ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2012 / 12 / 25

Шинэ жилийн өмнөх дүүрэн догдлолоо дарж ядан сууж байгааг чинь мэдэж байна аа хонгор минь. Энэ долоо хоногийн бүх зөвлөгөө чамайг шинэ оноо уйтгаргүй өнгөрүүлэхэд чинь зориулагдлаа.

1. “Under the Mistletoe”
Америкт Зул сарын баяраар хосууд таазнаас өлгөсөн цагаан борзны /Mistletoe/ доор учрах юм бол, заавал үнсэлцэх сонирхолтой заншил байдаг. Дөнгөж танилцсан хосуудад сайхан далим байгаа биз? Өнөөдөр орой Зул сарын ид шидийг санагдуулсан кино үзмээр байвал, Skymedia-гийн хэрэглэгчид сувгаа “Diva” дээр 23 цагаас тохируулаарай. Өөрийгөө гаргуунд нь гаргадаг ганц бие ээж Зул сарын баяраар хэрхэн хайр дурлалтайгаа учирч амьдаралаа шинээр эхэлж байгааг “Under The Mistletoe” киноноос үзээрэй. Энэ романтик киног өнөө орой үзэж чадахгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Дараагийн 4 өдөр зурагт чинь түүнийг хадгалчихсан байх болно.

2. Шинэ оныг угтах зальтай арга
2013 ондоо чи бүл нэммээр байна уу? Эсвэл хилийн дээс алхаж, аялахыг хүсч байна уу? Түрийвч чинь түнтийгээсэй юм уу, карт чинь үргэлж 6 оронгоос дээш мөнгөтэй байгаасай гэж хүсч байн уу? Ирэх жилд юу хүсч байна, яг түүнийгээ биелчихсэн юм шиг дүр эсгэж шинэ оныг угт. Хэвлийндээ бөмбөг юм уу шаар хийж зургаа авахуул,жирэмсний тестэн дээр хоёр зураас зурж хуучин оноо үд. Яг аялалаар явах гэж байгаа юм шиг цүнхэндээ хувцасаа чихэж аваад 2013 оноо гарга. Түрийвчээ яг он солигдох мөчид аль болох их мөнгөөр дүүргэх юм уу, картныхаа “Дансны үлдэгдэл шалгах” хуулгыг хэвлэж гаргаад хүссэн тоогоо биччих. Тэгвэл ирэх жил ямар нэг байдлаар биелэх болно. Чи шинэ оноо юу хийж гаргах гэж байна?

3. Холгосон хөлний эмчилгээ
Шинэ өндөр өсгийтөө өмсөж шөнөжин бүжгийн талбай дээр эргэснийхээ маргааш хөлөө хараад уйлмаар санагддаг уу? Холгосон шарханд бохир орвол улам бүр идээлж, хавддаг учраас лент наахаасаа өмнө эхлээд зөөлөн савантай усаар угаа. Тэгээд иодийн уусмалаар арчиж бохир орсон хэсгийг ариутган, үрэвсэхээс сэргийлээрэй. Тэгээд шархны лентээ нааж болно. Гарахдаа зуузай сайтай зузаан оймс өмсөхөө мартуузай.

4. Орчин үеийн Үнсгэлжингийн түүхийг давт
Маскарад партин дээр хэн нэг үл таних сайхан нүдтэй залуутай танилцахыг хүсч байна уу? Энэ шинэ жилээр хаана нүүрээ халхалсан нууцлагдмал парти болох талаар сураглаж байгаад 12 дугаар сарын 28-ны үдэш iLoft-ыг зорихоор шийдлээ. MNG-ээс зохион байгуулж байгаа энэ үдэшлэг шөнө дунд эхэлж, үүр цайтал үргэлжлэх бололтой. Маскаа эртнээс бэлдээд байгаарай бүсгүй минь.

5. Coldplay Ковер үдэш
Колдплэй хамтлагийн зөөлөн хирнээ салхи шиг гүнзгий дуунуудыг монголдоо амьд хөгжмөөр сонсох үдшийн талаар дуулгая. Товлосон өдөр нь 12 дугаар сарын 29-ны 8 цагт. Болох газар нь Улаанбаатар чуулгын концертын их танхим. /Төв бассейны хажууд, Залуучуудын соёлын төв ордон/ Тоглогдох дуунууд: Yellow, Every teardrop is a waterfall, What if, Violet Hill, Parachutes etc. Үнэхээр гайхалтай сонсогдож байна шүү. Бүтэн оройжин софт рокоор амьсгалах үдшийн тасалбар ердөө 5000 төгрөг гэсэн. Амьд хөгжимд дуртай бүсгүйчүүдийг тийшээ очихыг зөвлөж байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Зул сарын шилмэл дуунууд
Дараах мэдээлэл
“Arm party” хийцгээе

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(946)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com