ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүтээлч бүсгүйн бөглөрөөн дунд амжуулах 8 зүйл

Ажил & Мөнгө  | 2012 / 10 / 08

Өнөөдрөөс эхэлж замын түгжрээ цагаас чинь идэхгүй. Учир нь бүтээлч бүсгүй та бөглөрөөнд өнгөрүүлэх хугацаагаа ч бас бүтээлчээр ашиглаж болно. Ажил амьдралаа торох юмгүй зохицуулахад чинь замын түгжрээ яаж тусалж болохыг олж мэдээрэй.

Бүтээлч бүсгүйн бөглөрөөн дунд амжуулах 8 зүйл

1. Имэйлээ цэгцлэ - Имэйлийн хайрцаг чинь элдэв хэрэггүй сурталчилгаа, спамаар дүүрчихсэн үү? Цэвэрлээд суух гэхээр хайран цагаа дэмий юманд үрж байгаа юм шиг санагдаад байдаг. Замын түгжрэл бол имэйлдээ ирсэн сурталчилгаануудыг хогийн сав руу чулуудах сайхан боломж.

2. Удаан холбогдоогүй найзтайгаа холбоо барь -Танилтай бол талын чинээ. Найз нөхдийн дэмжлэггүйгээр энэ олон зүйлсийг яаж амжуулах билээ? Өдрийнхөө ихэнхийг оффис дээрээ өнгөрүүлдэг бүсгүйчүүдэд найзуудынхаа сонин сайхнаас хуваалцаж нөхөрлөлөө батжуулах цаг хомс гардаг. Чалчаа гэдэг нэр зүүлгүйгээр найз нөхөдтэйгөө “чалчиж авах” боломжийг бас л замын түгжрээ олгоно.

3. Банк орох ажлаа амжуул - Ажлын цагаар банк орох нь тэр өдрийг жинхэнэ нервтүүлж орхидог. Гэтэл зөвхөн ажлын цагаар л хүлээж авна гээд "гүрийчихдэг" зарим нэг төлбөрийг замын түгжрэлд гар утаснаасаа төлж болно. Банкны дансаа гар утастайгаа холбуулсанаар банкны олон үйлчилгээг авдаг болсон байна лээ. Бүтээлч бүсгүй та https://www.mostmoney.mn сайт руу ороод нэг үзээрэй.

4. Ном унш - Сайн номыг нэг эхлүүлчихээр олон ангит киноны чухал хэсэг дээр дуусчихсан юм шиг сэтгэдэл төрөөд, зав л гарвал сөхөж хармаар байдаг даа? Гэхдээ л ажил дээрээ номоо унших боломж юу гэж олдох билээ. Гэхдээ гадуур хөөцөлдөх ажил, УБ-ын зам 2 танд эхлүүлсэн номоо нэлээн олон хуудас эргүүлэх боломж олгоно.

5. Гоё фэйсбүүкийн статус бодож ол - Эргэн тойрны хүмүүстээ үнэлэгдэнэ гэдэг маш чухал болсон цаг. Найзуудынхаа, хамтран ажиллагсдынхаа, эсвэл таалагдахыг хүсдэг хүнийхээ анхаарлыг татах ухаалаг статус бодож олоорой. Бүтээлч бүсгүй чамд замын түгжрэлд зарцуулах сул цаг байна.

6. Шинээр сурч байгаа зүйлээ давт- Бид бүгдээрээ л ямар нэг шинэ зүйл сурахыг хүсдэг. Гэтэл бүтээлч бүсгүй чамд дуулаачийн хичээл дээр заасан хоолойны дасгалыг, шинээр сурч байгаа гадаад хэлнийхээ үгсийн санг баяжуулах, төгөлдөр хуураа сургуулилах цаг гарахгүй байгаа биз? Замын түгжрэлийг ашиглаж, өөрийгөө хөгжүүлээд ав.

7. Цүнхээ цэвэрлэ - Бидний цүнхэнд ертөнц багтдаг. Багтаах ч болно. Гэхдээ бидний тэр жижигхэн зайнд ихийг багтаасан “ертөнц” хааяа хэтэрхий эмх замбараагүй болчихдог шүү. Урд байгаа машинаа хөдлөхийг хүлээхээс өөр юм хийдэггүй тэр цаг хугацааг ашиглаж, уруулын будаг, түрийвч сэлтээ цэгцэл. Ганцаараа байдаг учраас хувийн эд зүйлсээ ч санаа амар ил гаргаж янзалж чадах “хүлээлт” бол түгжрэл.

8. Дасгал хий - Ажил дээрээ ч, машин дотор ч, гэртээ ч суусаар байтал хамаг бие чинь чилж орхисон байгаа. Бүтээлч байхын тулд гол нь эрүүл байх хэрэгтэй. Түгжрэх хооронд цэх сууж нурууны, хүзүүний, гарны, мөрний дасгалуудыг хийгээд ав.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(934)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com