ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би амьдралдаа хайртай

Миний амьдрал  | 2012 / 10 / 20

Сайн байна уу Гоолингоогийн уншигч эгч нараа? Би одоо 16 настай. Хүмүүсийн намайг хардгаар ёстой л зовлон үзэж үзээгүй хүүхэд. Зайсанд амьдарч iPhone барьдаг, үнэтэй хувийн сургуульд сурдаг гээд юугаар ч дутаж үзээгүй, хүссэн бүхнээ авдаг тийм охин.

Би амьдралдаа хайртай

Энэ бол хүмүүс намайг хардаг өнцөг, ингэж харагддагтаа ч би баяртай байдаг. Харин одоо би өөрийн мэдэх өөрийгөө танилцуулъя. Би бүх амьдралынхаа туршид мөнгө гэдэг зүйлийг үзэн ядаж өссөн. Гэр доторхи уур амьсгал гэж манайд байдаггүй ээ. Төрөөд 16 жил амьдрахдаа нэг ч удаа гэрээрээ ширээгээ тойрч суугаад хооллож үзээгүй. Орой аав гэртээ орж ирнэ, бүх зүйл нь ширээн дээр бэлэн байна, харин бид өөр өөрсдийн өрөө рүүгээ орно. Аав ээжийг дуудаж ээлжит мөнгний хэрүүлээ эхлэнэ дээ. Тэгээд миний загнуулах ээлж ирнэ. Юу ч болж байсан намайг загнах, хараах нэг шалтаг заавал гарч ирдэг. Согтуу ирж, агсан битгий тавиасай гэж өдөр бүр гуйж айж суудаг. Энэ бол миний өдөр тутмын амьдрал.

Намайг хүмүүс өнгөцөөр хараад дээр айлын эрх танхи охин гэж дүгнэхэд би дуртай. Тийм л харагдахыг хичээдэг учир. Мини нүүрэн дээр ч хэлж байсан үе бий, намайг зовлон мэдэхгүй гэж. Харин би дотроо чи шөнө дунд эмээгийнхээсээ хөөгдөөд, ээжтэйгээ адилхан янхан болоорой гэж хэлүүлчихээд, гэр лүүгээ уйлаад харанхуй шөнө алхаж байсан удаа байгаа юу? Ээжийгээ зовоохгүйн тулд гэртээ юу ч болоогүй юм шиг орж ирж байсан уу? Аавдаа зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан уу? 1000 хүүхдээс 3-р байрыг эзлээд гэртээ хүрээд ирэхэд 1т- орохгүй яасан юм бээ гэж загнуулж байсан уу? гэж асуумаар санагддаг ч инээгээд л өнгөрдөг. Учир нь би амьдралдаа хайртай, хувь тавиландаа хэзээ ч гомдож байгаагүй.

Энэ захидлыг өрөвдүүлэх гэж аль эсвэл зовлонгоо тоочих гэж хайртай сайтруугаа илгээгүй ээ. Би ганцхан хүн болгоныг амьдралаа ямар байсан ч хайрлаасай гэж хүсдэг. Хүн болгон өөрийн гэсэн түүхтэй өөрсдийн амьдралтай. Миний амьдралд тохиолдож буй зүйлсийг би хэзээ ч зовлон гэж хэлэхгүй ээ. Учир нь надаас илүү их зовж байгаа мянга мянган хүмүүс бий. Би нэг л зүйлийг ойлгосноо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Хэрвээ бидний амьдралд гэрэл гэгээтэй нэг ч газар олдохгүй бол бид өөрсдөө тэр гэрэл гэгээ нь болох хэрэгтэй. Энэ дэлхий дээр өөрчлөгдөөсөй гэж хүсч байгаа зүйлсээ бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Надад хүсэл мөрөөдөл бий, тэр минь миний замыг гэрэлтүүлж байдаг. Би амьдралдаа хайртай.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө:

Дийлэнх хүмүүс бусдын талаар тийм ч сайн мэдэхгүй мөртлөө тухайн хүнийг зөвхөн өнгөн талаас нь дүгнэж, өөрийнхөөрөө бодож түүгээрээ ярьж эхэлдэг. Гэвч тэдний юу бодож, юу ярих нь чухал бус харин тухайн хүн өнөөдөр хэн бэ гэдэг л чухал юм. Хүмүүний амьдралд хамгийн нандин чухал зүйл бол амьдралын үнэ цэнэ билээ. Дээрх захидлын эзэн амьдралын зовлон дундаас жаргалыг олж мэдрэн, хүсэл мөрөөдлөөрөө ирээдүйн замаа гэрэлтүүлж, амьдралын үнэ цэнийг бага насандаа дэндүү сайн мэдэрсэн нь үнэхээр бахархууштай байна.

Хүмүүн бидний амьдралын замд олон арван бэрхшээл, саад тотгор зэрэг хэцүү асуудлууд зөндөө тулгарна. Гэвч тэрхүү хүнд хэцүүг даван туулах эрэмгий зоригтой сайхан амьдралд хүрэх хүчийг бид өөрөөсөө болон эргэн тойрны хүмүүсээсээ авч байдаг.

Өөрт тохиолдож байсан энгийн нэгэн жишээг авч үзвэл: АНУ-д суралцаж байх үед (насны хувьд би хамтран суралцагчдаасаа багаар бодоход нэг үе мултарсан дүү байсан) Ken Wales хэмээх Hollywood-ын амьд домог болсон кино найруулагч хүн намайг урамшуулж хэлэхдээ: “Хэн ч чамайг нас залуу гэж басаж болно. Харин чи өөрийн үг, үйлдэл, үйлс гурваараа бусдад үлгэр дууриал болон амьдарч, бусдыг чихээрээ бус зүрх сэтгэлээсээ сонсож яваарай” хэмээн хэлж байсан удаатай. Энэхүү үгсээс одоо болтол эрч хүчийг авдаг. Тиймээс ч өнөөдрийг хүртэл зөвлөгөө авахаар ирж буй бүхий л хүмүүстээ гэр бүлд тулгардаг хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах эрч хүч энерги хайрлаж, амьдралаа удирдан залах ур чадвар олгохыг эрмэлздэг.

Дээрх захидлын эзэнд болон, ижил төстэй амьдралтай хүн бүрт хандаж хэлэхэд хайрын гэрэлт дэнлүү болон амьдраарай. Дэнлүүг бид доош нь бус харин дээш нь тавьж харанхуйг зайлуулдаг. Үүнтэй адил бусдын амьдралд гэрэл гэгээ нь болж яваарай гэж хүсье. Хүний бодол vйлс болдог, vйлс зуршил болдог, зуршил нь амьдралын хэв маяг болж ирээдүйг тодорхойлдог юм шүү.

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор:
Г.Наранбаатар

Амьдрал (Тереза)
Амьдрал бол боломж, алдалгүй ашигла
Амьдрал бол гоо үзэсгэлэн, гайхан бишир
Амьдрал бол мөрөөдөл, олж хар
Амьдрал бол сорилт, үзээд алд
Амьдрал бол үүрэг, нэр төртэй биелүүл
Амьдрал бол тоглоом, тоглож наад
Амьдрал бол амлалт, хэлснээ биелүүл
Амьдрал бол гуниг, даван туул
Амьдрал бол дуу, аялан дуул
Амьдрал бол тэмцэл, битгий бууж өг
Амьдрал бол эмгэнэл, үзээд өнгөр
Амьдрал бол адал явдал, туршаад үз
Амьдрал бол аз, алдалгүй атга
Амьдрал дэндүү үнэтэй, бүү балла
Амьдрал бол амьдрал, тэмцэж амьдар

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(924)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Хүүхэд үрчилж авахдаа бэлэн үү?
    hvnii naimaa bsan bol yu gej utasaa vldeeh we dee
  • Ярилцах сэдэв: Энэ зун заавал хийнэ гэж бодож байгаа 3 зүйл чинь юу вэ?
    Sain uu bi ene zun zaawal amraad huduu yawj saihan amarna. daraa ni uuriin bie setgel sanaanii saihan emchilgee hiilgene tegeed huurhun huuhedtei bolno
  • Ярилцах сэдэв: Энэ зун заавал хийнэ гэж бодож байгаа 3 зүйл чинь юу вэ?
    Sain uu bi ene zun zaawal amraad huduu yawj saihan amarna. daraa ni uuriin bie setgel sanaanii saihan emchilgee hiilgene tegeed huurhun huuhedtei bolno
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
  • Ярилцах сэдэв: Энэ зун заавал хийнэ гэж бодож байгаа 3 зүйл чинь юу вэ?
    Би бас гадаадад сурдаг болохоор эндхийн зуны амралт 7 сараас эхлэнэ, 9 сар хүртэл 2 сарыг эх орондоо сайхан өнгөрүүлнээ. 7 хоногийн 6 өдөр ажиллаж, 5 өдөр нь хичээлдээ явсаар бараг 2 жилийг энд өнгөрөөчихөж. Монголдоо очоод зуны задгай партинуудад найзуудтайгаа явж, гэр бүлийнхэнтэйгээ хөдөө явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь тэрэнтэйгээ уулзана даа хэхэ, тэр хүнтэй уулзах өдрөө хоног тоолж хүлээсээр бараг 7 сар боллоо одоо ганц л сар тэсчвэл....
  • Сексийн шинэ туршилт: Хүрэлцэхүй болоод мэдрэхүй!
    Гоолингоо бүсгүйчүүдээ. Би гуч гарсан эмэгтэй. Гэтэл тавих гэж юуг хэлээд байдгийг өнөөдөр анх удаагаа мэдэрч үзлээ. Ичиж санаа зовохгүй байна л даа. Гэхдээ өдийг хүртэл тавьж үзээгүй л байлаа. Учир нь бүрэг ичимхий биеэ их барьдаг, жижигхэн хөх минь хэнд ч сайхан санагдахгүй гэж бодоод sex хийж байх үедээ ч санаа зовсоор үргэлж тайван биш байдаг байлаа. Өдийг хүртэл тавьж үзээгүй байсан шалтгаан маань энэ л юм шиг байна. Тайван биш, ичимхий, итгэлгүй байдал. Одоо үерхэж байгаа залуу маань орал sex ийг хүсдэг. Харин би үргэлж татгалздаг байсан. Тэгээд энэ нийтлэлийг уншаад жоохон зориг ороод, дээр нь өөрийнхөө хүлээсийг тайлж бас найз залуугаа сайхан байлгахын тулд хүссэнээр нь хийгээд үзлээ. Тэгээд нөгөө зоригтой хүн чинь залуугийнхаа дээр гараад үзчихсэн чинь анх удаагаа өөрийнхөөрөө байж, нөгөө дур тавих гэдэг юмыг чинь мэдэрлээ. Өмнө нь найз залууугаа эвгүй байдалд оруулахгүйн тулд жүжиглэчихдэг байсан юм. Инээдтэй байгаа биз. Ер нь өөрийнгөө чөлөөлж хэн хэндээ сайхан байх хэрэгтэй л юм байна. Гэхдээ бүсгүйчүүдээсээ одоо нэг зөвлөгөө хүсмээр байна. Энэ залуу маань надтай sexийн хамтрагч бйахыг л хүсээд байх шиг байна. Ямар ч хамтын амьдралын тлаар ярихгүй. Намайг таньж мэдэхийг хүсэхгүй. Шөнө ирж хоночихоод л яваад байх юм. Танилууд маань ямар ч хүн хэд хэдэн хүнээс сонголтоо хийдэг. Бусдаас илүү гэдгээ мэдрүүлээд тэвчээртэй бай гэж зөвлөх юм. Заримдаа миний тэвчээр алдагдаж бардам зан хөдлөх гээл шүд зууж байна. Зүгээр зайлв Нүдний өмнө бүү бөртөлз миний хүү гээд явуулчихмаар л байх юм. Гэхдээ танил найзуудынхаа зөвлөгөөг санаад тэсэж л байна. Яах вэ? Нөгөө талаас насаа бодохоор бас хэцүү юмаа. хурдан хүнтэй суумаар ч юм шиг. Яах ууууу? Охид, Бүсгүйчүүдэээээ
  • Би бол бардам байснаараа л буруудсан болов уу?
    Сайн байна уу? чамд энэ өдрийн мэндийг хүргье, Чиний бичсэн зүйлийг уншилаа хүүхдэй гаргана гэдэг их зоригтой алхам хийсэн байна зүгээр л амьдарлаа тэр чигээр нь өөрчлөх том алхам хийжээ. Би бас амьдралд алдсан ганц бие ээж чиний зовлонг маш сайн ойлгож байна ганцаараа хүүхэд өсгөх хэцүүл байдаг бүх зүйлд ээж бас аав болж амьдрах шаардлагатай болдог сэтгэл зүйн хувьд маш их сэтгэлийн дарамт зовлон тээж амьдагдаг юмдаа. Энэ олон жилийн хугацаанд чамд тэр залуугаас чинь өөр залуу ерөөсөө гараагүй гэж үү яагаад энэ олон жил ганц тэр хүний мөсгүй залууг сэтгэлдээ цоожилчоод өөртөө өөр сонголт өөр амьдрал эхлүүлж чадахгүй байнаа, миний бодлоор чи өөрийгөө өөрчил сэтгэл санааны хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг одоо тэр залууг хүлээхээ боль, хүүхдээ өсгөөд л ганц бие сайхан амьдарч байгаа бүсгүйчүүд зөндөө л байдаг өөр залуутай уулз суухгүй юм аа гэхэд сэтгэл санаа чинь шал өөр болдог ядаж зүгээр өөр орчинд амьдрах гээд хичээгээд үз л дээ бүсгүй минь болдог бол чамтай танилцаад хамьдаа зовлон жаргалаа хуваалцаад л суумаар санагдалаа зовлон нэгтэй юм шиг санагдлаа
  • Би бол бардам байснаараа л буруудсан болов уу?
    Сайн байна уу? чамд энэ өдрийн мэндийг хүргье, Чиний бичсэн зүйлийг уншилаа хүүхдэй гаргана гэдэг их зоригтой алхам хийсэн байна зүгээр л амьдарлаа тэр чигээр нь өөрчлөх том алхам хийжээ. Би бас амьдралд алдсан ганц бие ээж чиний зовлонг маш сайн ойлгож байна ганцаараа хүүхэд өсгөх хэцүүл байдаг бүх зүйлд ээж бас аав болж амьдрах шаардлагатай болдог сэтгэл зүйн хувьд маш их сэтгэлийн дарамт зовлон тээж амьдагдаг юмдаа. Энэ олон жилийн хугацаанд чамд тэр залуугаас чинь өөр залуу ерөөсөө гараагүй гэж үү яагаад энэ олон жил ганц тэр хүний мөсгүй залууг сэтгэлдээ цоожилчоод өөртөө өөр сонголт өөр амьдрал эхлүүлж чадахгүй байнаа, миний бодлоор чи өөрийгөө өөрчил сэтгэл санааны хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг одоо тэр залууг хүлээхээ боль, хүүхдээ өсгөөд л ганц бие сайхан амьдарч байгаа бүсгүйчүүд зөндөө л байдаг өөр залуутай уулз суухгүй юм аа гэхэд сэтгэл санаа чинь шал өөр болдог ядаж зүгээр өөр орчинд амьдрах гээд хичээгээд үз л дээ бүсгүй минь болдог бол чамтай танилцаад хамьдаа зовлон жаргалаа хуваалцаад л суумаар санагдалаа зовлон нэгтэй юм шиг санагдлаа
  • Ярилцах сэдэв: Энэ зун заавал хийнэ гэж бодож байгаа 3 зүйл чинь юу вэ?
    Энэ зун жолоондоо сууж машин барьдаг болно, Хөвсгөл рүү гэр бүлээрээ аялна, хөөрхөн гүнжээ эрүүл саруул төрүүлнэээ :)
  • Уудаг коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч.
    haanaas awah we une

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com