ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: "Дөрвөлжин хавтас"-ныхаа хэргийг гаргаж чадахгүй бол...

Ажил & Мөнгө  | 2012 / 10 / 08

Чи бол шинэхэн боловсон хүчин. Саяхан л сургуулиа төгслөө хэмээн баяр хөөр болж, ингээд л амьдралын их харгуйд хөл тавьлаа даа хэмээн бодож байсан. Аав ээждээ үнсүүлэн баяр хөөртэйгээр хонхны баяраа хийж байсан цаг саяхан санагдана. Гэвч “дөрвөлжин хавтасаа” гардаж аваад аль хэдийн дөрвөн сарыг ардаа үджээ.

Яах уу:

Анхандаа эцэг эх, хамаатан садан чинь ажилд орохоосоо өмнө сайн амраад ав, тэртээ тэргүй насаараа ажиллах юм чинь гэнэ. Харин одоо бол би дөрвөн жилийн хугацаанд эцэг эхийнхээ мөнгөөр юу сурсан бэ гэдгээ харуулах цаг ирээд байна. Гэтэл одоо болтол ажилд орсон юмгүй, аав ээж чинь ил хэлдэхгүй ч гэсэн гэрийн мухар сахиж суух чамд битүүхэндээ санаа зовниж байгаа нь мэдэгдэнэ. Чи ч өөрөө энэ байдалдаа үе үехэн санаа зовох боловч өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй суусаар л байна. Хааяа нэг хамаатан садан ирээд хаана ажиллаж байна даа? гэж асуухад нь хэлэх үггүй болно гэдэг хэцүү...

Сөрөг шийдэл: Ажил хийе гэхээр олдохгүй байгаа юм чинь би яах ч билээ дээ. Энэ мэргэжил надад анхандаа сонирхолтой санагдаж байсан. Харин одоо бол таалагдахгүй байна. Тиймээс өөр мэргэжлээр суръя гэж бодож байна. Надад ажил олдохгүй биш олдож байна. Гэхдээ цалин нь тиймхэн байна. Би тийм бага цалингаар яаж амьдрах юм бэ. Тийм болохоор л би ажил хийхгүй байна.

Эерэг шийдэл: Яг одоо л би өөрийгөө хэн бэ? гэдгийг мэдэх цаг үе ирээд байна. Тиймээс би өөрийнхөө төлөө багахан хичээл зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй. Одоо хангалттай амарч ханалаа, эцэг эхээрээ тэжээлгүүлж боллоо. Тэд маань миний төлөө хийх юмаа хийсэн. Харин одоо би өөрөө л хичээх үлдлээ. Эхлээд өөрийн мэргэжлийн дагуу сонирхсон байгууллагууддаа очиж анкет бөглөнө. Аль болох олон байх тусмаа сайн. Тэр чинээгээр надад боломж олдоно гэсэн үг. Анкет бөгөллөө гээд намайг тэр дор нь шууд дуудна гэж байхгүй. Тиймээс тэр болтол өөрийн хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах чадвар зэргээ сайжруулж болох юм. Хэрэв үнэхээр миний сонирхож байсан ажилд намайг эхний хугацаанд багахан цалинтайгаар орооч ээ гэж урих юм бол би дуртайяа зөвшөөрнө.

Яагаад ингэх ёстой гэж?

1рт: Ямар ч ажил эхэндээ хэцүү байдаг. Тэр бүгдийг хэцүү гэж төвөгшөөгөөд байх юм бол чамд тохирох хялбар ажил хэзээ ч олдохгүй. Харин хийгээд дадсан ямар ч ажил чамд хялбархан санагдах болно.

2рт: Чи өөр мэргэжлээр сурсан ч дахиад л энэ байдал давтагдах болно. Энэ мэргэжлийнхээ үр дүнг гаргаж чадахгүй байгаа юм чинь дараа нь дахиад тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгээд ч чи мэргэжлээрээ ажиллаж үзээгүй байж өөрт чинь энэ мэргэжил тохирохгүй гэдэг дүгнэлтийг гаргана гэдэг утгагүй юм. Харин хагас жил ажилласныхаа дараа ийм дүгнэлт хийж байвал өөр хэрэг шүү.

3рт: Аливаа зүйл багаасаа эхэлдэг. Чи үнэхээр чадвартай байж болно. Гэхдээ тэр чадвараа харуулаагүй байж өндөр цалин хүснэ гэдэгт утгагүй хэрэг. Хэрэв хаа нэг газраас чамд санал болгож буй цалин нь чамд хангалттай санагдахгүй боловч үнэхээр чиний хүсэж буй ажил мөн бол бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр чамд тохирох ажил мөн бол эхний хугацаанд бага цалинтай ч хамаагүй ажиллаад үзэх хэрэгтэй. Харин тэр хугацаандаа өөрийнөө чадварыг харуулж тэр хэмжээгээрээ үнэлүүлэх боломж чамд гарч ирэх болно.

4рт: Чи өнөөдрийг хүртэл өөрөө өөрийнхөө төлөө юу хийсэн бэ? Энэ талаар бодоод үзээрэй. Олигтой хариулт олдохгүй байвал яг одоо өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хий!

Шинэхэн боловсон хүчнээс өнөөдрийг хүртэлх үеэ найзуудтайгаа хуваалцаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(653)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com