ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яагаад ногоон цай гэж?

Хоол хүнс  | 2012 / 12 / 05

Кофег анх 1671 оноос ууж эхэлсэн бол ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм.

Яагаад ногоон цай гэж?

Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. Ногоон цай нь байхуу цайнаас ч илүү ашиг тустай аж. Учир нь байхуу цайг исэлдэх боломжтойгоор боловсруулдаг бол, ногоон цайг тэгдэггүй. Иймээс ногоон цай нь антиоксидант болон поли-фенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг юм. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цай витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг.

Ногоон цайны зарим нэг гайхалтай ашиг тусаас хүргэе.

1. Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм.

2. Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.

3. Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална.

4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдарын эрсдлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.

5. Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.

6. Алзхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийг магадлалыг ногоон цай бууруулдаг гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.

7. Шүдний илжрэл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактеруудыг устгадаг нь тогтоогджээ.

8. Цусны даралт. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс сэригийлнэ.

9. Уур бухимдал. Ногоон цайны навчинд теанин хэмээх амино хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй.

10. Арьс арчилгаа. Үрэсвлийн эсрэг болон антиоксидант чанар нь бүсгүйчүүд биднийг залуу насаа удаан хадгалахад ч сайнаар нөлөөлдөг аж.

Ногоон цайг хэрхэн уух вэ?
Ногоон цайны нэг пакетыг, байхуу цай шиг нэг аяганд ууж хэрэглэхгүй. Харин нэг пакетыг нэг литр буцалсан усанд хандалж, гүцэнд хийж хийж хэрэглэнэ. Хэрэв нэг гүцнээс олон аяганд хийх гэж байгаа бол, аяга болгонд гурав хуваах маягаар хийгээрэй. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ гэсэн үг. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.

Жирийн хүн өдөрт 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас, түүнээс ихийг уувал наанадаж 00-ын өрөөнөөс салахаа болино. Мөн шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв чи каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй.

Ийм олон ашиг тус нь ил байхад, ногоон цайнаас өөр юу уух билээ? Байгалийн гаралтай ногоон цай хаагуур худалдаалж байгаа тухай бүсгүйчүүд их асуусан байсан. Гоолингоогийн олж мэдсэнээр Японы сенчяны гаралтай ногоон цай Монголд орж оржээ. Гол нь сенчяг тариалсан цагаас нь эхлэн нарны гэрэлд ургуулдаг учраас хүний биед хэрэгтэй 21 элементүүд тэр ногоон цайнд агуулагддаг юм. Энэ ногоон цайг Алтай Центрийн нэг давхрын Japan shop, ТБД Андуудын зүүн талын Stars центрийн 4 давхрын Japan shop-оос гадна бүх том супермаркетуудаас авч болно. Холбогдох утас нь: 99187412

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(976)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Нууц амрагийн эсрэг дайн
    Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болов хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь Энэтхэгт Mohen бөөрний эмнэлэг, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор Mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • Нууц амрагийн эсрэг дайн
    Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болов хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь Энэтхэгт Mohen бөөрний эмнэлэг, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор Mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    jargah busgui bnuu 99574746
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    jargah busgui bnuu 99574746
  • Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?
    nadad bas neg zurhaich ta 2 taarahgui, tegehdee ta 2 bas salahgui gej hel baisan, odoo 20 jil hereldehdee hereldeed l , ineehdee ineegeed l yvj baina, gehdee hereldeh ni iluu, ter bid 2 uursduusuu bish , tsaanaasaa neh yum niilehgui baigaa yum shig medremj urgelj turdug, uuruu l shiidej dee,
  • “Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна
    bitgii het ih hichee, tuunii tuluu bish uuriinhuu tuluu amidar, het ih orootsoldood baihaar durgui ni hudeg yum erchuud, tednii araas bish, araasaa guilgej sugrah heregtei, bi bol ta 2-iin ali alind baisan baina gej bodoj baina, huniig uuruur ni bailgahgui, utasdaad l ger ornoor ni ochood l baival hunii zevuu hurdeg yum, bi hairtai buhniig hiij bna geed uuriiguu doosh bitgii oruul, ter hund ch gesen iron zaig ni ug, uuriinhuuruu bailgah geed baih hereggui, gar hursen ued ni uuchlah bish, harin ch buulgah heregtei baisan baih, neg gar hureed surchihval dandaa gar hureh geed baidag bolchihdog yum, tiim nuhtsul baidal ruu ali bolohoor oruulahgui, uuruu ih taival baij tsaad hun chini taivshirna, naad hun ch uuruu ch uchraa olohgui yvaad l baigaa hun bna
  • Мөөгөнцөр биш ч юм билүү? Үтрээний бактержилийн талаар 5 баримт
    Bi uswur nsni ohin blgin haritsnd neg l udaa orj bsn oird tsaagaan ym ih garaad bfa zerg zgtnaad bh ym bi tgd netees haigd shinjilsr bgd muuguntsur gj bodloo ygl shinj tmdg ni ilrd bn tgd eejdee hlhs aigaad bh ym ymr arga hemjee awah uu ndd tuslaach
  • Шинэхэн дурлалын эзэнтэйгээ болзож эхлэх үед туулах 10 үе шат
    Yagaa yg kkkk bi yg ingesen gehdee suuliin shatan deer bi ooroo salahaar shiidsen bi 29 toi ch tuuntei uchraad dogdolj guigeed jaahan ohin shig l yum bolsn hunii setgel zurh hezeed zaluugaaraa bdgiin bnlee kk
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Zarim emnelguud ni zgr l reclam saitai unetei emnelguud bn. Songino hairhan duuregt haniin materiald bdag emnelgiin Emch ih taalagdsan
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    uuchlarai neg chuhal zuil asuuh gsen ymaa odoo 5 sartai ulaan burhanii baktsin hilgetsen bolhoor ahulhas or arga zamgu bolloo haana hamgin naidwartai we helj ogch tuslaach

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com