ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханатлаа уйлчих!

Хайр & секс  | 2012 / 11 / 02

Чихээ дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л сонсдог. Уруулаа дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л хэлдэг. Нүдээ дарлаа. Би дандаа сайхан...Юу ч харахгүй болохтой зэрэгцэн, юм бүхнээс арай гэж нуугдаж чадсан юм шиг мэдрэмж төрж, амар амгалан болов.

Ханатлаа уйлчих!

Өөрөө л харахаа больчихвол, бүх юм харагдахаа больчихдог гэдгийг би яагаад ч юм мартчихсан байж. Тэгээд л би урсчихав. Хоёр нүднээс зөвхөн “үнэн” урсана. Чин үнэнээ бусдад харуулахыг хүсээгүй болохоор би өөрийгөө алганыхаа араар нууж байгаад уйлсан юм. Инээж байгаа хүнээс үнэнийг харах хэцүү. Харин уйлж байгаа хүнээс худлыг харах боломжгүй. Зүрхний аяганаас хальсан ус тийм тунгалаг байдаг.

Хүн болгоны сэтгэлд гал бий. Жинхэнээсээ уйлж, инээж, баярлаж, гомдож, уурлаж чадаж байгаа цагт тэр гал унтрана гэж байдаггүй. Уйлах үед өнөөх гал эргэн тойрноо шатаахад ч бэлэн болтлоо улангасдаг. Сэтгэлийн галны эрчим хүч уйлах үед дээд цэгтээ хүрдэг байх. Хүмүүс уйлж байгаа хүнийг сул дорой гэж боддог ч, үнэндээ хүний хамгийн хүчтэй мэдрэмж бол уйлах юм. Учир нь инээд ч дээд цэгтээ хүрвэл уйлахад хүрч төгсдөг. Тултлаа уурлах үед тэр мэдрэмж уйлахаар солигддог. Туйлдаа хүртэл баярлах үед ч хүн уйлж, туйлдаа хүртэл гомдохдоо ч уйлдаг. Хөнжлөө базлаж дур тавих үедээ уйлдаг нэг эмэгтэйг би танина. Сэтгэлийн хөдөлгөөн бүр булчин шиг эрчлэгдсээр төгсгөлөө үргэлж нулимсаар зангиддаг. Төгсөх гэдэг үг “төгс” гэдгээс гаралтай гэдгийг өмнө нь анзаарч байсан уу?

Яг одоо уйлмаар байвч, ямар нэгэн юмнаас айсаар байна уу? Юунд ч санаа зоволгүйгээр, бодолдоо хурсан саарал үүлнээс хур буулга. Чамайг чамаас өөр хэн ч шүүх эрхгүй. Цээжин дотор чинь нүдэж байгаа бөмбөрнөөс оч үсэрч байна. Тэндээс давалгаа сонстож, давс үнэртэж байна. Тэр чимээг ил гарга. Ган болсон газар шиг хатаж ширгэсэн нүдээ ивээл дүүрэн нулимсаараа норго. Өөрийгөө аврах цорын ганц зам бол энэ. Хэн ч чамайг хараагүй, зөвхөн өөртэйгөө л хамт байна гэж бодоод цурхирчих. Хувцсаа тайлаад алхах шиг л чи чөлөөлөгдөх болно. Хайж хайж, сая л нэг гэртээ ирчихсэн юм шиг тайвшралыг олно. Энэ үед л өөрийгөө тэвэр. Өөрөө өөрийнхөө тэврэлтийг ЧИ ямар их санасан байх бол оо? Гуниг эгшиглүүлэх хийлийн утас шиг чичирсэн сэтгэлдээ чөлөө олго. Хүчтэй харагдах гэж жүжиглэж ханалаа. Харин одоо ханатлаа уйл!

Хоолойд чинь тулгасан хутга шиг хурц үзүүртэй олон асуултын тэмдэгт өгөх хариулт чинь тэр болог. Ялагдаж байна гэж өөрийгөө бүү бод. Уйлах ч завгүй өөрийгөө хууран гүйсээр байгаа хүмүүсийн урсгалаас тасарч, замын чулуун дээр сууж албаар амсхийж байгаад, угааж дуусаагүй даавуу шиг ус даасан сэтгэлээ мушгиж орхи. Хорвоогийн тоосонд дарагдаж, нисч чаддагаа ч мартах шахсан далавчныхаа өд сөдийг сэгсэр. Юм бүхэн чамд хэцүү байсныг мэдэж байна. “Зүгээр ээ” гэдэг үгний чинь цаана үргэлж зүсээ нуусан нулимас байсан. Уйлтлаа гомдож, уйлтлаа баярлаж чадсан нүд хамгийн ариун байдаг болохоор өөрийгөө ялж байна гэж бодоод хамаг бүхнээ сул тавь.

Уйлж байхдаа хүн “үнэн” байдаг. Үнэн юм л “төгс” байдаг. Өө сэв болгон чинь үнэн учраас уйлж байгаа чи л төгс юм.

Чи уйлмаар байна уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(472)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com