ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсний амралтаа далимдуулж юу хийж болох вэ?

Эрүүл мэнд  | 2012 / 09 / 13

Эх хүн болно гэдэг эмэгтэй хүн болж төрсний жам ёсны гавъяа. Хүүхэд мэт дэрвэж явсан цаг саяхан санагдана. Гэтэл одоо хүний хань, хүүхдийн эх болох гэж байдаг. Гэдсэн дэх үрээ эрүүл бойжуулахын тулд гэртээ сууж багагүй цагийг өнгөрөөх хэрэг гарна. Энэ үеийг ашиглан хэрэгжүүлж болох хэд хэдэн ашигтай санааг бэлтгэлээ. Уйдах завгүй залуу насанд хийх зүйлс их байна.

Жирэмсний амралтаа далимдуулж юу хийж болох вэ?

1. Гэр орныхоо тохижилтонд анхаар- Урьд нь ажил гэж гүйсээр байгаад гэр орноо нэг их анхаарах сөхөөгүй байсан уу? Тэгвэл жирэмсэн байх энэ үеэ ашиглаад гэр орнынхоо тохижилтонд анхаарал хандуулаарай. Хэрээсэн хатгамал оёж ханандаа өлгөх нь ямар ч уран зургаас дутахааргүй сайхан харагддаг. Аз жаргалын мод, хүүхдэд ээлтэй цэцэг, гал тогооны өрөөнд зориулсан хатгамал, ханын цаг гэх мэт олон сонирхолтой хатгамалыг туршиж үзээрэй. Ямар ч үнэтэй тавилгаас илүү сайхан харагдах болно.

2. Мэдлэг боловсролдоо анхаар- Аль дээр худалдаж авсан номнуудаа одоо болтол шинээр нь хадгалсаар л байна уу? Тэгвэл энэ үеийг ашиглаад сонирхсон номнуудаа уншиж дуусга. Хэн ч чамайг элдэв ажилд зарахгүй энэ таатай нөхцлийг ашиглаж, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаар. Ном уншихаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлж ч болно.

3. Хоол хийж сур- Одоохондоо сайн гэрийн эзэгтэй болох хараахан болоогүй л байна уу? Тэгвэл энэ үеийг ашиглаад сайхан хоол хийж сур. Янз бүрийн хоолны жор судалж, туршиж үз. Эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэг шүү дээ. Хүсвэл энэ чиглэлийн сургалт дамжаанд суусан ч болно.

Тэмдэглэл хөтөл- Одоог хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралынхаа алдаа оноог тунгаан бодож, тэмдэглэлдээ бичээрэй. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний амьдралд гарч буй том өөрчлөлт юм. Тиймээс амьдралынхаа энэ хүртлэх үеийн тухай хүссэн зүйлээ цаасан дээр буулгаж үлдээ. Дараа нь уншихад сайхан санагдах болно.

Хорвоо дэлхий хийж бүтээх зүйлсээр дүүрэн байна. Цаг хугацаа ямар ч тохиолдолд урсан өнгөрч байдаг учраас тухайн нөхцөлд боломжтой бүхнийг хийж өөрийгөө хөгжүүлэхийг хичээ. Бүр ямар ч нөхцөлд шүү!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(328)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com