ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Танай гэр бүлийн онцлог юу вэ?

Гэр бүл  | 2012 / 09 / 27

Бидэнд байгаа хамгийн үнэт зүйл бол яах аргагүй гэр бүл. Гэр бүлийн нөмөр нөөлөг ямар их хэрэгтэй байдгийг гэрээсээ хол байгаа хүмүүс л илүү сайн мэдэрдэг болов уу.

Асуулга: Танай гэр бүлийн онцлог юу вэ?

Хувь хүн бүр дахин давтагдашгүй байдагтай адил гэр бүлүүд ч бас өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Тиймээс “танай гэр бүлийн онцлог юу вэ” гэдэг асуултыг уншигч найзуудаасаа асууж сонирхолтой хариултуудыг дор нийтэллээ. Чи ч бас гэр бүлийнхээ онцлогийн тухай бичиж үлдээгээрэй.

Манай гэр бүлийнхэн хоорондоо яг л найзууд шиг харьцдаг. Мэдээж ээж, ааваа хүндэтгэж харьцана л даа. Гэхдээ харилцааны хувьд бусад гэр бүлийг бодвол илүү чөлөөтэй байдаг юм шиг санагддаг. Жишээ нь ээж маань аавын тухай ярихдаа манай найз залуу гэж ирээд л ярина. Аав ч үүнд нь их дуртай байгаа нь мэдэгддэг. Одоо бид ч энэ ярианд нь дасаад танай найз залуу л гэж ярьдаг болчихсон. Эгч, дүү бид гурав ээж аавтайгаа яг л найзууд шиг сайхан харилцаатай байдаг. Миний бодлоор энэ нь ээжийн минь залуу сэтгэлгээтэй холбоотой гэж бодож байна. Заримдаа найзууд маань манай гэр бүлийн харилцааг их гайхдаг шүү. 24 настай Э

Манайд ажлын хуваарь гэж байдаггүй. Нөхөр бид хоёрын хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийнэ, хүүгээ цэцэрлэгээс нь авна, гэрээ цэвэрлэнэ. Ер нь бүхий л ажлаа хамт хийдэг. Эрэгтэйчүүдийг анхнаас нь энэ бүхэнд сургах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхгүй юм бүхнийг урдуур нь орж хийгээд байвал эцэст нь бид өөрсдөө л ядрана шүү дээ. 26 настай Ө.

Манайх их олуулаа. Одоо ах эгч нарын хүүхдүүд нийлээд улам олуулаа болж байна. Бид багаасаа л дэлгүүрээс талх авахдаа үргэлж 2 ширхэгийг авдаг байлаа. Би бүр багадаа талх угаасаа л 2 ширхэгээр ирдэг юм байна гэж боддог байж билээ. Одоо ч гэсэн талх авахдаа байнга л хоёр ширхэгийг авдаг хэвээрээ. Тэгэхдээ дандаа дугуй талхыг авна. Энэ бяцхан ч гэсэн зөвхөн манай гэр бүлд байдаг онцлог байх. Хэхэ. 23 настай С.

Манайхан ням гаригийн өглөө бүр ширээ тойрон суугаад бөөнөөрөө банш чимхэж, банштай цай хийж уудаг. Бусад гэр бүлүүд ч бас амралтын өдрөөрөө банштай цай хийж иддэг байх л даа. Гэхдээ бүх хүн гар бие оролцож хийдэг нь манай гэр бүлийн онцлог байх. Хоол хийж байхад хамгийн сайхан яриа өрнөдөг. Бас юм ярингаа хоол хийвэл амттай болдог гэж аав минь хэлдэг юм. Нээрээ ч долоо хоногийн зөвхөн тэр л өдөр бид халуун дотно яриа өрнүүлж чаддаг. Энэ зуршлийг би өөрийнхөө гэр бүлд ч хэвшүүлнэ гэж бодож байгаа. 26 настай Ө.

Манайхан бүгд нүдний шилтэй гэдгээрээ онцлог юм байна. Аав, ээж, хоёр дүү бид тавуулаа шилтэй. Бусдаар бол энгийн нэгэн сайхан гэр бүл. Цагаан сар, шинэ жил, наадам зэрэг тэмдэглэлт баярууд болохоор манай хамаатнууд бид тавыг нүдний шилтний армиуд ирж байна гэцгээдэг. 22 настай А.

Манай гэрийнхэн бүгдээрээ газар унтдаг. Орон дээр унтахаар нуруу өвдөөд байна гэцгээдэг юм. Бүр багаасаа л газар унтаад сурчихсан болохоор тэгдэг байх. Орой болохоор газар зулаад л унтацгаана шүү дээ. 24 настай Ө.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(874)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com