ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний хачирхалтай “Зүүдэнд орсон явдал”

Чөлөөт цаг  | 2012 / 11 / 08

Бид хар дарж зүүдлэхээрээ тэрийгээ найз нөхөддөө дуржигнатал нь ярьчихаад “Одоо биелэхгүй дээ” гэж тайвширдаг. Харин ирээдүйг зөгнөсөн сайхан зүүдээ “Ярьчихвал биелэхгүй” гэж дотроо нуудаг. Зүүд гэдэг хийсвэр атлаа хүмүүсийн бодит сэтгэл, мэдрэмжээр тоглодог сонин эд шүү. Гоолингоо бүсгүйчүүд маань энэ удаа өөрт тохиолдсон хачирхалтай “Зүүдэнд орсон явдал”-аа дэлгэж байна.

Миний хачирхалтай “Зүүдэнд орсон явдал”

Манай ангийн нэг залуу байсан юм л даа. Өндөр сайхан биетэй, загвар өмсдөг мөртлөө жаахан дүйнгэдүү, юм ойлгохдоо удаан тийм хүүхэд байсан юм. Би түүнийг сонирхдог ч үгүй байж, нэг шөнө аймар зүүдлээд. Зун Тэрэлжид голд бид хоёр хөөцөлдөж тоглоод, тэр цээж нүцгэн би бас норохоор гэрэлтдэг хувцастай байгаад байгаа юм аа. Тэгээд намайг ардаас гүйцэж барьж авснаа аймар гоё үнсээд, би бас дуртай үнсүүлээд л, лаг халуухан байна гэж зүүдлэгдсэн. Хамгийн гол нь зүүдэлж байхдаа би бүр аймар жаргалтай, инээгээд л зүүдлээд байх шиг байсан хаха. Тэрнээс сар гаруйн дараа зүүдээ мартаад удаагүй байсан чинь нөгөө залуу би чамайг удаан харж явсан, хоёулаа үерхэе гээд гуйгаад ирсэн. Зүүд зөнтэй гэж үнэн шүү. /21 настай Х/

Киноны кадр шиг, шөнө болгон үргэлжилж зүүдлэгддэг зүүд байдаг юм байна лээ. Эхний шөнө би гартаа үзэг барьчихсан, ямар нэг юм цаасан дээр их нухацтай бичиж байна гэж зүүдэлсэн. Тэгээд л сэрчихсэн. Гэтэл маргааш шөнө нь бичиж байсан үзэгнийхээ таглааг алга болгочихдог юм байна. Тэгээд дахиад л сэрчихсэн. Нөгөөдрөөс нь авахуулаад надад гурав хоног дараалж үзэгнийхээ таглааг хайж байгаагаар тасралтгүй зүүдлэгдсэн. Намайг ямар нэг чухал юмаа гээж байгааг сануулах гэсэн дохио ч байсан байж магадгүй гэж би одоо хүртэл боддог юм. /20 настай А/

Би найз залуутайгаа учирахаас өмнө түүнийг зүүдэлж байсан. Зүүдэндээ би нэг хар пальтотой танихгүй залуутай хамт байна гэж зүүдлээд. Энгийн л зүүд байсан. Маргааш өдөр нь гэртээ орохынхоо өмнө зөөлөн боов авч идмээр санагдаад АТМ-ээс мөнгө авахдаа картаа залгиулчихсан чинь ард зогсож байсан хар пальтотой залуу туслаад авч өгсөн юм. Одоо түүндээ хэлэхээр гайхаад л байдаг хэхэ. /24 настай Н/

Их сургуулийн 3-р курсэд орсныхоо дараа машинтай болоод, тэгээд бас заяаныхаа ханьтай учирж байна гэж зүүдэлсэн юм. Тэр үед би дөнгөж нэгдүгээр курс байсан л даа. Өглөө нь сэрээд зүгээр л зүүдээ мартахгүйн тулд тэмдэглэлийн дэвтэртээ “Би 3-р курсэд байхдаа машинтай болно. Бас миний ирээдүйн нөхөрт байх ёстой зан чанарууд ийм ийм байна” гээд нэлээд хэдэн зүйл бичиж үлдээсэн. Харин саяхан тэр тэмдэглэлийн дэвтрээ гаргаж үзээд аймар гайхаж, бас баярласан. Яагаад гэвэл одоо би 3-р курсэд сурдаг, намар машин авсан. Миний үерхэж байгаа залууд дэвтэрт бичсэн зан чанарууд бүгдээрээ байж байна лээ. /19 настай Б/

Би нэг залуутай фэйсбүүкээр танилцаад бараг 2 жил гаруй найзууд явсан юм. Тэгсэн нэг удаа зүүдэндээ түүнтэй хурим хийж байна гэж зүүдэлсэн. Цав цагаан хослол, цав цагаан эрвээхэй зангиатай, үсээ яг фэйсбүүкийн профайл зурган дээрх шигээ гялалзтал нь гельдчихсэн үнэхээр сайхан хурим л даа. Тэгж зүүдэлснээсээ хойш хэдэн сарын дараа нөгөө залуутай фейсбүүкд таарсан чинь надад “Би чамтай хамт амьдарч байгаагаар зүүдэлсэн” гэдэг юм даа. Яг адилхан бид хоёрт тийм сэдэл зүүдлэгдэнэ гэж бодоогүй шүү. /23 настай У/

Нэг удаа аавыгаа Cartoon network дээр гардаг Johny Bravo гээд хүүхэлдэйн киноны залуу болчихсон байна гэж зүүдэлж байсан юм. Аав улаан машин уначихсан, элсэн цөлөөр давхин ээж, дүү бид гурвыг авардаг их хөөрхөн зүүд зүүдэлсэн. Тэгсэн удалгүй манай хамаатны ах машинаа солино гээд улаан өнгөтэй хуучин машинаа зарах гээд ирсэн. Мэдээж манайх хуучин машин аваагүй л дээ. /19 настай Ч/

Миний зүүдэнд нэг удган ирээд он гаргаад одоо сурч байгаа сургуулиасаа нэг залуутай учирна, тэгээд шилжих сургуулиасаа бас нэг залуутай учирна. Эхний залууг нь биш хоёр дахь залууг нь сонгоорой гэж хэлсэн. Яагаад гэвэл хоёр дахь залуу чинь чиний яг удаан хугацаанд хамт байх залуу чинь мөн шүү гэж байна лээ. Дараа жил хэлний бэлтгэлээсээ үндсэн ангидаа орж суралцах болохоор тэр үед сайн няхуур байна аа. /20 настай У/

8, 9-р ангидаа л байсан байх. Ээжийгээ зүрх нь өвдөөд өнгөрч байна гэж зүүдлээд, хоолой гарахгүй болтлоо уйлчихсан шөнө сэрж байсан. Тэгээд унтаж байгаа ээжийнхээ дэргэд суугаагаараа харж хонож билээ. Хэрвээ ээж маань өнгөрчихвөл яаж цаашдаа аав ахтайгаа гурвуулхнаа амьдрана даа гэж бодоод үнэхээр их айж, бас ээждээ ямар их хайртайгаа мэдэрсэн. Одоо бол ээжийгээ маш их хайрлаж, халамжилдаг болсон болохоор эртхэн тийм зүүд зүүдлэгдсэнд нь заримдаа баярладаг шүү. /28 настай Г/

Хайртай хүн маань уянгын аян дээр ганцаараа бүжиглэж байна гэж зүүдэлсэн юм. Гэтэл тэрнээс хоёр хоногийн дараа зүүд маань биелэж, уянгын аян дээр бид хоёр бүжсэн. Бүжгийн зааланд байсан ч гэсэн үнэхээр романтик байсан шүү /21 настай Ц/

Харин таны амьдралд тохиолдож байсан хачирхалтай зүүд юу вэ?

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(245)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Би гармоны эм 3 сар уугаад нилээн таргалсан. Өчигдөр 3 дахь сарынхаа сүүлийн эмийг уулаа. Хүн таргалаад эхлэхээрээ ааштай бас их сул болдогийг мэдсэн учраас би жингээ хасах арга хэмжээг авч эхэлсэн. Тарган туранхайдаа биш л дээ гэхдээ өөртөө итгэлтэй байж, үргэлж инээмсэглээрэй гэж хүсье. Өндөр өсгийтийг хөлдөө тааруулж өмсөөд нуруу цэх явахад, хумсны хэлбэр, үсний болон хумсны өнгө нь гэрэлтсэн, арьс тольгор байх нь хамгийн эхний алхам шүү.
  • Өнөөдөр өөртөө тавих 5 чухал асуулт
    Зөвхөн 1 дүгээр асуултын хариултыг та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. - Би амьдралынхаа төлөө хичээж, босгох гэж үнэхээр ядарч, зүдэрч, зовж байлаа. Энэ маань ч амьдралд хэрэг болж байна гэж бодон үүнийг маань ч гэр бүлийнхэн минь магтан сайшааж би ч бардам байдаг байлаа. Энэ бүхний үр дүн нь бахь байдгаараа өөрчлөгдсөн нэг ч зүйл байхгүй байгаад урам минь хугарч яг үнэндээ хичээж зүтгээгүй, миний ажил урсгалаараа явж бгаа нь л энэ байсан байна, хэрэв би үнэн сэтгэлээсээ хичээж амьдралын ухаантай байсан бол бүр хавьгүй дээр, дэвшил болох байсан гэж бодож харамсдаг. Цаашдаа би одоо байгаагаасаа илүү амьдралыг хүсч байгаа учир илүү хичээнгүй, сэтгэлээсээ   лын ухаан эмх цэгч бүгдийг хослуулж 50% өөрчлөлтийг аврахын тулд ямар ч зовлонг давахад бэлэн, тэсч чадахаа мэдэж байна. Тэр зовлон шаналал надад үнэхээр үнэ цэнэтэй бахархам байх болно.
  • Ярилцах сэдэв: Өнөөдөр чамд тохиолдсон 3 сайхан зүйлийг нэрлээч!
    ugluunuus awhuulaad buh zuil main butemjtei humuus yaagaad ch yum ih l saihan energytei bayr baysagalantai bsan odoo ch bas
  • Ярилцах сэдэв: Өнөөдөр чамд тохиолдсон 3 сайхан зүйлийг нэрлээч!
    ugluunuus awhuulaad buh zuil main butemjtei humuus yaagaad ch yum ih l saihan energytei bayr baysagalantai bsan odoo ch bas
  • Өнөөдөр өөртөө тавих 5 чухал асуулт
    nz nuhudgui gantsaardmal negen boltsndoo ichdeg yum bn. toogdhoo bolitsndo ch bish zuer l buruu humuuser hureeluled bn gj shided hurellee uurchluh zamda garsn ghude. Gav gantsara bolbol yamr bh talar bodochguu ghde yag unendee neeh haramsku bno humuust medegdhes sanaa zovdog ch gsn. Iluu eyreg muruudultei tiim humuser hureelulmer bn. Umnu n olon nztai bsn ch ihenhni tur zuurin markin nzud bdagda neg angida hanisjagad tgd l saldag, dotno hd n sain humuus ch gsn bainga busad humusin dutagdlig olj shooldog ch yumu Tuhain uede bol bi humuus yanz yanz l bdag chi uuruu eviig n olod l yavah heregtei ged l bugdend n hairtai bloo tgsn mdkueee hdn jil 1ra amidarsn chn bur chihendr yaj humusig shooljagan sonsogdod bur minii dotor shingetsn bi uuruu uurtuu shaal itgelgui amitan bolod huvirtsn bsn. Mni nzuud sain tal ihtei bi ch tedendee hairtai bsnlda ghdee nadad ingej nuluuljaga bol hereggu l gj shiidsnde. Mni buruu ch bj magadguee. Bi ch uuruu shal teneg aashtai huntei oligtoi haritsaj chaddaggui mal amtan bsoon Ghdee l haramsku bgamda aBugdere end inged uurihuu sanaa zovdog zuilude bichvel sonirholtoi ch yumu :p
  • 1 бүдэг зураас...
    Сайн бнуу би 17 настай сарын тэмдэг ирэхгүй 1 сар гаран болж бн тестээр үзхээр сөрөг хариу гараад бн би яах ёстой вэ?
  • Бүсгүй хүний хүч чадлаа мэдэр
    Tiim shu. Emegtei hun emegteigeeree bn gdeg bol saihan bhiin l ner. Saihan emegtei bai. Dotood huch,tenheetei.Tengerleg goo uzesgelentei,uhaalag daruu. Erdem bolovsroltoi,deer n yamarch zalhuugui. Buh emegteichuud iim bj chadna. Gol n huseh heregtei.
  • Хуримын өдрөөрөө л мэдрэх гайхалтай мэдрэмжүүд
    goyo yumaa hurdan hurimaa hiimeer baina . Gevch naiz zaluu maani hiih huselgui baigaaa :(
  • Хөөрхөн хөхөө арчилдаг аргууд минь
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 160,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
  • Сексийн тухай нийтлэлчийн өдөрт тутмын амьдралд тохиолддог, хачирхалтай 25 зүйл
    . Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 160,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com