ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би мэс засал хийлгээгүй ч, зөвхөн өөрийгөө таньж илүү ихэмсэг болсон

Миний амьдрал  | 2012 / 11 / 03

Гоолингоогийн сайхан бүсгүйчүүддээ мэнд хүргэе. Би 10 жилийн сурагч байхдаа би тийм ч хүмүүсийн анхаарлыг татдаад байдаггүй, хөөрхөн биш, даруухан охин гэдэг үгээр өөрийгөө нэвт шувт халхалчихсан нэгэн байлаа. Нэг үгээр өөртөө итгэлгүй гэх үү дээ.

Би мэс засал хийлгээгүй ч, зөвхөн өөрийгөө таньж илүү ихэмсэг болсон

Тийм болохоор гадаад үзэмж, хувцас хунар, нүүр будаг зэрэгт нэг их анхаараад байдаггүй байлаа. Одоо бодоод байхад хүмүүс юу гэх бол гэдгээс их эмээдэг байсан санагдана. Тэгээд оюутан болов оо. Нөгөө л хичээлээ нэг ч цагаар тасалдаггүй, даруухан охин бахь байдгаараа эхний хэдэн сар явсан.

Нэг өдөр онцын хийх юмгүй hi5 /тэр үед ид мода-нд орж байсан social site/-аас нэг охины гарных нь зургийг үзсэн юм. Хумс нь их гоё энгийн хэрнээ тансаг будалттай байсан. Тэрнээс хойш тэр хумс нь санаанаас минь гардаггүй. Яг л шалгалтан дээрээ мэдсээр байж санамсаргүй алдсан асуулт шиг. Баярын өдрүүдээр ч бараг хумсаа буддаггүй би гэж хүн нэг өдөр гараад л 5 өөр янзын хумсны будаг авсан нь үнэхээр хачирхалтай бас сүрдмээр байж билээ. Худалдаж авсан будгаараа хумсаа янз янзаар будаж үзээд л, өмссөн хувцастайгаа хослуулаад л, маникюрийн шинэ янз бүрийн аргуудыг сураад л эрэл хайгуул хийж эхэлснээр амьдралыг болоод эмэгтэйчүүдийг харах хүрээ маань өргөссөн. Түүнээс хойш миний дотор бүүр гүнд минь байсан эмэгтэйлэг шинж намайг бүхэлд нь бүрхэж эхэлсэн шүү.

Би өөрөө анзаардаггүй л байсан болохоос би чинь загварын мэдрэмжтэй, дэлгүүр хэсэх дуртай,өнгөний сонголт ч сайтай, маникюр педикюрийг өөртөө төвөггүйхэн хийчих бурхнаас заяасан авъяастай, уян налархай, бас секси ер нь л эмэгтэйлэг бүсгүй байжээ. Тэгэж байгаад хэсэг хугацааны дараа 10 жилийн ангийнхантай уулзаад би "Ямар хөөрхөн болчихсон юм бэ?" гэдэг үгээр булуулсан гэхэд болно. Харин би тэгж мэс засал хийлгэсэн юм шиг эрс өөрчлөгдөөд хөөрхөн болоогүй зөвхөн би гэдэг өөрийгөө таньж, илүү итгэлтэй ихэмсэг болсон л гэж хариулахыг хүсдэг.

Ямарваа шинэ зүйлийг сурах бүрт өөртөө цоо шинэ ертөнцийг нээж, бодол сэтгэлгээний цар хүрээ өргөсөж ахиад өөр зүйлсийг эрж хайж, илүү нээлттэй зан чанартай болдог. Одоо бол би хумсаа сайхан будаагүй л бол нэг юм дутуу санагдаж, маргааш нь эрт ажилтай бол өмнөх орой нь хичнээн ч оройтсон байсан хамаагүй хумсаа будаж хатаачихаад унтдаг шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(479)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com