ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Mix & Match: Энгийн ноолууран цамцыг өмсөх 16 арга

Загвар  | 2012 / 11 / 09

Шүүгээгээ буруу харуулж тавихын дайтай онгичсон хирнээ л “Өмсөх юм юу ч алга” гэж гомдоллох үе надад ч, чамд ч тохиолддог. Тэгж гомдоллонгуут “Ийм олон хувцас байхад...” гээд чин сэтгэлээсээ гайхсан харцаар хардаг эрчүүд ч аргагүй л эмэгтэйчүүдийг ойлгохгүй хүмүүс юм даа.

Mix & Match: Энгийн ноолууран цамцыг өмсөх 16 арга

Шүүгээндээ шинэчлэл хиймээр ийм үед шууд гараад дэлгүүр хэсмээр санагддаг ч, санхүүгийн хязгаарлагдмал байдлаасаа болоод дандаа тэгэх боломж гардаггүй нь харамсалтай. Сэтгэлээр унах хэрэггүй дээ. “Тэр” ягаан цамцыг зөвхөн “тэр” хар юбкатай л хослуулах гээд байдаг маань бидний “өмсөх юмгүй” болчихдогийн ганц шалтгаан. Гэтэл энгийн л нэг цамцанд чиний төсөөлж байгаагүй олон ээлжний хувцаст хөрвөх уян хатан чанар бий. Нэг цамцыг өөр стильтэй гурван өөр хувцастай сөөлжилж, хольж өмсөхөд л 6 ээлжний хувцас гарч болно. /Загварын мэдрэмжинд хүртэл магадлалын онол хэрэг болно гэж бодсонгүй :p/ Энэ удаад бид Mix&Match хийгээд шүүгээнд чинь байж л байдаг жирийн ноолууран цамцыг 9 ээлжний хувцсанд хэрхэн хөрвүүлж болохыг үзүүлье.

1. Ажлын өдрүүдийн энгийн хувцаслалт. Элдэв уулзалт, хурал цуглаан, семинаргүй өдөрт тохиромжтой. Өөрийнхөө дотор орших эрх дураараа, рок охиныг ажил дээрээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байвал харандаан загварын савхин юбка олж аваарай. Бусад хувцас чинь ажил хэрэгт хүлээн зөвшөөрөгддөг классик загвартай байхад болно. Хүсвэл энэ хувцаслалтан дээр питер пэний зах, том statement хүзүүний зүүлтээр сүр нэмж болно. Гутал цүнх ижил өнгөтэй байх ёстой гэдэг дүрэм хуучраад удаж байгааг сануулъя.
2. Хатуу дэг жаягтай биш, бүтээлч орчинтой ажилд тохирсон өдөр тутмын хувцаслалт. Ноолууран цамцны хамгийн сонгодог өнгө болох натураль шаргалтай тод мөртлөө, элегант үзмэн ягаан өнгө сайхан зохицно. Ноёдын хувцаслалтаас зээлсэн оксфорд загварын ботинк, хавтсан цүнх хоёрын бий болгосон эршүүд хэв маягийг эмэгтэйлэг алчуураар зөөллөөрэй. Хувцаслалтын “Free spirit” чинь чамд өдрийн турш шинэ санаа гаргахад чинь тусална.
3. Арван жилийнхний уулзалт, найзын төрсөн өдөрт гарахдаа яаж хувцаслахаа шийдэж чадахгүй байна уу? Зоригтой алхам хийхээс айдаггүй бол чамд энэ gypsy, boho хоёрын хосолмол хувцаслалт таалагдах нь гарцаагүй. Хэт хичээсэн юм шиг харагдахгүйгээр, орчноо мэдэрдэг, загварын мэдрэмжтэй,уран сэтгэмжтэй эмэгтэй гэдгээ харуулаарай. Юбканы чинь хээ зураг бусад бүх хувцасыг чинь амь оруулах болохоор өөр элдэв гоёл чимэглэл хайх хэрэггүй.
4. Ажлын бус өдрүүдэд зориулсан хувцаслалт. Gap-н малгайтай цамц, пүүз шүүрч авахаасаа өмнө азнаарай. Энгийн загвартай ноолууран цамцыг жийнсэн өмдтэй хослуулвал чамайг тааралдсан болгоноо авч өмсөөд байдаг эмэгтэй биш гэдгийг илэрхийлнэ. Ямар ч хувцаслалтанд нимгэн гоёмсог алчуур голлох чимэглэлийн үүргийг дангаараа гүйцэтгэх чадалтай гэдгийг сана. Илүү зүйл хэрэггүй.
5. Өдрийг өөдрөг эхлэхэд тод өнгийн хувцас ч бас чухал нөлөөтэй. Хүйтний улирал гээд бараан өнгөтэй бат нөхөрлөлгүйгээр, одоо ч тренднээс буугаагүй байгаа улбар шаргал өнгийг сонгоорой. Baroque хээтэй юбка нь чиний винтаж стилийг хадгална. Цүнх гутал хоёроо классик хэв маягаар сонгоорой. Ингэж хувцасласан байхад ажлын дараах арга хэмжээнд явахдаа ч гэр лүүгээ очиж хувцсаа солих шаарлагагүй.
6. “Ажлын газрын ёс зүй” дээр чинь оффис хувцаслахыг шаардсан заалт байна уу? Загварлаг, тренди бүсгүйчүүдийн хувьд энэ бол уламжлалт харагдах хамгийн боломжит хувилбар. Хар, цагаан өнгөөр өөрийгөө хучсан олны дунд чи биеэ зөв авч явдаг, өөрийгөө хүндэлдэг эмэгтэй гэдгээ харуулахын хажуугаар амьдралынхаа нэг хэсэг болсон фэйшн мэдрэмжээ алдахгүйгээр алхаж чадна.
7. Байкер стиль зөвхөн cool охидынх биш. Романтик ялдам бүсгүйчүүд ч бас өөрийн дүр төрхийг алдахгүйгээр зэвүүн мотоциклчны найз охин шиг харагдах боломжтой. Хээтэй богинохон юбка, тод өнгийн ноолууран цамц өмсөж нимгэн алчуураа зүү. Тэгээд өмнө нь зөвхөн бариу жийнс юм уу, савхин дээр л хослуулдаг байсан biker гутлаа гаргаж өмс. Ялдам хирнээ, яахаас ч буцахгүй харагдах болно!
8. Асиметрик эсгүүртэй хормойгоор чи энэ зунжингаа гоёсон уу? Бариу хар өмд, классик богино түрийтэй гутал, ноолууран цамц гурав чинь чамд намар ч түүнийгээ өмсөөд өөрийнхөө дүрмээр алхахад тусална.
9. Өнөө оройны тоглолтон дээр чи онцгойрч ялгарах албагүй ч, орчноо мэдэрдэг бүсгүйгээ гэдгээ харуулах хэрэгтэй. Найз залуутайгаа хийх шөнийн зугаалгын үеэр ч бас энэ хувцаслалт давгүй сонголт болно. Скинни жийнс, богино түрийтэй хар гутал хоёр чиний биеэ авч явах байдлыг эвдэхгүйгээр чөлөөтэй, өөрийнхөөрөө харагдахад чинь тусална. Харин цахилгаантай ноолууран цамцныхаа дотуур далтай майк өмсөж, урт оосортой цүнх үүрээд ямар доргио эмэгтэй гэдгээ харуул.
10. Модерн хэв маяг мандтугай! Шоотой өмдийг “Шүрикийн” гэхээсээ илүү “grunge” стилийн нэг хэсэг гэдгээр нь ойлгодог болсон. Ямар ч чимэглэлгүй цүнх, ботинк хоёр энэ хувцаслалттай өөлөхийн аргагүй зохицно. Хэрэв ямар нэг зүйл дутуу санагдаад байвал нимгэн алчуураар хүзүүгээ гоёорой. Богино хүрээтэй бүрх малгай ч байж болно. Өвөрмөц ертөнцөө илэрхийлэхэд хотын гудамж, байгаль ч гэсэн чиний урлан болж болох л юм!
11. Намрын сүүлийн өдрүүдийг ямар стилээр үдэх гэж байна? Шулуун загвартай ягаан юбка нь энэ хувцаслалтын ерөнхий энхрий ялдам төрхийг авч гарч байгаа ч, намхан гутал, урт оосортой цүнх хоёр нь чиний эрх чөлөөний билэг тэмдэг болно. Романтик, бохо стилийн холимог төрхийг ингэж бүрдүүлээрэй.
12. Ерөнхийдөө минималист боловч “трендийн ангууч” хувцаслалт. Хэнтэй ч, хаана ч уулзахдаа итгэл даахуйц, цэмцгэр харагдах хэрэгцээг чинь нэвсгэр пальто, дөрвөлжин цүнх бүрдүүлнэ. Харин бугуй даваагүй бээлий, хээтэй ороолт, богино түрийтэй гутал чиний ил гаргахыг хүсдэггүй эмэгтэйлэг чанарыг илэрхийлнэ. Үндсэн хувцаснууддаа л чансаатай сонголтыг хийж чадвал, энэ тохиолдолд гоёл чимэглэл хэрэггүй.
13. Эчнээ ангийн хичээл, амралтын өдрийн гэр бүлийн зугаалга, найзуудын уулзалтанд гарахдаа шүүгээнээсээ юу тааралдсанаа шүүрч өмсөхөө азнаарай. Хаана ч стильдээ үнэнч гэснээ мартаагүй биз? Тод өнгийн том цүнх чиний завгүй өдрийн бүх ачааг багтаахын дээр, хөлнөөсөө толгой хүртэлх энгийн чөлөөтэй хувцаслалтыг чинь “дуу оруулна”. Үндсэн хувцаснууд чинь энгийн байсан ч чи акссесуарны сонголтоороо дүр төрхөө аварч болно.
Эх сурвалж: Гоёо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(701)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com