ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал №5

2012 оны 12 сарын гэгээлэг сайхан өдрийн мэнд,. Энэ өдөр шинэ жилийн баярын өдөр. Мөн чиний төрсөн өдөр. Ингээд л 34 нас хүрчихлээ шүү дээ. Саяхан л хайрт ханьтайгаа танилцан, хоёулаа хамтдаа хөтлөлцөн алхаж байсан санагдана.

Ирээдүйдээ илгээх захидал №5

Гэтэл өнөөдөр бид тавуулаа өнөр өтгөн гэр бүлийн нэг болчихож. Бага гүнж нь аль хэдийнээ нэг ой хүрчихсэн юм түшээд алхаж байна уу. Эгчийгээ дуурайсан адтай бол аль хэдийн биеэ даагаад алхчихсан байгаа даа. Жилийн өмнө чиний өөртөө амлаж байсан бүхнийг сануулахаар энэ захиаг би бичсэн юм. Бүтэн жилийн төлөвлөгөөгөө хэдэн хувьтай биелүүлсэн байна, шалгаарай сайхан бүсгүй минь.

1. Эхнийх нь турах хэхэ. Бяцханааг төрснөөс хойш хэвлий хэсгээр овоо жин нэмжээ. Харвин ч нэмэгдэж. Ирэх жил гэхэд хүүхдүүдээ төрөхөөс өмнө ямар байсан тэр жиндээ очихыг хүсэж байна. 15хан кг хасчихвал болох нь тэр.
2. Энэ жилдээ дахин baby-ийн төлөвлөгөө байхгүй шүү 
3. Энэ жил юу ч болж байсан мэргэшсэн нягтлангийнхаа эрхийг сунгуулна
4. Охин маань балетын хичээлдээ маш сайн явж байгаа учир энэ жил төгөлдөр хуурын сургалтанд суулгана.
5. Харин хүү маань дөнгөж хоёр дугаар анги болохоор хэтэрхий ачаалалтай байх хэцүү гэж үзээд зөвхөн зургийн дугуйланд явуулсан нь дээр гэж үзлээ
6. Хайрынхаа машиныг солино гэж бодож байгаа. Боломжтой байсан дээрээ сайжруулаад л байдаг хэрэг
7. Хэрвээ хань бид хоёрын төлөвлөгөө биелсэн бол хоёулаа 3 өрөөтэй байранд орчихсон байгаа тийм үү
8. 8 сарын 12-нд болох хуримынхаа 10 жилийн ойгоор Чежү явж үзнэ гэснээ заавал биелүүлсэн гэдэгт итгэж байна шүү
9. Хэлээ сайжруулах юмсан гэж маш их хичээж байна даа. Энэ жил заавал амласнаараа маш сайн сурах юм шүү. Энэ бүхнээс болж ажил дээрээ хичнээн их төсөл алдлаа. Ийм байдалд дахиж хүрэхгүй байх нь чухал гэж байгаа
10. Монгол хүн байна даа. Энэ жилийн цагаан сараар ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ бүгдээрээ иж бүрэн Монгол хувцасаар гоёно гэснээ бүү мартаарай
11. Контур, хөмсөг хоёроо шивүүлэх нь гоо сайханд минь оруулах бяцхаан хөрөнгө оруулалт байх болно.
12. Уншина гэж аваад одоо хүртэл нээгээгүй байгаа бүх номоо бүгдийг нь уншиж дуусгах. Төрсний амралттай байгаа дээрээ амжуулна шүү
13. Олон нийтийн үйл ажиллагаанд чадах чинээгээрээ оролцсоор л байх юм шүү. Тэгснээр нийгмийн идэвхитэй, олны дундаас хоцрохгүй байх нь хэрэгтэй ;) .
14. Би охидтойгоо ижил, бас хүүгээ аавтайгаа ижилхэн хос хувцаснуудтай болно оо 
15. Ирэх жилийн шинэ жилийн баяр гэхэд хүүхдүүдийнхээ гацуурыг шинэчилж маш өндөр гацууртай болно оо
16. Энэ жагсаалтанд бичигдсэн бүхнийг биелүүлэхийн тулд ажлаа маш сайн хийж, албан тушаал дэвших

Магадгүй жилийн дараа гэхэд би энэ бүхнээс ч илүүг хийчихсэн байна байх. Өөртөө ямар их итгэлтэй байна гээч. Өвөрт минь эрхлэх хайртай хань, энгэрт минь зүүгдэж шулганах бяцхан гурван үрээ хараад юуг ч хийж чадах хүч чадал оргилж байна. Тэр тусмаа хамгийн дуртай баярын минь болж байна шүү дээ. Одоо өглөөний 7 цаг болж байна. Бяцханаа минь шулганаад сэрэхээр нь босож хөхүүлчихээд энэ захиагаа бичээд сууж байна. Харин одоо босож хайртуудынхаа баярын зоогийг бэлдэнэ дээ. Аав нь хүүхдүүдээ харах юм гэсэн кк. Ямар нэгэн зүйл эвдэхгүй байгаасай л гэж найдъя хэхэ. Жилийн дараа уулзая

2011.12.28

Захидлын сэтгэгдэл: Хэхэ хөгжилтэй ч юм аа даа. Би тэр үед яасан ч их зүйл өөртөө амласан юм. Биелүүлсэн амлалтуудаа эхнээс нь зөвлөөд явахад ихэнх нь биелсэн байгааг харахад баяртай байна. Гэхдээ турах зэрэг зарим амлалтуудаа биелүүлж чадаагүй ээ. Тэгсэн ч би өөртөө итгэлтэй байгаа. Зуныхаа амралтаар хань бид хоёр Хөвсгөл далай явж амарсан. Чежү яваагүй ч тийшээ явснаас илүү сайхан зугаалсан...

Тэд захидлаа яг нэг жилийн дараа задалж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Тиймээс Гоолингоо энэ санааг та нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлэхийг хүссэн юм. Ирээдүйдээ илгээх захидал хүлээн авах шуудангийн хайрцгийг нээж байна. Чи ч бас 2013 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жи эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр сонирхолтой. Таны захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Өөрийн и-мэйл хаяг
2. Утасны дугаараа бичиж явуулаарай.

Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-106, Улаанбаатар-14200, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-106, Post-20A, Ulanbator-14200, Mongolia" гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдиыйн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(385)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com