ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алдагдсан гүнж Анастасиягийн түүх

Нурж унасан ордон дотор ой санамжин доторх дүрүүдтэйгээ цуг бүжиглэх ноорхой хувцастай үзэсгэлэнт охин...тэр ямархан нэг ид шидийн дууг аялана. Энэ дүр зургийг бодохоор ямар кино санаанд чинь бууж байна?

Алдагдсан гүнж Анастасиягийн түүх

Хувьсгалын үеэр гэр бүлийнхнээсээ төөрч өөрийгөө гүнж гэдгийг мартаж орхисон ч дараа нь эмэг эхтэйгээ уулзаад өмнөх амьдралаа санаж байгаа охины тухай хагас түүхэн хүүхэлдэйн кино “Анастасия”-г мэдэхгүй хүн ховор байх. Ялангуяа “Эрт урьдын 12 дугаар сард” дуунд нь охид бүсгүйчүүд бид их дуртай. Гэхдээ энэ түүхэн гүнжийн амьдрал бодит хэрэг дээр хүүхэлдэйн кинон дээрх шигээ сайхан хувь тавиланг туулж өнгөрүүлээгүй аж.

Шинэ жил болохоор л энэ хүүхэлдэйн кино зурагтаар мөн ч олон гардаг байсансан. Шидэт өдрүүдийг угтах мэдээллийнхээ цувралд та нарынхаа дурсамжийг сэргээхээр Анастасия киноны дууны орчуулгыг хийсэн юм. Мөн бүсгүйчүүддээ мэдлэг болгох үүднээс, бидний мэддэггүй Анастасиягийн түүхийг сөхөхөөр шийдлээ.

Анастасия-Эрт урьдын 12 дугаар сар

Бүжиглэгч баавгайнууд
Будагтай далавчнууд надад
Бүдэг бадаг санагдах юм
Эрт урьдын тэр 12 дугаар сард
Хэн нэгний аялж өгсөн дуу...
Энэ бүхэн надад үлдсэн
Хэдхэн цөөн дурсамж юм

Мөнөөх хэн нэгний аюулгүй бас
Дулаахан тэвэр
Мөнгөлөг цасан шуурна
Дунд нь цойлох морьдын дүр
Эргэлдэн бүжих хосуудын
Эрхэмсэг төрхнүүд
Ой санамжин дунд минь
Орон гаран үзэгдэнэ

Түүдэг галын цог шиг бүүдгэр гэрэл дэх
Тэртээх олон жилийн өмнөх өдрүүдийн
Тийм нэг дотно танил дүр зургуудыг...
Тэднийг би тод санах гэж хичээнгүйлнэ.

Anastasia soundtrack-Once upon a December

Dancing bears, painted wings
Things I almost remember
And a song someone sings
Once upon a December

Someone holds me safe and warm
Horses prance through a silver storm
Figures dancing gracefully
Across my memory

Far away, long ago
Glowing dim as an ember
Things my heart used to know
Things it yearns to remember

Жинхэнэ Анастасиягийн түүх

Анастасия 1901 оны 6 дугаар сарын 5-нд төржээ. Санкт Петебургийн гадна байрлах баян тансаг хааны ордонд мэндэлсэн тэрээр Романовын гүнж нараас хамгийн балчир нь мөртлөө хамгийн өхөөрдөм, хамгийн мэдлэгтэй, эрхэмсэг гэдгээрээ хүндлэгдэн, онцгой эрх дарх бүхий 16 жилийг өнгөрүүлсэн юм.

Гэхдээ Анастасия өөрийн эгч Татъяанагаа гоо үзэсгэлэнгээр хэзээ ч давж байсангүй. Татъяана Романовын гүнж нараас хамгийн өндөр, гоолиг, үзэсгэлэнтэйгээрээ цуутай байжээ. Түүнээс гадна хамгийн том 2 эгч нь болох Ольга, Мэри хоёр нь ч бас гадаад үзэмж, дур булаам байдлаараа нэртэй байсан гэдэг. Анастасия өөрийн эрэгтэй дүү, айлын бага хөвгүүн болох Алексейтэй ойр дотно байжээ.

1917 онд Ленин Анастасиягийн аав II Николайн эзэнт гүрнийг буулгасан юм. Тэр Анастасиягийн эмгэнэлт түүхийн хувд дайсны жинхэнэ дүр байлаа. Хүүхэлдэйн кинон дээр гардаг Распутин ч бас бодит амьдрал дээр байсан ч Анастасиягийн гэр бүлийг сүйтгэсэн хэргийн эзэн тэр биш юм.

Анастасиягийн аав II Николай хаан 1894-1917 онд эзэнт гүрнийг удирдаж байжээ. Түүний ээж Дани гаралтай хүн ба Английн Хатан хаан Александрын эгч байсан юм. Николай хаан олон түмэнд ихээхэн хүндлэгддэг байсан боловч Оросын бусад хүчирхэг удирдагчдаас хамаагүй шийдвэр муутай зориггүй нэгэн байлаа. Тэр өөрийн эхнэр Александра Феодоровнагаас ихээхэн туслалцаа авдаг байжээ. Түүний эхнэр бол Британийн хатан хаан Викториагийн ач охин байсан юм.

Эзэн хааны гэр бүлийхэнд Сибирийн лам Распутины хараалд өртсөн гэдэг яриа байдаг. Тэдний цорын ганц өв залгамжлагч, хамгийн бага хүү Алексей цусны өвчин тусч, цус алдаж эхлэхэд зарим нэг шалтгаанаар ганцхан Распутин түүнийг зогсоож чадна гэдэгт тэд итгэжээ. Тиймээс Николай, Александра хоёр Алексейн амь нас Распутин дээр тогтож байгаа гэдэгт бат итгэх болсон гэнэ. Үүгээр нь далимдуулж өнөөх лам улс төрийн томоохон эрх мэдэлд суух болж, сурвалжит язгууртны олон хүнийг өөрийн талд нэгтгэсэн байна.

1914 оны зун Орос болон Европын бусад томоохон хүчнүүд Дэлхийн I дайнд оролцож эхлэв. 1917 онд Орост хувьсгал болж Санкт Петербург дахь өвлийн ордон дайралтанд өртжээ. Эзэн хаан өвчтэй хүү Алексей болон өөрөөсөө хаан ширээг зайлуулж, суудлаа өөрийн дүү Майклд залгамжлуулсан боловч тэр үймээн самууны үеэр зугтаж алга болсон байна. Эзэн хааны гэр бүлийг Сибир луу явуултал нь хамгаалалтанд байлгасан бөгөөд, 1918 оны 7 дугаар сарын 17-нд Екатеринбургд Николай, Александра болон түүний 5 хүүхдийг Большевикийн шинэ удирдагчид хороосон гэдэг. Анастасия тэр шөнө дөнгөж 17 нас хүрээд байжээ. Эзэн хааны гэр бүлийг хөрөг зургийг нь авна гэж хуурсан бөгөөд цэргүүдийг гэнэтхэн буудаж эхлэхэд гүнж нар орилолдож эхлэв. Гүнж нар хамгийн сүүлд амиа алдсан бөгөөд, үүний учрыг Романовын бүх охид өөрсдийн үнэт эдлэлийг биеэрээ ороож нууж явсан нь амийг нь түр зуур ч болов хамгаалж байсан гэдэг.

1991 онд тэдний цогцосыг олсон боловч, Анастасия Алексей хоёрынх олдоогүй аж. Үүнээс ч өмнө Николайн хүүхдүүдээс нэг нь аврагдаж чадсан гэсэн яриа Орос даяар тархан, 79 жилийн турш амь бөхтэй оршиж байсан юм. Тэр ч байтугай хэд хэдэн эмэгтэйчүүд өөрийгөө сүүлчийн хааны хамгийн бага охин, амьд үлдсэн Анастасия мөн хэмээн жүжиглэж, батлах гэж оролдож байжээ. Тэдний дундаас өөрийгөө алдагдсан гүнж Анастасиа мөн хэмээж байсан Германы үйлдвэрийн ажилчин олны анхаарлыг ихээхэн татаж байв. Анастасиягийн эмэг эх түүнийг хуурамч хэмээн тодорхойлсон ч, түүнийг Нью Йоркод жинхэнэ Анастасия мөн хэмээн хүндлэж ихэс дээдсийн амьдралаар амьдруулж байсан юм. Гэсэн ч тэр хэтэрхий түрэмгий зөрүүд зангаасаа болоод олон найзуудаа алдаж, сэтгэлзүйн өвчтэй хэмээн оношлуулжээ.

Тэрээр Паппарациудаас нуугдахын тулд өөртөө Анна Андерсон гэдэг нэр өгөөд Герман луу буцсан боловч тэнд Романовын ах дүүс түүний шүүхийн заргыг зогсоосон байлаа. ДНК-гийн шинжилгээ Анна Андерсоныг Анастасия биш гэдгийг нотолсон бөгөөд эмэг эхийнх нь зөв байсныг гэрчилж, “хуурамч Анастасия”-д Романовынхны өв хөрөнгөөс нэг ч зоос шилжүүлэхээргүй болжээ.

Жинхэнэ баримтыг гуйвуулсан ч, эцэг эхчүүд хүүхдүүддээ зөвхөн сайхан төгсгөлтэй Анастасиягийн түүхийг харуулахыг хүссэн байх. Магадгүй энэ хүслээс л хүүхэлдэйн кино нь төрсөн юм болов уу.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(827)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2020-05-21
orosiin duut hushnii gaihamshig nomon deer Anastasiya geh gardag. vladimir vegre gej zohiolchiin nom bgaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com