ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн эмэгтэйд заавал байх 10 хувцас

Эрүүл мэнд  | 2012 / 10 / 25

Ээж болох хүндэт үүргээ биелүүлж буй бүсгүй танд юуны өмнө баяр хүргэе! Энэ бол сайхан мэдрэмж бас амьдралын нэгэн чухал үе. Заримдаа биед гарч байгаа өөрчлөлтөөс болоод бухимдах уцаарлах үе байдаг ч өөрийн гэсэн бяцхаан амьтанг харна гэхээс тэсэн ядан байгаа байх.

Жирэмсэн эмэгтэйд заавал байх 10 хувцас

Бүсгүй та урьд нь ямар цог золбоотой бас загварлаг бүсгүй байснаа жирэмсэн байх үедээ ч гэсэн битгий алдаарай. Гэхдээ хувцаслалт тань загварлаг байхаас гадна хамгийн гол нь биед эвтэйхэн байх хэрэгтэй шүү. Ингээд та бүхэндээ жирэмсэн эмэгтэйд зайлшгүй байх хувцасны жагсаалтыг хүргэе.

1.

Даавуун, хатуулгагүй даруулга: 1-3 сартай жирэмсэн бүсгүйн биед хамгийн түрүүнд хөх сүү ороход бэлтгэгдэн цээжний тойрог томорч хөхөнд өвчин орж эхэлдэг. Энэ үед өмнө өмсдөг байсан энгийн хатуулгатай бас төмөр оруулгатай даруулга тохиромжгүй бөгөөд харин үл ялиг том аягатай бас тойргийн хэмжээ нь том, даавуун, материалтай, хатуулагагүй, энэ тэндээ төмөр оруулгагүй даруулгыг сонгоорой. Дэлгүүрээр явахдаа хөхүүл эхийн даруулга эсвэл спорт даруулга гээд сураглаарай. Ийм даруулга 2, 3 ээлжний байхад болно. Төрсний дараа ч гэсэн хэрэг болох учраас хэдхэн өмсөөд болино гэхгүй болохоор чанартай сайн материалтайг нь сонгоорой.

2.

Жирэмсний өмд: Дээгүүрээ нэмэлт оруулгатай өмднөөс дор хаяж 2 ээлжийн өмд олж аваарай. Нэг нь цайвар өнгөтэй, харин нөгөө нь дулаахан зузаан материалтай жинсэн өмд байхад болно. Жирэмсний ихэнх хугацаа чинь хүйтний улиралд таарч байгаа бол дотортой өмд аваарай. Энгийн үедээ өмсдөг байсан доогуур суудалтай өмднөөс чинь томхон размертай байгаа бол дээд хэсгийн нь товчилдог хэсгийн тайрч аваад сунадаг даавуун материалаар нэмэлт оруулга оёоод л жирэмсний өмд өөрөө хийсэн ч бас болно шүү.

3.

Футболка:Аль болох урт бас зөөлөн материалтай бас гоё гэгээлэг өнгөтэйг сонгоорой. Дулаанд бол дангаар нь өмсчихнө, харин хүйтэнд зузаан задгай энгэртэй цамцныхаа дотуур өмсчихнө, ажилд ч гэсэн пиджакныхаа дотуур өмсчихөж болохоор олон ашигтай эддээ.

4.

Срочки: Ажил хэрэгч бүсгүйчүүдэд маань заавал байх нэг хувцас бол яах аргагүй албан хувцаслалтанд өмсөх нимгэн цамц. Энгийнээс ялгаатай нь жирэмсэн бүсгүйчүүдэд зориулсан нь урд хэсгээрээ илүү урт загвартай байдаг.

5.

Урт, задгай энгэртэй цамц: Зуны сэрүүнд, өвлийн хүйтэнд ганц хэрэгтэй хувцас байгаа юм. Энэ өвөл нэхмэл зузаан цамцнууд эргэн мода болж байгаа болохоор давхар моданы ч харагдана. Та мөнгө үрж шинийг авалгүй нөхрийнхөө цамцыг түр зээлсэн ч болно ш дээ.

6.

Бариу хар өмд: Урт цамц эсвэл даашинзны доогуур өмсөж болох ба энгийн үед ажилдаа ч өмчихнө. Жирэмсэн биш байхдаа өмсөж байсан эртүүз чинь суналт сайтай бол жирэмсний нэг хэсэгтээ л өмсчихөж болох байх. Харин өвөл дотортой зориулалтын ретүз аваарай.

7.

Даашинз: Хөхний доод талаас эхлэн сул хормойтой эсвэл бүр бүсэлхийгүй сул даашинз байсан ч болно. Гол нь таны биед сайхан таарч өнгө нь танд зохиж байх хэрэгтэй ба хайрттайгаа болзоонд явах, найзуудтайгаа уулзах, баяр ёслолд уригдахдаа өмсөж байгаарай. Албаны загвартай бас нэг байвал бүр сайн. Ажилдаа ч гэсэн гангарна шүү дээ. Зун бол макси даашинз хамгийн сайн сонголт байх болно.

8.

Нөмрөг эсвэл өргөн алчуур: Хөөрхөн цөндгөр гэдсээ дааруулахгүй байх нь чухал, үүнд нөмрөг эсвэл том зузаан алчуур туслана. Төрсний дараа ч хэрэгтэй.

9.

Цамц: Биед маш эвтэйхэн бас зөөлөн сунадаг материалтай жирэмсний нимгэн цамц бараг бүх хувцастай сайхан зохицох болохоор зайлшгүй байх хэрэгтэй шүү.

10.

Гутал: Хамгийн чухал зүйлийг орхигдуулах гэж байна. Хөлд эвтэйхэн намхан гутал. Зуны цагт намхан эвтэйхэн балерина, пүүз кет хэрэгтэй бол хүйтний улиралд чийг татдаггүй дулаахан эвтэйхэн зөөлөн ултай гутал хэрэгтэй. Хөл хавагнах, жин нэмснээс болж өмнө нь өмсдөг байсан гутлууд чинь барих эсвэл шилбэ хэсгээрээ орохоо болих тул эртхэн богино түрийтэй гуталаа бэлдэж байх нь зүйтэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Даваанаа
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(627)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com