ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Түүний минь хамгийн хайр татам чанар

Хайр & секс  | 2012 / 10 / 11

Хүн хүнээ хайрлана гэдэг гайхалтай. Мэдээж нөгөө хүнийхээ сайн талыг харж чадсан тохиолдолд илүү бат бөх халуун дулаан уур амьсгал бий болно. Хэн нэгнийг эхлээд буруутгахаасаа өмнө түүний сайн талыг олж харах нь амьдралыг илүү хялбар болгодог юм шиг санагддаг. Гоолингоогийн бүсгүйчүүд хайраа илүү бат бөх болгохын тулд хайртынхаа сайн чанарыг магтаж байна. Чи ч бас нэгдээрэй.

Асуулга: Түүний минь хамгийн хайр татам чанар

Би их түргэн ууртай л даа. Үүнийгээ мэддэг хэрнээ хааяа өөрийгөө барьж чаддаггүй юм. Нөхөр маань энэ занг минь мэдэх болохоор намайг уурлах үед за хайраа, за хайраа гэсээр байгаад л тайвшруулчихдаг. Нэг мэдэхэд бид хоёр зүв зүгээр болчихсон байдаг. Түүний минь тэвчээртэй зан намайг татсан байх аа. 25 настай Л.M <./p>

Миний хайртай залуу намайг үнэтэй бэлэг сэлтээр эрхлүүлдэггүй ээ. Хүмүүс сонсвол гайхах л байх, гэхдээ байгаагийнхаа чинээгээр баярхдаггүй, энгийн атлаа сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг чанар нь хамгийн анх намайг татсан. Одоо ч татсан хэвээр байна. Хүмүүс танай нөхөр харамч гэж ярьдаг ч, харин ч гэр бүлдээ бол тэр минь дээд зэргээр өглөгч, зүгээр л хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгдөггүй хэрэг. 27 настай Э.

Тэр миний хамгийн шилдэг хөгжөөн дэмжигч байдаг. Бүх зүйл дээр миний талд зогсдог, бүр намайг улаан цайм буруу юм хийчихээд байхад хүртэл шүү. Эргэн тойрны минь бүх хүн намайг буруутгаж байсан ч, тэр намайг өмгөөлж чаддаг. Нэг удаа би хоол хийж байхдаа ном уншиж байгаад махаа түлчихсэн юм. Тэр үед нөхөр маань хааяа ч гэсэн түлэнхий мах идэх чинь сонирхолтой ш дээ гээд л инээгээд идэж орхисон. Түүнийг байдаг болохоор л би хаана ч нүүр бардам байдаг. 26 настай Ү.

Найз залуу маань хоол маш сайн хийдэг. Тогооч биш хэрнээ төрөл бүрийн амттай хоол хийж чаддаг. Энэ нь түүний маань хобби гэх үү дээ. Гэхдээ заримдаа энэ нь миний дутагдал болох гээд байдаг. Хоолноос болж үе үе муудалцах хэрэг гарна аа. Тэгээд л би гэдэг хүн чинь тийм л юм бол чи өөрөө хоолоо хийж бай гээд суучихна. Удалгүй хайрт минь гарын хоолоо хийчихсэн хайр аа! Гээд л гал тогооны өрөөнөөс намайгаа дуудна шүү дээ. Хэхэ. 26 настай А

Хайрт минь их зөөлөн хүн л дээ. Хоёр хүүхэддээ жинхэнэ эцэг хүний ёсоор хандаж байгаа нь намайг үнэхээр уяраадаг. Ойрын үед би ч зөв сонголт хийжээ гэж өөртөө хэлэх болсон шүү. Гэр бүлийн хүмүүжил нь хүнд их нөлөөлдөг байх. Манай хадмууд их сайн хүмүүс байдаг. Хүүхдүүддээ хичээл номыг нь заах, хамтдаа хөгжилдэх зэрэгт намайг урдуураа алхуулахгүй хүн шүү. 29 настай Х.

Хайрт минь олон нийтийн газар явахдаа үргэлж намайг мөрөөр минь тэврэх юм уу, надаар сугадуулж, хөтлүүлж алхдаг. Яг л энэ бүсгүй минийх гэж эргэн тойрны бүх хүмүүст батлаж харуулах гэсэн юм шиг. Би нэг өдөр энэ тухай нь хэлсэн чинь "Би чинь чамаараа гоёж амьдардаг" гэж хэлсэн. Энэ үгнээс нь хойш би ч гэсэн дотроо хайртыгаа гоёж, чимж, хийморийг нь сэргээж явах ёстой бүсгүй хүн шүү дээ гэж бодож биеэ хичээдэг болсон. 25 настай Л.

Мэдэээж өөгүй төгс хүн гэж энэ хорвоод байхгүй. Харин тухайн хүнээ хэрхэн ямар нүдээр харах нь л чухал гэж би боддог. Манай нөхөрт маш олон дутагдал байдаг. Гэхдээ л түүний минь сайн чанар намайг өөртөө татсан гэж хэлэхэд болно. Тэр маань яг л гүндүүгүй монгол эр хүн шиг намбалаг байдаг. Манай нөхөр хэдий бусад залуус шиг дээд сургуульд сурсан, цагаан захтнуудын нэг биш ч гэлээ надад байгаагаараа сайхан санагддаг. Тэр маань хаана, хэнтэй, хэрхэн харьцахаа мэддэг ухаалаг жинхэнэ монгол эр хүн дээ. Чамдаа хайртай шүү. 25 настай О.

Миний хайртай залуу өглөө бүр дасгал хийдэг. Эртлэн босоод гэдэсний таталт, гар дээр суниалт зэргийг байнга хийнэ. Тиймдээ ч тэр маань тамирчнаас дутахааргүй сайхан биетэй. Аливаа зүйлд тууштай ханддаг чанар нь хайртын минь сайн тал. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би ч бас өглөө бүр гэдэсний таталт хийдэг болсон шүү. 24 настай Э.

Тэр минь миний дэргэд байхдаа өөрийнхөө дотор байдаг жоохон хөвгүүнийг ил гаргадаг. Найзуудтайгаа уулзаж байхдаа, эсвэл ажил дээрээ нэг л их эр шиг захирангуй өнгө аясаар яриад л, том том дуугардаг хирнээ надтай хоёулахнаа байхдаа хэнээс ч илүү нялхамсуу болчихдог.Би ээжийг нь санагдуулдаг гэсэн, тэгээд л тэр байх. Энэ чанар нь надад онцгой гэдгийг минь мэдрүүлдэг. 26 настай Ш.

Хүн бүхэнд сайн тал бий. Чиний хайртын хамгийн сайн тал юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(330)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com