ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та өөрийгөө тачаангуй гэж боддог уу? (Сонжоо)

Хайр & секс  | 2010 / 06 / 25

Та өөрийгөө хэр тачаангуй вэ гэдгийг мэдэхийг хүсэж байна уу? Энэ сонжоо таныг амьдралдаа сексийн ямар дүрд тоглодгыг чинь, үүнгүйгээр байж чадах уу, үгүй юу гэдгийг чинь ойлгоход туслана.
Та хайрыг сексгүйгээр төсөөлж чаддаг уу, эсвэл хайрыг ор дэр болон сексийн мэдрэмжээс салгаж төсөөлж чадахгүй байна уу? Энэхүү сонжоог гагцхүү үнэнч шударгаар, ямар нэг заль мэх хэрэглэхгүйгээр мөн өөрийн үнэн бодит байдлаасаа хэт эсрэгээр болон эсвэл хэт даруугаар худлаа бөглөхгүй байхыг хичээгээрэй.

Та өөрийгөө тачаангуй гэж боддог уу? (Сонжоо)
Асуулт 1
Та сексийг нууц байдалд, хүн бүрээс нуугдаж хийх ёстой гэж бодож байна уу? Секс өнөө үед ердийн үзэгдэл болон хувирсан гэдэгтэй та санал нийлж байна уу?
Асуулт 2
Та урьд нь учирч байсан эрчүүдэд үнэхээр хайртай байсан уу?
Асуулт 3
Бүсгүй хүн жинхэнэ хайр дурлалтайгаа учирч нөхөрт гартлаа онгон, цэвэр ариунаараа байх ёстой гэдэгтэй та санал нийлж байна уу?
Асуулт 4
Та сексийг өд, багс, торгон даавуу гэх мэт зүйлсээр өдөөж хийх дуртай юу? Та зөвхөн хүрэлцэх мэдрэмжээр секс хийж чадах уу?
Асуулт 5
Хэрвээ эмэгтэй хүн секс хийх явцдаа эротик мөрөөдлөө байнга давтаж хэлдэг бол та энэ тухай юу бодох вэ?
Асуулт 6
Гар хангалгын талаар юу боддог вэ?
Асуулт 7
Секс бол бүх зүйлийн үндэс суурь гэдэгтэй таны санал нийлж байна уу?
Асуулт 8
Та нүцгэн эрэгтэй хүн харах дуртай юу?
Асуулт 9
Хоёр эрэгтэй хүнтэй зэрэг явалддаг эмэгтэйчүүдийг та буруушаах уу?
Асуулт 10
Таныг алдартай жүжигчидтэй гоо сайхан, дур булаам байдлаар чинь эсвэл ганган дэгжин байдлаар чинь адилтган магтахад танд тааламжтай байх уу?
Тахианы өндөг: Таныг тачаангуй гэхэд үнэхээр бэрх. Таныг тахианы өндөгтэй зүйрлэж болохоор байна. Бөөрөнхий, гөлгөр, цагаан бөгөөд юу ч мэдэхгүй. Та хараахан тахиа болж амжаагүй өндөг харсан биз дээ. Гаднах өнгөн байдлаараа гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, хатуу чанга, ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй байдаг. Гэхдээ та чинь хүн шүү дээ. Та дур булаам тачаангуй байж эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татахыг хүсэхгүй байна гэж үү. Таны сэрэл мэдрэхүй өндгөн дотроо өсөж буй тахиа унтаж байгаа мэт л байна. Тахиа хүнээс нуугдах, зугтах сонирхолтой байдаг ч та ингэх хэрэггүй юм, түүнийг хол явуулж “юм үзүүлэх” хэрэгтэй. Гэхдээ хашир байхад илүүдэхгүй. Хэрвээ өндөг гэнэт хагарвал юу болох вэ! ? Мэдээж тахиа үхнэ. Тиймээс энэ байдлаас гарах ганц л зам байна. Энэ нь тахиа өөрөө өндгөө хагалаад гарч ирэхийг хүлээх. Өөрөөр хэлбэл та өөрийгөө өөрчлөх гэж огцом алхам хийсний хэрэггүй. Хүлээ “боловсорч гүйцэтлээ”. Өөрийнхөө зүгээс дэлхий ертөнц рүү хардаг болтлоо хүлээ. Хэрвээ та өөрийгөө мэдрэхийг хүсэж байвал тачаангуй байж сурах хэрэгтэй.
Пийшин: Үүнийг этгээд сонин нэр байна гэж бүү гайхаарай. үнэндээ энэ бол нийтлэг дүр төрх. Пийшинг мод, нүүрс болон бинзенээр ноцооход л байшин халдаг, үүнтэй утга нэг юм. Өөрөөр хэлбэл шаардлагатай үед л галлаж халаадаг гэсэн үг. Энэ нь маш ойлгомжтой энгийн зүйл бөгөөд та өөрийгөө үүгээр төсөөлж болно. Та бол нэг их сексуальны биш ч сэрэл мэдрэмж тань хязгаартай, баяр баясгалантай цөөхөн хормыг өөрт чинь бэлэглэдэг. Таны бүх хайр энхрийлэл, дур тачаал чинь зөвхөн ганц л хүнд зориулагддаг гэсэн үг. Хэрвээ хайрт чинь таныг орхиод явбал та бүү гайх. Та хэт нээлттэй, урьдчилан тааварлахад хялбар зүгээр л гүйцэтгэгч төдий хүн юм. Таны өөрийгөө эвдэх санаачлага хаана байна, жинхэнэ дур тачаал чинь хаана байна? Секс зөвхөн таниас аваад байхгүй танд бас өгдөг гэдгийг санаж яв.
Эрвээхэй: Таныг эрвээхэй гэж хэлж болно. Сексийн талаар та санаа зовох зүйлгүй ямар ч асуудалгүй юм байна. Та учирсан бүх эрчүүдээ /бүсгүйгээ/ эрвээхэй адил цэцэгсийн амтат бал бурмыг нь сорчихоод амархан гэгч орхиж нисдэг. Таны оронд өөр нэг гэнэн залуу охин байсан бол тэр бүх эрчүүдтэй тогтоосон харилцаагаа зохицуулах гэж маш их зовох байсан. Үүнийг эрвээхэйтэй зүйрлэсэн нь тохиолдлын хэрэг биш юм.
Таны хайр дурлалын бүх учралууд амжилт муутай байдаг. Тэдгээр учрал бүр таны зүрх сэтгэлд өчүүхэн ч ул мөр үлдээдэггүй. Цаад хүмүүс чинь ч гэсэн таныг огт үгүйлдэггүй. Харин сексийн хувьд бол өөр. Та яагаад гэж асууж байна уу? Яагаад гэвэл секс бол таны хувьд өнөөг хүртэлх урт хугацаанд хамгийн чухал зүйл байсан. Секс бол таны амьдралын гол мэдрэмж юм. Таны хувьд хэнтэй секс хийж, хэнд эрхэлж, хэний гараас хөтлөн, хэний уруул таныг үнсэж байгаа нь нэг их чухал биш. Зүгээр л ганцаардал бол танд хамгийн аймшигтай ял шийтгэл л гэсэн үг. Гэхдээ секс танд тийм их баяр баясал авчирч байна гэж үү? Та өөрийгөө үнэхээр аз жаргалтай байна гэж хэлж чадах уу? Та өөрийн хүч чадал, ааш авир болон үнэ цэнийн тухай бодож байх хэрэгтэй. Энэ бүх зүйлийг амьдралдаа тохиолдох азтай учралаар өөрчлөх тухай бодох хэрэгтэй.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(452)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nar.   2010-06-25
piishin gne vv utgagvi kkk gehdee vnenii ortoi l yum

Зочин: lllll.   2006-11-21
Erveehei geheer tachaangui gesen ug yum bnl da Teged tachaangui ch gesen end chin arai hetruulchihej tachaangui l bolohoor hentei ch hamagui untana gesen ug bolj bnuu yanhantai l adiltgasan bn shude

Зочин: ariunaa.   2006-10-10
unheer taarch bna bi erveehei shig bh durtai

Зочин: lady.   2006-08-21
guie yah ve,zarim talaaraa unen bj boloh l yum,gehdee arai hetruulchihsen yum shig bnaa,erveehei gene uu???

Зочин: sarah.   2006-07-08
gaihamshigtai... bi yag l erveehei shig l baidag... im uidamhai, togtvorgui zangaasaa yaj salah bile. bi i udaandaa 1 saraas iluu neg zaluutai bj chadahgui bna ... bi yah estoi ve? uuriiguu ch oilgohgui bh yum.. uidaad l uidaad l baidag...

Зочин: ska.   2006-06-03
er ni bol taarch bna shvv Harin piishin gedeg ni l

Зочин: Zul.   2006-05-31
ene chine shal hudlaa bn sh t ee iim um gej haa baisan um

Зочин: burxanaa.   2006-05-30
jaaxan xudlaa yum shig bnaaa.

Зочин: eegii.   2006-05-28
shal zailtsan yumaa iim yum gej haa bsan yum be shal sonin sanagdaj bn za

Зочин: inamura.   2006-05-28
za za

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com