ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

I Love New Ub: Тохилог кофе шопууд

Чөлөөт цаг  | 2012 / 09 / 12

Гурван сарын турш савлаад, догдлоод байсан зүрхийг номхруулахаар тайван, намбалаг намар айлчлан иржээ. Ийм цаг агаар, уур амьсгалд найз хүүхнүүдээ цуглуулчихаад “мөрөөдлөө” ярилцангаа, нам гүм, тохьтой уур амьсгалд халуун каппучино уусан шигээ суух сайхан шүү. Чиний онлайн найз Гоолингоо энэ долоо хоногийнхоо I Love New UB булангаараа их хотын кофе шопуудыг танилцуулж байна.

I Love New Ub: Тохилог кофе шопууд

1. Кафе Амстердам
Сонирхол татам зургуудаар хүрээлүүлсэн орчинд жинхэнэ америк маягаар хийсэн кофег ууж суумаар байна уу? Тэгвэл Улсын Их Дэлгүүрийн зүүн талд байрлах Кафе Амст-рдамыг санал болгоё. Ажлын эхний өдөр 7 цагт онгойдгоороо онцлогтой. Эртэч бас ажил хэрэгч Гоолийнгоочуудын зорих газар яахын аргагүй мөн. Кафен ханан дээрх сэдэвчилсэн фото зургууд долоо хоног бүр солигддог уламжлалтай.

2. Nayra Cafe
Үүднээсээ л дулаахан уур амьсгалтай сайхан орчинтой кофе шоп. Мэдээж сайхан кофе, амтат хоолны үйлчилгээтэй. Өөр хаанаас ч оломгүй амтлаг зутан шөл бэлтгэдэг газрын хаяг нь Занабазарын нэрэмжит музейн дэргэд.

3. Rosewood Coffee House
Хамгийн шилдэг кофетой газараар шалгарсан энэ газарыг сонгох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Амтлаг кофеноос гадна энд чадварлаг европ тогоочийн төрөл бүрийн гарын хоолыг амсаж, хааяа нэг найз хүүхнүүдтэйгээ улаан вино шимж суугаарай. 103-Яаралтай Түргэн Тусламжийн Төвийн замын эсрэг талд байрладаг Rosewood Coffee House-р нэг удаа ч болов заавал зочлоод гараарай. Rosewood-ийн уриа "We proudly serve sachem coffee".

4. Café Ti-amo
Хамгийн түргэн үйлчилгээтэй кофе хаусуудын нэг болох Café Ti-amo гэрийн амтлаг мөхөөлдсөөрөө алдартай. Бүхий л төрлийн кофе болон жимсний шинэхэн шүүсийг таны нүдэн дээр шууд шахаж, шуурхай хийж өгнө. Café Ti-amo-гийн эхний салбар бидний нэрлэж заншиснаар Хүүхдийн 100-гийн Platinum center-д байрлалтай. Харин хоёрдугаар салбар нь 3,4-р хорооллын Билэг Их Дэлгүүрийн доод давхарт бий. Гуравдугаар салбар нь Sky худалдааны төвийн 2 давхарт байдаг.

5. Fashion Cake Coffee House
Нэрнээсээ л дэгжин сонсогдох энэхүү кофе шопыг Гоолингоо загварлаг бүсгүйчүүддээ санал болгож байна. Ватрушка, тэргүүн, зөгийн балтай бялуу зэрэг жинхэнэ орос нарийн боов, амттануудыг тэндээс амсаж болно. Хаяг нь, РЦНК-ийн урд Serj зочид буудлын нэг давхарт.

Чи өөр ямар тохилог кофе шопыг мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Minoz
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(112)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зозо.   2015-11-12
Наяра ч гоё шүү

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com