ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Батгыг эмчлэх шинжлэх ухааны аргыг нээжээ

Гоо сайхан  | 2012 / 10 / 01

Батгыг эмчлэх олон төрлийн арга байдаг. Гэхдээ тэднээс хамгийн гол нь өөртөө тохирсоныг сонгох нь чухал. Мөн батга гаралтыг зохицуулж, удирдаж болохоос батга гарах шалтгааныг бүрмөсөн устгах боломжгүй гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Батгыг эмчлэх шинжлэх ухааны аргыг нээжээ

Гормоны үйлчилгээтэй эм хэрэглэж батгаа багасгадаг гэж дуулсан. Энэ хэр үр дүнтэй вэ?
Гормон батга хоёрын хооронд нягт холбоо бий гэдгийг өсвөр насны хүүхдүүд сайн мэдэх байх. Зарим эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэхийн өмнө болон дараа нүүрэн дээр юм гарах явдал тохиолддог. Энэ ч бас гормоны хэлбэлзлээс үүдэлтэй. Тестостерон гэх мэт гормоны нэгдэл андрогены хэмжээ ихэссэнээр тосны ялгаралт нэмэгдэж, батга үүсэх шалтгаан болох нь бий. Тиймээс эстроген болон прогестероны найрлагатай жирэмснээс хамгаалах эм хэрэглэх нь тослогжилтыг багасгадаг. Гэхдээ энэ эмчилгээ нь хүн болгонд тохирохгүй гэдгийг санах хэрэгтэй. Гормоноос биш, дотоод эрхтэн, арьсны бурууа арчилгаа зэргээс болж үүссэн батгыг эмээр эмчлэхийг оролдох нь харин ч сөрөг нөлөө үзүүлж болно. Тиймээс эмчид хандаж, шалтгааныг нь зөв тодорхойлуулах нь зөв.

Батгыг эмчлэх лазерын арга байдаг гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?
Хөх туяаны болон, химийн гуужуулалт гэх мэт хэд хэдэн төрлийн лазерын эмчилгээ бий. Гэхдээ дотоод эрхтний үйл ажиллагаа болон, тослогжилтоос болж үүссэн батгыг ингэж зөвхөн гадна талаас нь нэг дор эмчилснээр гарсан батгыг эмчилж болох ч, дахин гаралтыг зогсоож чадахгүй. Түргэн хугацаанд эмчлэгдэхийг хүссэн хүмүүс энэ аргыг хэрэглэдэг ба бусад эмчилгээг хэт удаан гэж үздэг. Гэхдээ лазерын эмчилгээний жинхэнэ үр дүн ч бас 4 долоо хоногийн дараанаас л гарч ирнэ. Мөн зарим төрлийн эмчилгээ нь арьсны давхаргыг нимгэлж, өнгийг өөрчлөх сөрөг нөлөө илэрдэг учраас юуны түрүүнд эмчтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.

Батганы бүтээгдэхүүн худалдаж авахдаа, аль нь сайн гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тиймээс батганы эсрэг шилмэл найрлагуудын тухай орууллаа.

Aлфа гидроксийн хүчил (AHA). AHA бодис нь арьсны нүхийг бөглөж батга үүсэх нөхцөл болдог үхэжсэн эд эсийг гуужуулж зөөлөн толигор болгодог. Энэ хүчлийг нүүрнийхээ арьсан дээр бүхэлд нь түрхэж болдог. AHA-д гликолын болон сүүн хүчлүүд багтдаг.

Бензол пероксид. Энэ бол одоогоор шинжлэх ухаанд нээгдээд байгаа хамгийн үр дүнтэй найрлага юм. Батга үүсэхээс хамгаалахаас гадна, эмчлэх үйлчилгээтэй. Учир нь бензол пероксид нь нянгуудыг устгаж, илүүдэл тосыг арилгаж, үхэжсэн эд эсийг гуужуулдаг. Лосьон, тос, гел зэрэг батганы эсрэг бүтээгдэхүүнүүдэд 2.5-10 хүртэлх хувиар агуулагддаг. Өөрийн арьсны онцлогт тохируулан тохиромжтой хэмжээний бензол пероксидтой бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Шавар. Шавар бол арьсыг тайвшруулах үйлчилгээтэй найрлага юм. Үрэвслийн эсрэг үйлчилгээг нь бодолцож ихэвчлэн масканд ашигладаг. Шавар нь түр хугацаагаар илүүдэл тосны ялгарлыг багасгаж, арьсыг зөөлрүүлдэг юм.

Салицилийн хүчил. Энэ бета-гидроксийн хүчил нь маш үр дүнтэй бөгөөд, хүчтэй бодис юм. Энэ хүчил нь арьсны нүхний доторхыг гуужуулснаар нүхийг цэвэрхэн болгодог. Салицилийн хүчил нь аспирины төрлийн бодис бөгөөд үрэсвлийн эсрэг үйлчилгээтэй учраас гликолын хүчилээс илүү сайн гэж эмч нар үздэг. 2 хувийн салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе.

Сульфур. Энэ минерал нь илүүдэл тослог ялгаралтыг багасгаж, үхэжсэн арьсыг гуужуулдаг. Сульфур нь батгашилт болон rosacea /улаан батгашилт/-ын хосолсон эмчилгээ хайж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Ялзарсан өндөг шиг үнэртэй тул бүтээгдэхүүнд хэрэглэхдээ үнэрийг нь дарах нэмэлт найрлага оруулж өгдөг.

Цайны модны тос. (tea tree oil) Байгалийн гаралтай батганы эсрэг үйлчилгээтэй энэ бодис нь нянг устгах, үрэвслийг багасгах, батгашилттай арьсыг тайвшруулах шидтэй. 5 хувийн цайны модны тос нь 3 хувийн бензол пероксидтой дүйцүүлэх хэмжээний хүчтэй гэж үздэг. Гэхдээ энэ тос нь эмзэг арьстай хүнд харшил өгч мэдэх тул арьс өнгөний эмчийн зөвлөгөөтэйгөөр хэрэглэх нь зүйтэй.

Исотретинон. Исотретиноныг А амин дэмээс гаргаж авдаг ба зарим нэг төрлийн батганд нөлөөлдөг. Нүхний бөглөөсийг гаргаж, тосны булчирхайг агшаах үйлчилгээтэй. Жирэмсэн эмэгтэй хэрэглэвэл төрөлтийн гажигтай хүүхэд төрөх магадлал өндөрсдөг учраас эмчийн хяналтан дор хэрэглэх нь зүйтэй.

Дээрх найрлагуудаас хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй нь салицилийн хүчил, бензол пероксид, AHA гурав болох нь батлагдсан юм. Салицилийн хүчил, бензол пероксид хоёрыг тохиромжтой хэмжээгээр агуулсан үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд Clean&Clear-т байдаг.

Clean & Clear+Like хөтөлбөрөөс охид бүсгүйчүүдийн арьс арчилгааны тухай мэдлэгт зориулан бэлтгэсэн цувралын 11 дэх нийтлэл. Цувралын бусад нийтлэлүүдийг уншихыг хүсвэл энд дараарай.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
10-р сарын зурхай
Дараах мэдээлэл
Дурлаж үзсэн тоглолт минь...

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(469)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 96001415sms bicheree
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    hariu ogj tuslaaj bi zow vzej bnuu
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    bi 90oniih 2016oni 8 sard jiremsen bolson 28nastai gj vzheer uug n huanlii deer ergetei hvvhedtei gj bhiin exond haruulsan ohin gj bhiin 28gj vzeh n zow bizdee
  • 12 сарын зурхай
    1r sariinha zurhaig oruulahgvi bsiin bhda hvleeser bgl sar barag duuslaa daraa n ingej udaahgvi ym bgaz de daraa sariinhiiga l hvleej baiy da
  • Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий
    Ih shuudergene, bagvaahai, gishuune.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin sanhvv awna utas 80530350 88535554
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin bna sanhvv awna
  • Салалт хэцүү ч гэсэн …
    Nuhruusuu salmaar bn. Bid 2 deer ued bolzoj bgaad, tuuniig 3 nastai huuteigee nadaas nuuj bsniig uur hunees sonsoj medeed salj bsn. Ehnereesee salsan gj nadad helj bsn ch, nadad ter ni ogt hamaa bgaagui. Buhel buten huniig nuuna gdg nadad muuhai sanagdsan. On jil ungurch 11 jiliin daraa halit taaraldlaa. Nadad hairtai heveeree yum bhoo. Heg yog geed minii yaria evlehgui l bsn. Gevch ter tseej bayan zangaa hayaad ayataihan chig handlagatai bolchij. Haaya neg uulzdag bolood btl, horvoogiin hamag saihan ug bolgoniig udur bolgon nadad helj, neg l udur gerleh sanal taviad bi ch uuruu setgel aldarsan bolohoor ni zuvshuurluu. Ber guigaad, gerleltee ch batluullaa. Buh yum ih hurdan bolj ungursun. Harin ene hugatsaand arhi uuh durtai ni ajiglagdsan. Ger bultei bolj bgaam chini eruul bh chuhal, uuj idehee zohitsuul, hamtdaa utluh hani ijlee eruul jargaltai bailgamaar bn geed l ali boloh evteihen heldeg blaa. Getel suuldee buur sogtuu ircheed agsan tavidag bolov. Umnu ni uzeegui bolhoor gaihahdaa uchirlaj heleed, uildag bailaa. Suuldee amia hamgaalah geed uur shig ni muuhai aashilj, barij avaad tsohih gehed ni nuur luu us tsatsah geed yostoi uuruusuu garna gj bodoogui uildlee hurtel hiij uzlee. Ger buliin amidral gj iim aihtar bdgiin bh daa l gj bodson. Ene hugatsaand jiremsen bolood, shunu nuhur hardaad sogtuu untuulahgui, udur ni ajildaa guij btal haniad hurch haluuraad huuhed mini amigui bolchihson. Nileed udaan hevtej emchluuleed sar garangiin daraa dahin jiremsen bolson ch uridchilan sergiilsen murtluu dahiad l haniad hurchihlee. Haluuraad bosoj chadahgui hevtej bhad nuhur ugluu garaad l shunu 11, 12toi uraldaj irne. Hool und ch baihgui. Uuruu hiiye geheer bosoj chadahgui, deerees ni jiremsnii hordlogotoi uner avch chadahgui ogiulaad. Nuhurtuu hool zahihaar za gecheed avchirch uguhgui shuniin 2, 3 hurtel alga bolno. Argaa baraad aav eejiigee guij hool hiilguulsen chini uurlaad, shunu ni gertee harij irehgui alga bolson. Jiremsen hunii uuj boloh haniadnii em barag baihgui hoino sain tsai, hooloor tordood, setgel sanaa taivan bailgaj bgaad edgeeye gj hani ijil ni bol bodoh baimaar. Getel manai nuhur tiim ch ajiltai, iim ch huntei uulzana geed shunujin irehgui. Bi hooltoi hoolgui haluursaar bgaad huuhed mini zulbachihlaa. Gedes bazlaad 00 orson chini dooshoo buun yum garaad bi sandraad uilahaas uur yu ch chadaagui. Dooshoo harsan neg yum unjij bsn ni minii huuhed bsn. Dunguj hul gar ni bureldeed, huruunuud ni hurtel medeggdeg bolchihson tiim urgaa bi gar deeree avaad bi asgartal uilsan. Hichneen hun turhuu guitsed oloogui ch ur mini yum bologoor egduutei huurhun l haragddag yum bilee. Gehdee bi ur huuhdee 00-iin usand ursgachaagui aztai gj uuriiguu boddog. Harin hair gdg ug iim huuramch bdgiig busad humuus medej avaasai gsndee uuriin uitgartai tuuhee bichlee. Ta buhen hunii ugiig bish uildliig ni harj anzaarch bgaarai. Uildel hezee ch hudlaa yarihgui, harin saihan ugiig hen ch helj chadna. Ene huniig dahin er nuhruu gj hairlaj hundelj, enhriilj chadahguigees hoish ger bulee tsutsluulahaar shiidsen. Harin ter salahgui, tegvel amia horlono geed bgaa. Nadad hamaagui ee, ter umnu ni ch arhi uuchaad agsan tavihdaa olon ch udaa amia horlono gdg bsn. Odoo boltol amid l bn. Deerees ni ene hunii hajuud bj aashaa evdej, hardahaas ni tuvugshuusunduu garch orohoo hurtel hyazgaarladag ter amidralaar amidrahiig husehgui bn. Ta nar mini nadad amjilt huseerei.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    ni tainiltsah bvsgvi b.nu tuslii 94154676 bainuu tusalii
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    HI TANILTSAY EGCH NARAA GUIJ BNA TUSLUULII SEXDEE SAIN ZALGAARAI EGCH NARAA GUIY80191576

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com