ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би гэр бүлийнхээ эрүүл мэндэд ингэж анхаардаг

Гэр бүл  | 2012 / 11 / 15

Бага байхад мөрөөдөл минь хамгийн хайртай хүмүүстэйгээ үүрд хамт амьдрах байж билээ. Насанд хүрээд юмны учир ойлгодог болсноосоо хойш тэднийгээ үүрд амьдруулж чадахгүй ч гэлээ илүү урт наслуулах ид шидтэй болохоо ойлгосон юм. Тэр ид шид бол өөрийн бас гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө хийдэг зүйлс маань. Яг одооноос та ч гэсэн аль нэгийг нь өөрийн хэвшил болгон хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

Би гэр бүлийнхээ эрүүл мэндэд ингэж анхаардаг

1. Ээж маань намайг бага байхаас л орой болгон халуун сүү, аньс, чацарганы шүүс буцалгаж өгдөг байсан. Өдөржин гадуур явч, бараагаа хараагүй хүмүүс унтахынхаа өмнө ширээгээ тойрч суун ууж байхдаа өнөөдөр юу болсон, маргааш яах тухайгаа ярилцаад л амарна шүү дээ. Харин миний хувьд би гэрийнхээ “Гэр чийгшүүлэх агентлагийн дарга”-ын албыг хашдаг хэхэ. 27 настай Ү

2.Надад эрүүл байхын тулд баримталдаг “заавал” гэсэн тодотголтой хэдхэн зарчим бий. Ор хөнжлийн даавуугаа гурван долоо хоногт нэг удаа угаана. Бас мөнгө тоолчихоод ч юм уу барьсныхаа дараа гараа угааж байж орондоо ордог. Харин гэрийнхнийхээ эрүүл мэндэд анхааран сард нэг удаа савтай зөгийн бал, долоо хоногт хоёр бөөрөнхий лимон авахад өглөө болгон буцалсан усанд хийж уухад яг хүрдэг дээ. 25 настай И

3. Намайг монголд байхад аав ээж бид гурав орой болгон таргандаа алим хийж иддэг байсан. Тэгээд ходоодонд сайн гээд яг унтахынхаа өмнө мөнгөн аяганд ус хийж хоноод өглөө нь уудаг заншилтай байлаа . Солонгост ирэхдээ мөнгөн аягаа аваад ирсэн болохоор өглөө болгон хонуулсан усаа уучихаад л янз бүрийн хоолноос айхгүй, тааваараа идэж чаддаг. 22 настаөй Ө

4. Манайх хөргөгчин дээрээ наасан долоо хоногийн хоолны цэсээ хувиарын дагуу хэрэгжүүлээд удаж байгаа. Долоо хоногийн хоёр өдөр нь цагаан хоол иддэг хуваарьтай. Бусад өдөр нь мах бага идэж эрүүл мэнддээ анхаарч байгаа. Аав маань эрүүл болсноосоо хойш архи тамхи ерөөсөө хэрэглэхгүй, түүнтэй холбогдолтой явган хэрүүл ч гарахгүй их гоё болсон шүү.26 настай З

5.Хүмүүс гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй гээд бүх цагаа гэртээ өнгөрөөх ёстой юм шиг боддог. Харин ч долоо хоногийн нэг өдрийг л гэрийнхэндээ зориулаад бусад өдөр нь тус тусын ажил төрлөө хийж амжуулах нь илүү өгөөжтэй шүү дээ. Манайх бүтэнсайн өдөр болгон хотоос ойрхон ууланд авирч, цэвэр агаар амьсгалдаг. Фитнесст явахаас ч илүү үр дүнтэй байдаг. Тэгээд ч ууланд авирч, хотын дуу чимээнээс хол байхаар бие биендээ ярих зүйлс хүртэл өөр болчихдог юм. Ирээд бүгдээрээ нийлж банштай цай хийж идчихээд, дуртай нэвтрүүлгээ үзээд сайхан амрахаар ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг авчихаж байгаа юм шиг санагддаг шүү. 26 настай О

6. Кофе, бэлэн гоймон бол гэрт маань хориотой хүнснүүд. Ээж маань багаас эрүүл мэндэд хортой иймэрхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй болгож сургасан л даа. Бас гэрт хамгийн эрт ирсэн хүн нь ус буцалгаж тавьдаг дүрмээ байнга мөрддөг. 21 настай Э

7. Манайх жимсний чанамлаа өөрсдөө хийж хэрэглэдэг. Намар жимсээ их хэмжээгээр худалдаж аван ээжтэйгээ цуг чанаж бэлтгээд бүгдийг нь хөргөгчиндөө хийгээд хадгалчихдаг. Тэгээд л долоо хоног бүр шинийг гаргаж ирээд л иднэ шүү дээ. Дүн өвлийн үед ч өөрсдөө хийсэн, эрүүл, амттай чанамалаа талхандаа түрхэж идээд л, халуун усанд найруулж уугаад ёстой гоё байдаг. Би ч гэсэн гэрлэхээрээ энэ уламжлалаа хүүхдүүддээ өвлүүлнэ гэж бодож байгаа.22 насиай Д

8. Миний ээж надад “Охин минь л эрүүл байвал ээж нь хамгийн жаргалтай” гэж хэлдэг. Оройтоод ирэхэд “Хаагуур яваад ирж байгаа юм гэж” хэзээ ч загнадаггүй мөртлөө “Нүүрэндээ крем түрхээд удаан явлаа” гэж уурладаг. Бас хүнсэндээ хэзээ ч хятад ногоо хэрэглэдэггүй, шүдээ буцалсан усаар л зайлдаг гээд ээжээс маань авах олон үлгэр дууриалал надад бий. 21 настай Г

9. Өдөр болгон фитнесст явах цаг зав байдаггүй болохоор орой дүүтэйгээ хамт зурагтаар гардаг иогийн тайвшруулах дасгал дагаж хийдэг. Манай дүү турах зорилготой байгаа болохоор иогийн дасгалаас гадна өдөр бүр 100 удаа гэдэсний таталт нэмж хийдэг. Бүр яаж ч ядарсан, цаг хичнээн орой болсон ч байсан хамаагүй гэдэсний таталтаа яс хийгээд унтана гээч. Заримдаа дүүгийнхээ зорилгоосоо няцахгүй байгаа тэр их сэтгэл, тэвчээрийг нь хараад үнэхээр биширдэг шүү.22 настай Ш

Харин таны гэр бүлийнхнийхээ төлөө хийдэг эрүүл мэндийн хөрөнгө оруулалт юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(365)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com