ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Байртай болоход чинь туслах баримтууд

Ажил & Мөнгө  | 2012 / 08 / 09

Хэзээ нэгэн цагт өөрсдийн гэсэн сайхан байртай болчихоод сэтгэл амар амьдрана даа гэж боддог уу? Хэзээ нэгэн цагт биш ээ. Яг одоо л хөдөлж эхлэ! Хэдий болтол ингэж амьдрах юм бэ гэж нөхөртөө уурсах хэрэггүй. Харин хамтдаа бүтээ!

Байртай болоход чинь туслах баримтууд

Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө юу ч хийхгүй зүгээр л бодоод явбал хэзээ ч бүтэхгүй. Тиймээс байртай болоход чинь туслах, ямар нэг зоригтой шийдвэр гаргахад чинь нөлөөлөх хэд хэдэн баримтуудыг хүргэж байна.

Баримт 1: Үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна гэж хүлээх хэрэггүй. Үнэндээ байрны үнэ бууна гэдэг бараг л боломжгүй зүйл. Гадны орнуудын жишгийг харсан ч тэр, өөрийн орны өнөөгийн нөхцөл байдлыг тооцоод үзсэн ч тэр байрны үнэ бууна гэдэг бүтэшгүй зүйл. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд жил ирэх бүр үл хөдлөх хөрөнгийн үнэ 10-15 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин зарим жилд дээрхээс арай бага хувиар өсдөг. Манай улсад ч ялгаагүй энэ жишгээр байрны үнэ нэмэгдэж байна.

Баримт 2: /1 өрөө байр- 54 сая, 2 өрөө байр- 67 сая, 3 өрөө байр- 75 сая/ Сүүлийн үеийн судалгаагаар байрны дундаж ханш дээрх үзүүлэлттэй байна. Залуу гэр бүл ийм ханшаар байр худалдаж авахаар төлөвлөж, мөнгөө хураавал дор хаяж 20 жил болно. Тэгж байтал хайран сайхан залуу нас өнгөрнө.

Баримт 3:
Хугацаа Урьдчилгаа Зээлийн хүү Зээлийн хэмжээ
Хас банк 15 хүртэл жил Орон сууцны үнийн дүнгийн 30 хувь 1.8%-2.0% 120 сая төгрөг
Хаан банк 10 хүртэл жил 30-39 хувь 1.6 хувь /жилийн 19.2 хувь/ 100,000,000 хүртэл төгрөг
Хадгаламжийн банк 10 хүртэл жил 30% 1.75% 100,000,000 хүртэл
Голомт банк 20 хүртэл жил 20% 1,40-1,30 % хvvтэй 70,0 сая төгрөг хvртэл
/2012 оны 5 сарын байдлаар/

Баримт 4: Засгийн газраас баталсан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл юу болсон бэ, гэж үү? Тэрэнд найдаад хэрэггүй дээ. Энд тэнд баахан бичиг баримт бүрдүүлж гүйгээд, аз таарвал бага хүүтэй зээлдээ хамрагдаж чадна. Гэхдээ дор хаяж хоёр жилийн дараа, хотын захад байртай болно. Учир нь 100 мянган айлын төсөлд хамрагдсан байрнууд одоо л баригдаж эхлэж байгаа. Бэлэн болсон нэг нь аль хэдийн захиалгаа аваад дуусчихсан.

Баримт 5: Өөрийн хөдөлмөр чадвараараа сайхан амьдарч байгаа маш олон залуучууд байна. Сайхан, хангалуун амьдарч байгаа хүн бүхэн баян айлын өв залгамжлагчид биш байдаг.

Баримт 6: Үндсэн ажлын хажуугаар ямар нэг бичил бизнес эрхэлдэг хүмүүс санхүүгийн хувьд харьцангуй эрх чөлөөнд хүрсэн байдаг. Тиймээс өөрийн ажлын хажуугаар давхар эрхэлж болохоор ямар бизнес байгааг судла! Зорилгоо биелүүлэхэд чинь гадны ямар нэгэн хүчин зүйл тус болно гэж бодох хэрггүй.Үүний оронд өөрийн зүгээс орлогоо сайжруулж болох, ямар нэг ашигтай нөлөө үзүүлэх юу байж болохыг бодож ол. Нэг үгээр хэлбэл толгойгоо ажиллуул.

Баримт 7: Эцэст нь хэлэхэд хамтдаа бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, сэтгэлд өег байдаг. Нэг талаас энэ нь амар тайван амьдралын эхлэл болно. Нөгөө талаас бат бөх гэр бүлийн суурь болно. Амжилт! Одооноос эхлэхээр шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ чамд ямар нэг төлөвлөгөө байгаа бол найзуудтайгаа хуваалцаарай.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(916)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com