууц хүн бүрт байх ёстой шүү дээ.

Найз залуутайгаа хуваалцах хэрэггүй 7 зүйл

1. Өөрийнхөө биеийн “үйл ажиллагаа”
Энэнд хэхрэх, унгах гэсэн хоёр үйлдэл орно. Тийм ээ, хүн бүр унгадаг. Хүн бүр хүндээр бие засдаг. Гэхдээ эрчүүд биднийг эмэгтэйлэг, хатагтай мэтээр харахыг хүсдэг. Энэ үйлдлийг хажууд нь хийвэл ямар эр хүн татагдах вэ гэдгийг бодон үзээрэй. Мөн түүнчлэн заавал сарын тэмдэгнийхээ ирэх, дуусах хугацааг тайлбарлах хэрэггүй.

2. Найз охидын нууц
Чи итгэсэн хүндээ л нууцаа ярьдаг. Мөн энэ итгэлийг нь эвдэхгүй гэж найддаг. Найзуудын хувьд ч мөн адил. Урт өдрийн дараа хайртынхаа дэргэд амрахыг хүссэн залууд найз охины чинь хэнд хэлж болохгүй зүйлийн тухай сонсох тийм ч сонирхолтой байхгүй. Түүнчлэн тэр чамайг бусдын нууцыг хадгалдаггүй нэгэн гэж бодох болно. Магадгүй найз охины чинь хайртыг чиний залуу таньдаг ч юм бил үү. Асуудал үүсгэхгүйн тулд нууцыг нууц хэвээр нь үлдээ.

3. Шүдний сойз
Тийм ээ, чи түүнийг хором мөч бүр үнсдэг. Тэр бүү хэл нэг аяганаас хоол иддэг. Гэхдээ бид соёлжсон нийгэмд амьдарсаар удаж байна. Хүн бүрийн эрүүл ахуй гэж бий. Сойз тийм үнэтэй хэрэглээ биш болохоор тусдаа хэрэглэж байгаарай.

4. Нууц код
Та хоёр анхнаасаа тохиролцож дундаа нээсэн хаяг л биш бол хувийн бүх хаягны нууц үгийг зөвхөн чи л мэддэг байх ёстой. Түүний хувьд ч мөн адил. Нууц кодыг нь мэдэх гэж зүтгэсний хэрэггүй. Муугаар бодоход тэр өмнөх зүйлийг сөхөж болзошгүй. Мөн ирэх долоо хоногт зөвхөн түүнд зориулан бэлдэж байсан нууцлаг сюрпризыг мэдчихвэл яана!

5. Түүний ээжид дургүй байдал
Зарим бүсгүйчүүд хадам ээжтэйгээ нэг л сайн нийцдэггүй. Гэхдээ тэглээ гээд энэ асуудлыг түүнд байнга сануулж, ээжид нь дургүй хоёр гурван зуун шалтгаан тоочих хэрэггүй. Энэ нь дэлхий дээрх хамгийн хайртай хоёр хүний нэгийг нь заавал сонго гэж тулган шаардсанаас ялгаагүй. Асуудлыг аль болох зөөлнөөр шийдэхийг хичээ. Мөн хайртынхаа төлөө хааяа ч гэсэн хэлээ хазан өнгөрүүлж сураарай.

6. Чиний айдаг зүйлс
Хэрэв чи өөрийнхөө гуяыг хэт бүдүүн гэж боддог бол, өөрийнхөө үсийг хэтэрхий долгионтой гэж боддог бол, өөрийнхөө гарыг хэт том гэж боддог бол энэ талаар хэдэн цаг тутамд ярих хэрэггүй. Өөрийнхөө биеийг аймшигтай гэж хэлэхийг чинь сонсохоос тэд залхдаг. Тэр чамайг үзэсгэлэнтэй гэж бодож байгаа учраас л сонгосон шүү дээ. Тийм ч учраас одоог хүртэл чамтай хамтдаа байна. Энэ байгаа биеийг хайрт чинь хүлээн зөвшөөрсөн бол чи ч гэсэн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Өөрийнхөө биеийн өө сэвийг байнга дурсаад байвал тэр өмнө нь огт анзаараагүй зүйлээ анзаарч сэтгэл хангалуун бус болж эхлэх ч юм бил үү.

7. Чиний өнгөрсөн амьдралын талаар …дэлгэрэнгүй ярих
Хайртдаа хуучин харилцааныхаа талаар огт хэлэхгүй байх, аль эсвэл худлаа хэлэх нь тийм ч зөв алхам биш. Гэхдээ нэгнийгээ дууддаг байсан нэр, хаана хэрхэн анх үнсэлцсэн, тэр чамд ямар бэлэг өгдөг байсан гэх мэт дэлгэрэнгүйгээр ярих ч хэрэггүй. Хэнтэй, хэр хугацаанд үерхсэнээс илүү мэдээлэл хэлэхгүй өнгөрөөгөөрэй. Өмнөх харилцааныхаа талаар дахин дахин дэлгэрэнгүй ярих нь одоогийнхоо найз залууг сонгосондоо харамсаж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Дээр дурдагдсанаас бусад талаар бол хайрттайгаа аль болох илэн далангүй байснаар харилцаагаа улам сайхнаар хадгалах боломж бий болгодог гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(843)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com