ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хааяа ч болов нүдний шилээ тайл

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 19

Харааны шилтэй хүмүүс сайн мэднэ дээ. Ямар үед хүмүүсийн царай өөлөх юмгүй цэвэрхэн харагддагийг, ямар үед одод хамгийн тод гэрэлтдэгийг. Хүсэн хүлээсэн хариулт чинь биш байж магадгүй ч, нүдний шилээ тайлсан үед л бидэнд ингэж харагддаг юм.

Хааяа ч болов нүдний шилээ тайл

Уг нь харааны шилийг би хорвоо ертөнийг “төгс” харахын тулд зүүдэг юм. Гэтэл заримдаа бүхнийг төгс харахаас залхаад, нүдний шилээ тайлах үед бүдэгхэн харагдаж байгаа юм бүхэн өөр өөрийнхөөрөө “төгс” харагдаж эхэлдэг. Шилээ зүүсэн үед бүх хүний царайн дээрх өө сэв тод харагдана. Шилээ зүүсэн үед бүх гэрэл тэрүүхэндээ л ёлтойж харагдана. Харин шилээ тайлмагц...бүх хүн дөнгөж төрсөн хүүхдийнх шиг цэвэрхэн арьстай, гудамжны гэрэл, тэнгэрт түгсэн одод бүрэлзэхээрээ ердийнхөөсөө ч илүү тод, том гэрэлтэж харагддаг. Тиймээс л би хааяа нүдний шилээ авчихдаг.

Үүнтэй жишиж болохоор зүйл бидний амьдралд түгээмэл тохиолддогийг саяхнаас анзаарч эхэллээ. Юу гэвэл, бид бүгдээрээ л эргэн тойрондоо болж байгаа үйл явдал болгоны талаар яв цав, нарийвчлангуй мэдэхийг хичээдэг. Хэн нэгний хэлсэн таагүй үгийг “Чи сая юу гэсэн бэ?” гэж ирээд л давтаж хэлүүлнэ. Ямар нэг бэрхшээл, асуудал тулгармагц, мөн чанар, учир шалтгааныг нь олж, түүнийг “тод харах”-ын тулд өөрийгөө шаналгана. Хэвлий хэсэгтээ багахаан өөх нэмсэн байсан ч, түүнийгээ харахгүй байхын оронд байн байн толинд харж, улам ихээр гутарна. Бидний бүхнийг төгс мэдэх гэж хичээдэг зан заримдаа бүхнийг “төгс биш” гэдгийг мэдрүүлж уур бухимдалд хүргэдэг.

Яг ийм үед, миний өгөх зөвлөгөө бол зүгээр л “нүдний шилээ тайл”. Зарим зүйлийг тод харах гэж оролдох нь өөрт л таагүй мэдрэмжийгавчирдаг. Тиймээс зүгээр л бүдэг чигээрээ нүдэнд чинь үзэгдэж байг. Тэгвэл чи аз жаргалтай хэвээрээ үлдэж чадна. Зарим үгийг сонсох үедээ дүлий юм шиг аашил. Зарим үед мартамхай хүн шиг л тоохгүй дүр эсгэ. Амьдралд болж байгаа сөрөг үйл ядал, зовлон бэрхшээл бүрийн талаар дахин дахин тунгаан бодож түүний талаар сайтар мэдэх гэж оролдох шаардлагагүй. Харааны шилээ тайлчихаад, юм болгоныг бүдэгхэн харж байгаа хүн шиг л мэдээгүй дүр эсгэж, ач холбогдол бүү өг.

Нүдний шилээ тайлчихсан явах үед минь, үргэлж л амьдралынхаа талаар гомдоллож явдаг нэг танил минь надтай мэндэлж зөрснийг би хараагүй байж. Дараа нь түүнээс утсаар энэ тухайгаа сонсохдоо би дотроо юу гэж бодсон гээч, “Хааяа ч болов зарим таагүй зүйлсийг харахгүй өнгөрч болдог минь ямар их аз вэ” гэж.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(338)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zulaa.   2016-08-03
Haraanii shil zuugeed bhaar nud bultsiigeed bdag gj unen bolow uu

Зочин: Bolor.   2016-06-23
haha za shilee avchihaar unendee tugsen od ni burelzej todroh baitugai yuuch haragddaguimoo, shilee avaad dungej tursun huuhdiin aris harah bish hajuugaar hen zurj bgaag ch hardaggui...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com