ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

9 дүгээр сарын зурхай

Зурхай  | 2012 / 09 / 01

Намрын налгар өдрүүдэд од эрхэс чамд ямар гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн бол?

9 дүгээр сарын зурхай

Хонь

Сүүлийн хэдэн сар хонины ордныхны хувьд хайр дурлалын амьдрал тийм ч таатай байгаагүй. Харин энэ сард ямар нэг гайхамшигтай зүйл болохгүй ч, ямар нэг уналт, дэвшилтгүй тайван өнгөрөх болно. Битгий сэтгэлээр унаарай, дурлалын тал дээр нэгэн хэвийн, уйтгартай өнгөрөөх сүүлийн сар энэ байх болно. Харин 9 дүгээр сар ажлын амжилтаар дүүрэн байх болно. Шинэ төслийн урилга болон шинэ албан тушаал хүлээн авах бололтой. Есдүгээр сард хониний ордныхон хэлэлцээр хийхдээ гарамгай байх болно.Олон сар амжилт гаргалгүй ажилласаныхаа үр шимийг энэ сард амсах болно. Багийхантайгаа хамтран ажиллах болон ойлголцохдоо ч сайн байх болно. Шинэ хамтрагчтай болох магадлалтай. Хонины ордныхны санхүүгийн асуудал энэ сард мөн адил амжилттай байх нээ. Хэдийгээр тийм ч эрсдэл дагуулах алхам гаргахаас зайлсхий. Алхам бүртээ маш хянуур бай. Энэ сарын эхний хагаст биеийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж эмчид үзүүлээрэй. Ямагт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь сайн. Шинэ хоолны дэглэм барьж эхлэхийг зөвлөж байна. Сарын сүүлийн хагаст сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Стресс бол таны хамгийн том дайсан шүү. Энэ сард амьдралдаа эргэлт хийж, ямар нэг шинэ зүйлийг туршиз үзэх хэрэгтэй.

Үхэр

Халуухан сар үхрийхнийг хүлээж байна. Хэдийгээр намар эхэлж, сэрүү орж байгаа ч гэсэн үхрийхэн сэтгэлээрээ дулаахан байх болно. Хайр дурлалын тал дээр маш их амжилттай байж, та дур хүслээр дүүрэн байна. Энэ сард та хүссэнээ авахын тулд чадах бүхнээ хийх урам зориг, эрч хүтэй байх болно. Таны ичимхий биеэ барьсан зан наймдугаар сартай хамт салхинд хийсэн одсон тул та эхний алхмыг хийх зоригтой болсон. Дотроо удаан нууж явсан мэдрэмжээ ил гаргаж чадна. Ингэх нь амжилт авчрах ч гэлээ болгоомжтой байгаарай. Та ганцхан өөрийнхөө биш хайртай хүнийхээ өнцгөөс харж үзэх хэрэгтэй. Ажлын ачаалал өнгөрсөн сарынхаас багасах болно. Хариуцлага дагуулсан ажил их байх ч бүхнийг эхнээс нь сайтар төлөвлөж чадах юм бол саадгүй бүтнэ. Энэ сард ажлын ачаалал багасах ч амрах цаг төдийлөн их гарахгүй бололтой. Санхүүгийн тал дээр таныг таатай нөхцөл байдал хүлээж байна. Сарын эхний хагаст үргүй зардал гаргахаас зайлсхий. Бүх зүйлдээ нягт тооцоотой байж чадах юм бол таны хаалгыг амжилт өөрөө тогшон орж ирнэ. Хэдийгээр та завгүй байх ч спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Ихэр

Ихрийн ордныхны хайр дурлалын амьдрал 2012-оос 2013 он хүртэл гэнэтийн таатай болон таагүй үйл явдлуудаар дүүрэн байх болно. Энэ үйл явдлууд нь таны амьдралд мартагдашгүй дурсамжийг авчирна. Есдүгээр сард Ихрийн ордныхон хайртдаа өөрийгөө зөвөөр ойлгуулж чадна. Та ямар нөхцөлд ямар үг хэрэглэхээ сайн мэдэж авна. Эрхэм нандин хүмүүстээ хэлж чаддагүй байсан сэтгэлийнхээ гүний үгсийг ил гаргаж хэлээрэй, эерэг ч сөрөг ч зүйл байсан тэд сайнаар хүлээн авах болно. Сарын хоёрдугаар хагаст энэ нөхцөл байдал улам сайжирна. Шинэ, сэтгэл догдлуулсан явдлуудаар дүүрэн байх болно. 9 дүгээр сар таны зүрх сэтгэлд гэрэл гэгээг авчирна. Сарын эхний хагаст таны ажил хэргийн тал дээр өндөр ачаалалтай байх болно. Хамгийн гол нь сэтгэл санаагаа тайван байлгаж бүх зүйлийг хялбараар шийдэх шийдэл хайгаарай. Таныг сорьсон ажлууд их байх учир үүнийгээ дагаад ур чадвараа харуулах боломж дүүрэн байна. Санхүүгийн тал дээр та өөрт хэрэгцээний мөнгөө, магадгүй түүнээс ч илүүг олж чадна.

Мэлхий

Энэ сард та арай өөр мэдрэмж авах болно. Хайр дурлалын гэнэн, ичимхий байдал алга болж бодит зүйлүүд эргэн ирнэ. Мөрөөдлөө бодит болгохыг илүү их эрмэлз. Таньд тодорхой хариултууд л хэрэгтэй. Гаргасан хичээл зүтгэлийнхээ үр дүнг бодитоор мэдрэхийг хүсч эхлэх болно. Та энэ сард хайр дурлалыг ирээдүйтэйгээ болон ажил хэрэгтэйгээ холбож чухал шийдэвэрүүдийг гаргах болно. Энэ нь таныг буруу шийдэлд хүргэхгүй тул бүү санаа зов. 2012 оны есдүгээр сар таньд маш их ашиг авчирна. Та энэ сард жижиг зүйлээс ч гэсэн ашигтай зүлйиг олж харч амжилтанд хүрж чадна. Бүх зүйлийг нарийн тоцоотой гаргаж чадвал бүр их амжилт хүлээж байна. Хэрвээ та энэ сард нэг л сэтгэл хангалуун бус байвал ямар нэгэн шинэ зүйлийг туршаад үзээрэй. Амьдралд маш жижиг өөрчлөлт оруулснаар том давуу талыг бий болгож болдгийг бүү мартаарай. Та хэдийгээр ажил ихтэй, ажилдаа ч амжилттай байх ч эрүүл мэнддээ анхаархал хандуулахаа мартуузай. Дархлаа чинь сул байх тул дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Арслан

Энэ сард Арслангийн ордныхон хайр сэтгэл, гэнэтийн бэлэг, ажил амжилтаар дүүрэн байх болно. Од гаригсын тааламжтай байрлалын нөлөөгөөр тэд урьд урьдныхаасаа ч илүү гэрэлтэж, эсрэг хүйстнээ соронзон мэт өөртөө татах болно. Үдэшлэг, олон нийтийн арга хэмжээн дээр хэн нэгэнтэй танилцах ба тэрхүү учрал нь гайхалтай хайрын эхлэл ч байж мэднэ. Тиймээс энэ мөчийг ашиглан заяаны хань, хайж байсан хүнээ олоход тохиромжтой. Есөн сар бүхэлдээ арслангийн ордныхныг тааламжтай байдлаар угтан авч байна. Ялангуяа ажил хэргийн холбоо бүтэмжтэй байх болно. Ажил хэргийн түншүүдийн харилцаа сайжирч, маш олон гэрээ төслүүд дээр хамтран ажиллах санал ирэх болно. Харин тэдгээрт нухацтай хандаж зөвийг нь сонгох хэрэгтэй. Мөн энэ сард сэтгэл санааны хувьд ч өөдрөг, тааламжтай байх болно. Тиймээс энэ үеийн эрч хүчээ ашиглан чухал ажил албаа амжуулаад аваарай. Харин эрүүл мэндийн тал дээрээ анхаарал хандуулахад гэмгүй. Сарын тайван сайхан байдал нь таны эрүүл мэндэд багахан нөлөө үзүүлж болзошгүй. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаараарай. Аливаа чухал асуудлыг шийдэхдээ гэр бүл, эцэг эхээсээ зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт болно.

Охин

Энэ сард та өөрийн хүч чадал, оюун билэгтээ найдаж болохоор байна. Учир нь нарны байрлалын эерэг нөлөөгөөр танд хэмжээлшгүй хүч чадал төвлөрөх болно. Тиймээс энэ байдлыг ашиглан өөрийн эртнээс төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааны хувьд тааламжтай байх болно. Гэхдээ бүх зүйлийг бодитоор харж дүгнэлт хийсний эцэст аливаа шийдвэрийг гаргаарай. Харилцаагаа бат бөх байлгахын тулд хайртай хүнээ урьдныхаасаа ч илүү ойлгож, сонсохыг хичээгээрэй. Ажил хэргийн хувьд албан тушаал дэвших зэрэгт тааламжтай байна. Хэн нэгнийг өрөвдөж хайрлан, өөгшүүлэх асуудал ажил хэргийн харилцаанд байдаггүй гэдгийг санаарай. Энэ сард илүү чухал нэмэлт ажил хүлээж авах ба түүнийгээ амжилттай гүйцэлдүүлбэл ямар нэг гавъяа шагнал авч сэтгэл хангалуун байх болно. Сарын 2 дахь арав хоног буюу ялангуяа – дахь долоо хоногт ямар нэг гайхалтай үйл явдал болно. Үүнээс та маш их эрч хүч, баяр хөөр мэдрэх болно. Хэт их ачаалалттай ажилласнаас болж стресс ядаргаанд орж болзошгүй. Аялал зугаалгаар явахдаа аль эсвэл авто машин барьж байхдаа анхаарал, сэрэмжтэй яваарай.

Жинлүүр

Энэ сарын хувьд жинлүүрийнхнийг багагүй өөрчлөлт хүлээж байна. Хосуудын харилцааны хувьд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Энэ үед хайртдаа буулт хийх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ, найз нөхөрлөлийн холбоогоор дамжуулан хэн нэгэнтэй танилцаж болзошгүй. Энэ сард та санхүүтэй холбоотой ямар нэг чухал ажил хэргийн уулзалт хийх бололтой. Энэ үеэр ажил хэргийн түнштэйгээ санал зөрөлдөж болзошгүй. Энэ үед харилцан ойлголцож, хэн хэндээ асуудлыг эзрэгээр шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Ажил, амралт зугаалга, сургууль соёлын шугамаар хаа нэг тийшээ хол газар явна. Хэт их аялал, зугаалга, үдэшлэг цэнгээн яваандаа өөрийг чинь санхүүгийн хүндрэлд оруулж болзошгүйг анхаараарай. Эрүүл мэдийн байдал чинь энэ сард тийм ч сайнгүй байх нь. Сарын эхний арав хоногт биеэ тордож, амрах хэрэгтэй.

Хилэнц

Энэ сард хилэцийн ордныхон хүчтэй сэтгэл хөдлөл, эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн байх болно. Хайр сэтгэлийн асуудалд зөөлнөөр хандаж, уурлахаасаа урьтаж тунгаан бодож байхыг зөвлөж байна. Эс тэгвэл үл ойлголцолд орж болзошгүй. Харин ажил мэргэжлийн хувьд энэ сард таныг амжилт хүлээж байна. Мөн нийгмийн идэвхитэй амьдрал чинь сайжрах болно. Ойр дотны хэн нэгэн асвэл таньдаг хүмүүсээс чинь танаас туслалцаа эрж магадгүй. Тэдэнд асуудлыг нь шийдвэрлэхэд туслахад гэмгүй. Чухал гэрээ хэлэлцээр, төсөл дээр ажиллах санал ирнэ. Энэ нь нэлээд ярвигтай ажил байх болно. Хэрхэн хичээл зүтгэл, мэрийлт гаргаж байгаагаас шалтгаалан асуудал шийдэгдэх болно. Мөн хамтран ажиллах найдвартай түнш олохыг хичээгээрэй. Санхүүгийн хувьд өмнөх сарынхаас хавьгүй дээр байх болно. Осол аваараас сэргийлж замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явах хэрэгтэй.

Нум

Нумынхны байрлал хайр дурлалын ордонд орж байгаа учраас энэ сард тэдний зүрх сэтгэлийн асуудал нааштайгаар эргэх болно. Чамд нүүрлээд байсан ганцаардал замхран алга болж, сэтгэл догдлом саналуудаар тасрахгүй. Чамд тэдгээрээс сонголт хийх давуу эрх бий. Хэрэв чи аль хэдийн сонголтоо хийсэн бол, хамтрагчаасаа дээд зэргийн хайр халамжийг мэдрэх болно. Хайр сэтгэлийн харилцаа чинь чиний болон эргэн тойрныхны чинь амьдралд сайнаар нөлөөлнө. Энэ дурлал чинь чамайг сэтгэлзүйн болон, эрүүл мэнд, бие бялдарын шинэ түвшинд аваачиж, нүдийг чинь нээнэ. Оюун санаа, ухаан бодлын хувьд ч чи дэвшиж дээшилнэ. Бүх зүйл үлгэрийн мэт сайхан байх боловч, та хоёрын харилцаанд нэг л асуудал байх болно. Энэ нь секс. Сексийн тал дээр нэг л болж өгөхгүй байх талтай. Уур бухимдал, хэт самуурал, хязгаарлагдмал нөхцөл, магадгүй бүр БЗХӨ-гөөс ч энэ бүхэн хамаарч болзошгүй. Та хоёрын шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэл чинь их байх ч, эрсдэлийг тооцоолж болгоомжтой байгаарай. 9 дүгээр сард та карьерын хувьд ургац арвинтай байх болно. Оюунлаг талаа ашиглаж амжилт олно. Буд гариг чамд хүч чадал, эрх мэдлийг олгох болно. Нэр төр, алдар хүнд, нийгэмд эзлэх байр суурийн хувьд дэшил ирнэ. Чи өөрийгөө өрсөлдөх чадвартай, оюуны өндөр чадавхитай, удирдагч болох бэлтгэлтэй хүн гэдгээ харуулж, хүндлэл хүлээнэ. 9 сарын эхний 20 хоногт, чи ямар нэг шагнал авах юм уу тушаал дэвших магадлалтай. Хоёр дох арав хоногт хамтран ажиллах гэрээ байгуулах, түнш хайх тал дээр ямар ч асуудалгүй. Санхүүгийн хувьд том өөрчлөлт байхгүй ч, амжилтыг дагаж материаллаг баялаг ирдэг гэдгийг бүү мартаарай. Дархлаа чинь суларч, нуугдмал өвчнүүд илэрч магадгүй.

Матар

Матрын ордны удирдагч гариг Сугар нь 2009 оны намраас хойш хайр дурлалын орд Жинлүүрт байрлаж байсан бол, энэ 9 дүгээр сард тэндээсээ нүүх болно. Тиймээс чи өнгөрсөн хоёр жилийнхээ харилцаанд дүгнэлт хийж, энэ хугацаанд юу ухаарснаа дахин нэг эргэцүүлэх нь зүйтэй. Ирэх сар чиний хувьд хайр дурлалыг хүлээж авах сэтгэлзүйн байдалдаа анхаарч, уур уцаар төрүүлдэг зүйлсийнхээ тухай тунгаан бодож, түүнээс үүдсэн хор уршиг, муу үйл явдлуудыг тодорхойлоход тун тохиромжтой сар. Хайр дурлал, гэрлэлтийн гариг нь чиний 8 дахь ордонд байрлана. Энэ нь чиний аливаад дүн шинжилгээ хийх чадвар нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийхээ ч ачаар чи сэтгэл санаагаа цэвэрлэж, муу муухай бодлуудыг өөрөөсөө хөөн зайлуулж чадна. Хэдий энэ сар бясалгал хийхэд зориулагдсан ч, чи дур хүсэл, шунал тачаал, сэтгэл догдлолоор ч дутахгүй. Энэ сард ажил мэргэжлийн тал дээр огцом өөрчлөлт байхгүй, тайван өнгөрнө. 10 дугаар сарааус чиний өмнө том боломжууд нээгдэж, том сорилтууд ирэх учраас түүнд бэлтгэж, өөрийгөө амраа. Сугар гариг хэзээ ч шалтгаангүйгээр бэрхшээлтэй учруулдаггүй учраас, өнгөрсөн гурван жилийнхээ ахиц дэвшилд дүгнэлт хийж, юу сурч авснаа тодорхойл. Гадаад төрхийн хувьд дээшилнэ. Ажил чинь цэгцэрснээр, эрүүл мэндийн хувьд өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.

Хумх

Энэ 9 дүгээр сарын хамгийн азтай хүмүүс Хумхынхан байх болно. Энэ сард л амжиж хайраа олоорой. Учир нь чиний дур хүсэл, сэтгэл зүрхний гариг нэг ордонд орсон байна. Шинэ харилцааг эхлүүлэх, хуучнаа сэргээх, байгаагаа идэвхжүүлэхэд хамгийн тохиромжтой. Өнгөрсөн хэдэн сард ганцаардсаныг чинь мэдэж байна. Яг одоо чамд хайр дурлал маш их дутагдаж байгаа. Зоригтой байж, өөртөө ирсэн боломжуудыг ашиглан, зүрхээ амь оруул. Хамгийн сайн өдрүүд нь 9 дүгээр сарын хоёрдугаар хагас юм. Чиний дурласан хүн өөр оронд амьдардаг, эсвэл чамаас хол байдаг хүн байж мэднэ. Эсвэл чамаас үзэл бодол, сэтгэл санаа, оюун ухааны хувьд тэс өөр хүн ч байж магадгүй. Чиний өмнө шинээр нээгдэж байгаа ертөнцөд талархалтай хандаж, давуу талуудыг нь ашигла. Ажил мэргэжил, карьерын хувьд өсөлт уналт нь тэнцүү сар. Амбиц, урам зориг, хүнд сорилтууд, тэсвэр тэвчээр, зоригоор дүүрэн байх болно. Өөрийнхөө юу хийж чадахыг сорих эрмэлзэл чинь чамайг хүчтэй болгоно. Чиний бусдаас ялгарах, өрсөж түрүүлэх хүсэл хэрээс хэтэрсний улмаас чи ёс зүйгүй үйлдэл гаргаж магадгүй, тиймээс даруулгатай бай. Гэрээ хэлцэл байгуулах, шинэ түнш олох тал дээр амжилттай. Өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэх юм уу, өөр санхүүгийн эх үүсвэр олох боломжтой. Тэтгэлэг, зээл, албан тушаал хөөцөлдөхөд тохиромжтой.

Загас

Чиний хайр дурлалын амьдралд яг одоо урам зориг хэрэгтэй байна. Та хоёр хамтдаа ямар нэг зүйл эхлүүлбэл амжилт олох магадлал өндөртэй. Хайрттайгаа ярилцах, сонсох, ойлголцох, учир шалтгааныг тайлбарлаж эв зүйгээ ололцоход тустай сар. Ер нь л чиний ажил болон хайр дурлалын ордууд нэг газар байрлаж байгаа учир, чи ажлын хамтрагчдаа дурлах юм уу, хайрттайгаа цуг бизнес эхлүүлэх санаа төрөх магадлалтай. Хариуцлагыг хувааж үүрэх нь загасны ордныхонд тулгарах бэрхшээлүүдийн нэг. Чи өөрийн хийж байгаа ажилдаа дуртай байна. Ажлын орчин, хамт олон, цалин чинь чамд таалагдана. Бусдыг уриалан дуудах, багаар ажиллах, үүрэг даалгавар оноох чадвар чинь дээшилнэ. Тиймээс хамтын ажиллагаа чинь амжилттай болох нь мадаггүй. Их хэмжээний орлого дуудах түншлэл, эсвэл гэрээ хүлээж байна. Тэр нь удаан хугацааны хамтын ажиллагаа, аялал томилолт, шинжлэх ухааны юм уу соёлын бүтээлтэй холбоотой байж магадгүй. 9 дүгээр сард өөдрөг зангийнхаа ачаар чи тулгарсан аливаа саад бэрхшээлийг даван туулна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(372)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com