ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй

Ажил & Мөнгө  | 2012 / 09 / 12

Энэ үгийг хүн бүр мэддэг. Гэсэн хэдий ч мөрөөдсөний минь төлөө мөнгө нэхэхгүй юм чинь гээд ханатлаа мөрөөдөж үзсэн хүн хэд байдаг бол? Бараг л байхгүй болов уу? Хүн бүр л өөрийн гэсэн мөрөөдөлтэй.

Happy hour: Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй

Гэхдээ тэр мөрөөдлөө хэр зэрэг амьдруулдагаараа ялгаатай. Мөрөөдөл ч бас тантай хамт амьдарч байдаг. Мөрөөдлөө нэг өдөр санаж, нэг өдөр мартаж явдаг бол одоогоор таны мөрөөдөл үхмэл байдалтай байна гэсэн үг. Ийм мөрөөдөл биелэнэ гэдэг юу л бол. Харин мөрөөдлөө өдөр бүр санаж, түүнийгээ улам хүчтэй төсөөлж, баяжуулдаг бол энэ нь жинхэнэ амьд мөрөөдөл юм.

Мөрөөдлөө амьд байлгах хамгийн энгийн арга бол зүгээр л төсөөлөл. Гудамжинд алхаж байхдаа, машинаа жолоодож байхдаа, автобусанд явж байхдаа, хоол хийж байхдаа гэх мэтээр төсөөлөн бодож болно. Төсөөлөл хамгийн хүчтэй болохоор нэг л мэдэхэд мөрөөдөл чинь нүдний чинь өмнө биелэх болно. Ийм зуршлийг өөртөө бий болгохын тулд эхлээд багахан бэлтгэл хийх хэрэгтэй. Цаас үзэг аваад мөрөөдлийнхөө тухай дараах асуултуудад чин сэтгэлээсээ хариулж бичээрэй. Ханатлаа бич, төсөөл. Учир нь хэн ч чамаас мөнгө нэхэхгүй. Мөрөөдлөө гээд ямар биелэх биш дээ, гэж бодож байвал чиний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй гэдгийг хэлье. "Хий хоосон мөрөөдөл" гэдэг үгийг мартаж үз. Мөрөөдөл гэдэг бол чи ирээдүйгээсээ жааханыг тасалж авчраад өнөөдөр мэдэрч байна л гэсэн үг. Тэгэхээр мөрөөдөл хоосон биш байгаа биз?

Алхам1: Чиний мөрөөдөл юу вэ? Түүнийгээ маш тодорхой бич. Зүгээр л хувийн бизнестэй болно гэж бичих биш, яг ямар бизнес вэ? Тэр чинь ямар үйл ажиллагаа явуулдаг байх уу? Тэр бизнес чинь ямар хүмүүст хэрэгтэй байх вэ гээд маш тодорхой бич.

Алхам2: Энэ тухай бичихэд чиний дотроос аз жаргал ундраад л байна уу? Тэгвэл маш сайн байна. Чи мөрөөдлөө зөв тодорхойлжээ. Одоо тэгвэл яагаад ийм мөрөөдөлтэй болсон тухайгаа бичээрэй. Аливаа зүйл шалтгаантай байхдаа илүү утга учиртай байдаг. Тэгвэл чи яагаад энэ мөрөөдөлдөө заавал хүрэх ёстой гэдгээ ухамсарлах болно.

Алхам3: Одоо төсөөллөө илүү нарийвчлая. Мөрөөдөлдөө хүрсэн яг тэр өдрөө чи өглөөг хэрхэн угтах вэ? Өглөөний цайндаа юу уух, ямар гутал өмсөх, тэр үед чамтай мөрөөдлийг чинь хэн хуваалцаж байх уу? Мөрөөдөлдөө хүрчихээд хамгийн түрүүнд юу хийх үү? Тэр үед эцэг эх, гэр бүлийнхэн чинь юу хийж байх уу? гэх мэт өдөрт хийдэг бүхий л үйлдлээ нарийвчлан төсөөл.

Алхам4: Ингээд төсөөлөхөөр өнөөдөр хэдий тэр мөрөөдөлдөө хүрээгүй ч ихэнх нь яг одоо хэрэгжүүлж болохоор зүйлс байгааг анзаарч байна уу? Чи алдартай кино найруулагч болохыг мөрөөддөг байлаа гэж бодъё. Тэгээд тэр мөрөөдөлдөө хүрчээ. Тэр үед чи өглөөнийхөө цайг хаа нэг үнэтэй ресторанд уухаас илүү хайртай хүмүүстэйгээ цайлангаа шинээр найруулсан кино чинь дэлхий дахиныг хэрхэн шуугиулж байгаа тухай ярихыг илүүд үзэх болно. Ингээд бодохоор мөрөөдлийг яг одоо ч гэсэн биелүүлж болно. Гол нь мөрөөдлөө хэрхэн амьдруулж байгаа чинь чухал. Чи яг одоо алдартай кино найруулагч болоогүй ч гэсэн яг одоо ашиг орлогоороо тэргүүлж байгаа шилдэг кинонуудын тухай ярьж болно. Тэгээд ч чиний мөрөөдөл үнэтэй өглөөний цай уух биш, үнэтэй кино найруулагч болох шүү дээ.

Алхам5: Мөрөөдөлдөө хүрэхийн тулд чи юу хийж байгаа вэ? Хэрэв юу ч хийж эхлээгүй байгаа бол яг одооноос хийж эхлэ. Мөрөөдлийнхөө төлөө ямар нэг зүйл хийхийн тулд шалтаг байх ёсгүй. Би алдартай кино найруулагч болохыг хүсдэг. Гэхдээ яг одоо надад зав байхгүй учраас дорвитой юм хийгээгүй л байна...гэж хэлэх гэж байна уу? Үгүй шүү, тэр зав чинь тэгээд чамд хэзээ гарах юм бэ? Бяцхан ч хамаагүй өдөр бүрийн зуршилтай бол. Тэр чинь чиний мөрөөдлийг амьд байлгах болно. Жишээ нь өглөө бүр ажилдаа явж байхдаа сайхан киноны зохиол төсөөлөлдөө бичээд алхаж болно шүү дээ. Юу хийхээ бодсон бол одоо цаасан дээрээ буулгаарай.

Алхам6: Үүнийг бичсэний дараа мөрөөдөл чинь ойрхон санагдах байна уу? Энэ мэтчилэн мөрөөдлөө илүү нарийвчлан төсөөлж, амьд байлгаж чадвал заавал биелэх болно.

Амжилт найз минь...Чиний мөрөөдөл юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(715)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com