ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийнхөө өмнө үйлддэг 30 нүгэл /цуврал хичээл/

Ажил & Мөнгө  | 2012 / 07 / 30

Буруу зүйлийн араас хөөцөлдөхөө больсноор, зөв зүйлд чамайг гүйцэж ирэх боломжийг олгох болно.

Өөрийнхөө өмнө үйлддэг 30 нүгэл /цуврал хичээл/

Мариа Робинсоны үгийг санацгаая. “Хэн ч өнгөрсөн рүү буцаж очоод шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, гэхдээ хүн болгон өнөөдрөөс эхлээд шинэ төгсгөлийг бий болгож чадна”. Өдөр бүхэн шинээр эхлэх цэг. Гарааны зураас. Хэрэв чи энэ өдрийг шинэ эхлэл болгохоор шийдсэн бол, чамайг амжилттайг гүйхэд чинь саад болж, хойш нь чангаах дараах 30 зүйлийг яг одоо хийхээ болиорой. Энэ 30 зүйл чамайг өөрийнхөө өмнө буруутан болж амьдрахад хүргэнэ.

1. Буруу хүмүүстэй цагаа үрэхээ зогсоо – Чиний аз жаргалыг сордог хүмүүстэй цагаа үрэхэд амьдрал дэндүү богинохон. Хэрэв хэн нэгэн үнэхээр л чамайг өөрийнхөө амьдралд байлгахыг хүсч байвал, чамд зориулсан орон зайг бий болгодог. Тэрнээс биш чи хэн нэгний амьдралд байр суурь эзлэхийн төлөө, өөрийгөө золиослох ёсгүй. Чиний үнэ цэнийг үргэлж доогуур үнэлдэг хүний хажууд байх шалтаг үгүй.

2. Асуудал тулгармагц зугтдагаа зогсоо. – Шууд нүүр тул. “Нүүр тулсан ярилцлага” хий. Тийм ээ, мэдээж амархан биш. Өөрийнхөө өөдөөс ирсэн цохилт болгонд уналгүй зогсож чаддаг хүн цөөхөн. Бид асуудлыг хялбар шийддэг байхаар бүтээгдээгүй. Харин бид уйлж шантарч, тэгээд эргээд босдог байхаар бүтээгдсэн. Энэ чинь л амьдралын зорилго шүү дээ-саад бэрхшээлийг танин мэдэж, түүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж, түүнийг цаг хугацааны тусламжтайгаар шийдэж чаддаг болж төлөвших.

3. Өөртөө худал хэлэхээ зогсоо. – Чи энэ хорвоо дээрх хэнд ч худлаа хэлж болно, гэхдээ чи өөрийгөө хуурч болохгүй. Бишээ, чи чадахгүй. Боломжуудыг ашиглаж байж л амьдрал дээшилдэг. Харин хамгийн эхний бас, хамгийн хэцүү боломж бол өөртөө шударгаар хандаж, зөн совиндоо итгэх юм.

4. Өөрийнхөө хүслийг хамгийн сүүлд тавьдагаа зогсоо. – Хэн нэгнийг дэндүү их хайрласнаасаа болоод өөрийгөө алдах шиг харамсалтай зүйл үгүй. Учир нь чи ч бас түүнээс дутахгүй, бүр түүнээс ч илүү онцгой хүн. Бусдад тусла, гэхдээ өөртөө ч бас туслаж бай. Чин хүсэл тэмүүллээ дагаж, бусдын үгийг үл тоомсорлон өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй зүйлийг хийж эхлэх цаг бол яг одоо!

5. Өөрөөсөө өөр хүн болох гэж хичээдгээ зогсоо. – Хүнийг “бусад”-тай адилхан болгох гэж хичээдэг энэ амьдралд өөрийгөө авч үлдэх нь хамгийн том шалгууруудын нэг. Чамаас илүү хөөрхөн эмэгтэй байж л таараа. Хэзээд чамаас илүү ухаантай хүн байх болно. Гэхдээ тэд хэзээ ч ЧИ болж чадахгүй. Хүмүүст таалагдахын тулд өөрийгөө өөрчлөхөө боль. Өөрийнхөөрөө байвал зөв хүмүүс чамайг хайрлаж эхэлнэ.

Үргэлжлэлийг ирэх Ням гаригийн “Шинэ долоо хоногийн шуудан”-гаар...

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(576)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com