ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал №4

Сайн байна уу? Яг жилийн дараа захиагаа задлан унших өдрийн мэнд! Өөдөөс минь инээмсэглэн энэ захидлаа уншиж байгаа гэдэгт чинь итгэлтэй байна. Бага байхдаа хэн нэгэнд захиа хаяглан бичдэг байсан болохоос биш, өөрөө өөртөө ингэж захиа бичиж байгаагүй болохоор сонин байна шүү.

Ирээдүйдээ илгээх захидал №4

Энэ жил миний хувьд үнэхээр сайхан жил өнгөрч байна. Яагаад гэвэл би эх хүн болсон. Хажууд үнэгчлэн унтах бяцхан хүүгээ хараад энэ дэлхий дээр би хүүгийнхээ төлөө юу ч хийсэн чадахаар тийм их хүчтэй болсон мэт санагдаж байна. Харин өдөр өдрөөр өсөн торниж байгаа хүүгээ хараагүй хүүгийнхээ эцгийг би азгүй юм даа гэж бодож сууна. Хүүхэд гэдэг эцэг эхдээ хичнээн аз жаргал авчирдаг болохыг үгээр төсөөлөн хэлж чадахгүй байна. Хүүгээ төрөхөөсөө өмнө би нөхөртөө хаягддаг азгүй хүн юм даа гэж боддог байлаа. Харин одоо би өөрийгөө азтайд тооцож байна. Магадгүй тэр хүгээ хараагүй болохоор өдийд сэтгэл амгалан явж байгаа биз ээ. Нэгэн үеийн минь аз жаргалыг надтай хуваалцаж бас намайг эх хүн болгосон түүндээ би талархмаар байна.

Яг нэг жилийн дараа гэхэд хүү минь тэнтэр тунтар алхаад, ганц нэг үг хэлж чаддаг болно гээд бод доо. Одоо бол хүү минь хажууд унтаж байна. Уйлдаггүй, байнга тэврүүлнэ гэж ээжийгээ шаналгадаггүй сайн хүү байгаа юм. Надад ирэх жилд төлөвлөсөн олон зүйл байна. Юм нэхэж сурна. Тэгээд хүүдээ дулаахан цамц, оймс нэхэж өгнө. Бас жолооны курсээ төгсөнө. Хэрэв ээж маань хөдөөнөөс ирчих юм бол хүүгээ эмээд нь харуулаад ажилдаа орно. Мэдээж тэр хоёрыгоо юугаар ч дутаахгүй. Яагаад гэвэл би чинь байгууллагынхаа чадварлаг боловсон хүчин юм чинь! Бас өөрийнхөө мэдлэг боловсрол анхаарна.

Нээрээ тийм, гэртээ сууж байхдаа хэлнийхээ мэдлэгийг сайжруулнаа. Одооноос давтаад эхэлчихсэн л дээ. Жилийн дараа гэхэд тоефл-ийн өндөр оноо авсан байна гэж төлөвлөөд байгаа. Хүүгээ унтсан хойгуур нь амжиж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж их хичээдэг болсон шүү. Эмэгтэй хүн ээж болно гэдэг их сайхан юм аа. Надад урьд өмнө нь ийм их хүч байсан бил үү, гэж бодогдож байна. Бүхнийг цагт нь тэгээд төгс хийхийг хүсдэг болж. Өмнө нь бол хачин залхуу хүн байлаа шүү дээ. Хайр хүрэм үрээ харахад л тэр их хүч ундарч байгаа юм чинь.

Тэгээд бас хамгийн гол нь эрүүл энх байх. Хүүгээ эрүүл энх, ухаантай хүн болгож өсгөнөө. Надад тэр их хүч байгаа гэдгийг би мэдэрч байна. Жилийн дараа чамайг задалнаа. Баяртай бичигхэн минь!

Захидлын сэтгэгдэл
Өнөөдөр би өөрийгөө ямар хүчирхэг эмэгтэй болохоо улам их мэдэрч байна. Захиагаа задлан уншихдаа би бүр уйлсан гээч! Өнгөрсөн хугацаанд надад үнэхээр гайхалтай олон зүйл тохиолджээ. Хөөрхөн хүү минь Одоо нэг ой хүрэх гээд, хаая нэг хоёр хөл дээрээ тэнцэх гээд ээждээ өдөр бүр аз жаргалыг өгч байна. Би өдөр бүр хүүгээсээ аз жаргал мэдэрч байна. Нээрээ нэг нууц хэлэхэд, би найз залуутай болсон. Ажилдаа эргээд орсон. Бас жингээ хасаж чадсан. Өдөр ирэх бүр л өөрийгөө ахин дахин магтмаар байна даа.../25 настай Х/

Тэд захидлаа яг нэг жилийн дараа задаж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Тиймээс Гоолингоо энэ санааг та нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлэхийг хүссэн юм. Ирээдүйдээ илгээх захидал хүлээн авах шуудангийн хайрцгийг нээж байна. Чи ч бас 2013 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жи эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр сонирхолтой. Таны захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Өөрийн и-мэйл хаяг
2. Утасны дугаараа бичиж явуулаарай.

Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-106, Улаанбаатар-14200, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-106, Post-20A, Ulanbator-14200, Mongolia" гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(399)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com