Саяхан л өлгийтэй уйлж байсан бяцхан хүү чинь өдөр ирэх тусам хурдан өсөж, өнөө маргаашгүй л хэлд орчих юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ өдрөөс эхэлж хүүхэддээ зориулж тэмдэглэл хөтлөөрэй. Хожим хүүхдэд чинь хичнээн дурсгалтай санагдахыг төсөөлөөд үз дээ.
Хүний амьдралын мөчлөгийг бодоод үзэхэд насан туршийнх нь хугацанд хэдхэн чухал үйл явдал тохиолддог. Тэдгээрийн ихэнх нь хүүхэд ахуй цагт нь тохиолддог байна. Тиймээс хүүхдийнхээ амьдралын аз жаргалтай хором мөчүүдийг тэмдэглээрэй.
Алхам1: Хамгийн гоёмсог, хамгийн өхөөрдөм зурагтай хөөрхөн дэвтэр худалдаж ав. Тэгээд эхний хуудсан дээр гэр бүлээрээ авахуулсан зургаа наа.
Алхам2: Эхний нүүрэн дээр нь хүүхдийнхээ нэрийг бичээд “ Аз жаргалын дэвтэр”, “Бяцханы түүхүүд минь” гэх мэтээр өвөрмөц нэр өгч бичээрэй.
Алхам3: Мөн дэвтэр нээсэн он, сар, өдрөө бичихээ мартваа.
Алхам4: Эхлээд ээж та хүүхдээ төрүүлж байхдаа ямар мэдрэмж авч байсан тухайгаа маш дэлгэрэнгүй бичээрэй. Хүүхэд бүр би хэрхэн төрсөн юм бол оо? гэж боддог. Тиймээс энэ түүх түүнд сонирхолтой санагдах болно. Мөн үүнийг хожим уншаад ээжийгээ хайрлах сэтгэл нь улам ч нэмэгдэх болно.
Алхам5: Дараа нь хүүхдийнхээ төрсөн өдөр, хэрхэн хөлд, хэлд орсон тухай, нэг насных нь төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэсэн тухай гэх мэтээр хүүхдийнхээ амьдралд тохиолдсон бүхий л баярт мөчүүдийг тэмдэглэ.
Алхам6: Мөн ааваар нь ч сонирхолтой түүх бичүүлэх хэрэгтэй. Анх аав болоод төрсөн сэтгэгдэл, хүүгээ хэлд ороход нь яаж баярлаж байсан тухай гэх мэт сонирхолтой баримтуудын бичүүлээрэй.
Амьдралын олон “сургуулиас” бид “хүн” хэмээх сургуулийг онц дүүргэх нь хамгийн чухал юм. Хүн өөрөө өөрийгөө танин мэдсэнээр түүнд бүхий л үүд хаалга нээгддэг. Тиймээс үр хүүхдээ багаас нь өөрөө өөрийгөө танин мэдэхэд нь тус болж энэхүү дурсгалт дэвтрийг нээгээрэй. Хожмын нэг өдөр энэ танай гэр бүлийн үнэтэй дурсгал байна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (11) | Хэвлэх | Үзсэн тоо: 9209 | | | |
Өмнөх мэдээлэл Хайрын сюрпризүүд |
Дараах мэдээлэл GUESS-Намар, өвлийн загварууд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.