ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Илүүдэл үсээ зөв авах зааварчилгаа

Гоо сайхан  | 2012 / 07 / 02

Гар хөл суга цээжний илүүдэл үсийг арилгах төрөл бүрийн арга манайд дэлгэрээд байгаа. Тэдгээрээс бүсгүйчүүдийн маань хамгийн түгээмэл хэрэглэдэг татуурга, болон ваксаар арилгах аргын зааварчилгааг хүргэж байна. Ургалтын хугацааг хамгийн удаан барих түлхүүр нь үсээ зөв авах юм.

Илүүдэл үсээ зөв авах зааварчилгаа

Татуургаар хусах

1. Зөв татуурга авах
Ямар татуурга хэрэглэснээс үсний ургалт, арьсны толигор байдал ихээхэн хамааралтай. Нэг удаагийн, ганц иртэй татуурганы эрин ард хоцорсон. Одоо гадуур олон янзын брэндийн 5 хүртэлх тооны иртэй, үсийг угаас нь эхэлж өргөөд арьстай хамгийн ойроос хусдаг татуурганууд худалдаалагдах болсон. Арьс арчилгааны бүтээгдэхүүний тасгаас тусгайлан авахыг зөвлөж байна. Мөн татуурганы ирийг арьсан дээгүүр зөөлөн гулгадаг байхад, хөөсийг хамж авахад болон шарх сорви үлдээхгүй байхад зориулагдсан зөөлөн пластик сэрвээ юм уу чийгшүүлэгч наалттай төрлүүд ч элбэг болсон. Худалгдагчаас асуухаасаа бүү ичээрэй. Толгой хэсэг нь тэнхлэгээ дагаж нааш цааш хөдөлдөг татуурга сонго. Тэгвэл өвдөг болон шагай хэсгийн хүрэхэд хэцүү газруудын үсийг хусахад хялбар байх болно. Гарт эвтэйхэн иштэй байвал шүршүүрт орж байхад гараас мултарч унахгүй. Мөн сайн чанарын татуургууд янз бүрийн тод өнгөтэй байдаг учраас өөрийнхөө таашаалд нийцүүлэн сонгоорой.

2. Зөв бэлтгэх
Орноосоо үсэрч босоод л шүршүүрт оронгуутаа үсээ хусч эхэлдэг зуршилтай юу? Тэгвэл боссоноосоо хойш 20 минут орчим хүлээж сур. Өглөө хүний арьс бага зэрэг хөөж, хавагнасан байдаг учраас хуссаны дараа үрэвсэж, улайж мэднэ. Дээрээс нь хагас дутуу авагдах магадлал өндөртэй. Хусахад бэлэн болмогцоо 3 минут бүлээн усанд норгох нь үсийг зөөллөн, үсний сувгуудыг нээж арьсыг тайвшруулна. Ялангуяа ширүүн үстэй бол энэ алхмыг алгасахгүй байх нь чухал.

3. Зориулалтын хөөс түрх
Үс хусахад зориулагдсан тусгай хөө, гел нь татуургыг арьсан дээгүүр зөөлөн гулгаж, шарх сорви үлдээхгүй байхад, мөн үсийг бүр угаас нь хусахад тусална. Түүнээс гадна хөөс, гел нь үснээс гадна арьсыг ч бас зөөлрүүлж чийгшүүлдэг учир амархан авагдахаас гадна угаасны дараа хөл гар чинь толигор болно. Крем, хөөсөө түрхэснээсээ хойш 3-4 минутын дараа хусч эхлээрэй. Энэ хооронд үс чинь авагдахад бэлэн болсон байх болно.

4. Татуурга хэрэглэх арга барил
Татуурга үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчиддээ үсээ ургасан чигийх нь дагуу хусахыг зөвлөдөг боловч, практик дээр ургасан чигийн эсрэг хусах нь илүү үр дүнтэй, сайн авагддаг. Гэвч хэрвээ чиний үс арьсан дотогшоогоо орчих гээд байдаг хандлагатай бол ургалтын чигийнх нь дагуу хусахыг зөвлөе. Дээрх хоёрын алийг нь ч сонгосон, арьсаа татаж, хөнгөхөн дараад, татуургаа зөөлөн явуулаарай. Аажуухнаар, дундуур нь аль болох таслалгүй уртаар хусвал сайн шүү. Нэг явуулсан газраа дахин явуулахгүй байхыг хичээ, эс тэгвэл арьс цочирч шархлах магадлалтай. Бүх хэсгийн үсийг хуссаныхаа дараа усаар зайл.

5. Дараах арчилгаа
Хуссан хэсгээ алчуураар арчаад, зөөлөн чийгшүүлэгч лосьон түрх. Анхилам үнэртэй тосноос зайлсхий, эдгээр нь дөнгөж үсний суваг нь нээгдсэн арьсыг цочрооно. В витамины мэтийн натураль тос хэрэглэ.

Ваксаар хуулах

Үсийг татуургаар хусах нь хамгийн хямд, бөгөөд өвдөлтгүй сонголт юм. Гэвч татуургаар авсны дараа үс нь өмнөхөөсөө илүү буржгар, өтгөн болж хурдан ургадаг сул талтай. Үс гуужуулж арилгадаг тоснууд байдаг ч тэдгээр нь эмзэг арьсыг үрэвсүүлж улайлгах магадлалтай. Лазерын туяагаар арьсны доорх үсний уутанцарт нөлөөлж 10 хүртэлх жилээр үсний ургалтыг зогсоодог эмчилгээ бас бий.

Ваксыг олон салон спад санал болгодог ба үсний ургалтыг хоёроос гурван долоо хоногийн турш барьдгаараа онцлог. Нэг гэм нь үс авах явцад жаахан өвдөж болзошгүй. Халуун ба хүйтэн гэсэн хоёр төрөлтэй.

1. Гэрийн нөхцөлд халуун ваксыг хэрэглэх нь
Халуун вакс хэрэглэхээсээ өмнө арьсаа савангаар угааж цэвэрлээд үсийг дунджаар 7 мм-ийн урттай болгож хайчилна. Ялангуяа суга, цээж, умдагны үсийг авах гэж байгаа тохиолдолд зайлшгүй ингэж богиносгох ёстой. Савтай ваксаа буцламгай халуун усанд хийж хайлуулаад, дотор нь цаанаасаа дагалдаж ирдэг халуун хэмжигч индикатороо хийж үзээд хэм нь тохиромжтой болмогц үстэй хэсэг дээрээ багахныг түрхэнэ. Ваксаа хөрөхөөс нь өмнө зориулалтын цаасан хуулгаа нааж арьсаа нэг гараараа дарж үл ялиг татаж байгаад огцом хуулна. Үснийхээ ургалтын эсрэг чиг лүү татаарай. Зарим вакс нь өөртөө өнхрүүш бүхий түрхэгчтэй байдаг. Түрхэгчийг нь шарах шүүгээнд биш халуун усанд хийж халаагаарай. Эс тэгвэл жигд бус халаалт нь ваксыг түлэх магадлалтай. Ваксдсаныхаа дараа зориулалтын крем юм уу сальфеткаар арьсан дээр үлдсэн хэсгүүдийг арилгана. Хоёр хоногийн турш ямар нэг үнэр бүхий нарны тос мөн дезодрант, сүрчиг хүргэхээс зайлсхий.

2. Гэрийн нөхцөлд хүйтэн ваксыг хэрэглэх нь
Хүйтэн ваксыг халаах шаардлагагүй. Цаанаасаа хуулагч цаасан дээр вакс түрхээстэй ирнэ. Вакстай цаасаа гадна талаас нь алгаараа үрж халаасныхаа дараа арьсан дээрээ наагаад, дахин үрж хэсэг хугацааны дараа огцом таталтаар үсийг хуулна. Зарим хүйтэн ваксыг алгаараа үрэх шаадлагагү байдаг. Халуун вакснаасаа арай илүү өвдөлт ихтэй боловч, үйлчилгээ нь ялгаагүй юм. Өмнөх болон дараах арчилгаа нь халуун вакстайгаа ижилхэн.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(688)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: нямкаа.   2016-03-10
вакс гадуур зардаг болов уу ямар нэртэй байдаг вэ хайгаад олдохгүй юм

Зочин: eee.   2015-10-01
iluudel usiig lazeraar bur moson zogsoohod sorog noloo baidag bolov uu

Зочин: Боо.   2015-08-29
Wax naas uldsen hesgig n zorialtiin salpetkaas uur yuugaar orluulj uldegdliig n arilgaj bolh ve

Зочин: enhjin.   2015-07-14
bayrlalaa

Сүүлийн сэтгэгдэл

  • 5 сарын зурхай
    saihan sar irj bgaa n unen bn aa bayrlalaa
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    Zulaad: Emegtei bolj tursunduu bitgii gutraarai. Sohor dogolon hulgui helgui geed chamaas hetsuu tursun humuus zunduu baigaach aimdrahiin tuld bugd temuuldeg. Hun eej aaviigaa shuuh erhgui gedeg Ene horvoo deer hun bolgoj turuulsend ni bayarlah heregtei Chamaig hedii zovooj bsan ch odoo bugd ard hotsorson Odoo saihan ireedui huleej bhad ungursunuu sanaj uuriiguu uzen yadaj busdad gomdoj suuh yamar heregtei yum Odoo harin sain saihan huntei suuj ur huuhedtei bolj tedendee uuriinhuu avch chadaagui etseg ehiin hairiig belegle. Chi l uuriiguu hairlahgui bol busad humuus hezee ch chamaig hairlahgui. tiimees uurtuu durlaj hairtai bol. Uuriiguu ungursun muuhai bugdeesee chuluuluud erh duraaraa yu hussenee hiij saihan amidar Zugeer l bugdiig mart Sanagdaad bval kino geed l bod Ter kino emgeneltei kino njee geed l bodchih
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Sain baina uu nadaa zowolgoo ogooch aigaad baihiin bi jiremsen odoo 4n 7 honogtoi ymaa tegsen dooguur tsus garaad bhiin zvgr boluu yah estoi we hvvhdee aldhaas aigaad yahaach meddeggvi
  • 5–р сарын зурхай
    энэ хэдэн сарынх вэ
  • Үргэлжлүүлэх үү, болих уу: Зогсонги харилцаандаа дүгнэлт хийх 5 өөр тал
    bi neg l buruu amidrad bga ch yum shig buruu huntei suutzan ch yum shig sanagdah yum tuunig geh setgelees nadad odoo yu ch alga 2 huuhde l bodoj amidarch bna hamgin chuhal ni ger bulee buten awch uldeh shuu de
  • Алхам алхмаар: Хэрхэн “to-do list” гаргах вэ?
    sainuu goolingoo bi negdie, bi odort dadal bolgoj 2 zuil amidraldaa nemeed bgaa odoo 6 bolgno gj bodoj bna gehdee nadaas ih zuil shaardah bh, bi urgelj com-toi nohorlodog bi netees appuud haisan bolowch todiilon sanaand niitsehgui nosor bgad bh ym garaar bichih ni tiim ur duntei ymyy, garaar ym bichih durgui bolohoor hehehe, tegeed tiim app bwal oruulj ogooch pls, shuud ajiliin comtoi syns hiigeed l holbogdchihdog to do listee boglonguut huwiart ordog bi haij uzsen ldee gehdee to do listuud tiim super bhin tuld nadaas mongo neheed bh ym heheh medeej en talaar sudalgaa hiisen bh gj bodood turshlagaasaa huwaaltsaach gj bgaa bilee heheh hoorhon goolingoo bayrlalaa
  • Залбирал
    Saikhan uguulel bna.Setgeliig min sergeej, saikhan bolloo.Busdad iim setgeleer handah Bujin busgui uujuu setgel agui yuma. Ene busgui shig uujim setgeltei boloh yumsan . Setgeldee dandaa bodj ene busguin setgeliin agui saikhan zan chanraas ulgerlen duuraihiig husej bna . Amidral baylag. Uhaantai zuv yvah heregtei. Bas neg negniigee hairlaj bh ni hamgiin chuhal yum.
  • Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил
    https://www.facebook.com/events/210860169296801/
  • Миний төлөвлөж чаддаг хүн болоход суралцсан 4 жил
    Баярлалаа.Үнэхээр сайхан зөвлөгөө мэдээлэл байна. Би төлөвлөж эхлээд удаагүй байгаа л даа төлөвлөсөн ажил амжихгүй болохоор уур хүрээд байдаг байсан одоо яахаа ойлголоо. Баярлалаа
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    ene odriin mend bi Zulaad handaj neg yum helmeer bna. Burhan hezeech bid nart davaj garhaargui zovlon amdrald ogdoggui harin bolj bgaa zuiliig davaj chadahiig maan medeedl iim zuiluud bolood bgan gej helmeer bna.Bi tiim lag burhan geed bdaggui bas humuusiig itge gej helehgui gehdee bodood bhaar unenl sanagdaad bdagiin nadad bas cham shig zuil bolj bsan bandi bish ohin bsan bolhoor tevcheedl odoo chadahguin geed aav maan bid 3iig orhiod yavsan ter yed minii burhan bsan hun tegej heleed yavaad oghod delhii ertonts nursan yum shigl bolj bsan hun bolgonl yanz yanziin yum yarij muulj baihad neg helj baihguid bas helj bsan gehdee ter yed bi neg zuil oilgosonl doo ene ih zovlon ene ih setgeliin bas zurhnii ovdolt zarimdaa shonojingoo uilj bgaa yunii toloo gej ene bugdiig hiigeedl bi l zovno bi l ovdono harin oor humuust zugeerl tsainii yarii gedegiigl medsen ternees hoish bi gedeg hun shud zuugaad bur uruulaasaa tsus garsanch tevcheedl garna gej zutgedeg bolson chamd helhed chi chadnaa bugdiig mart ongorsond odoo ingej zovood yuch oorchlogdohgui chi gants oldoh amdralaa bitgii ingej ur 30 nas saihan zaluu bna emegtei hunii nas 30 eheldeg gdgiin naiz min bitgii uil tolgoi oodoo setgel oodrog saihan amdral chamd urt udaan zam bna unheer hetsuu bval chi neg yumand bayarlaj yav ene delhiinch haa neg gazar chamaas bas nadaas hetsuu amdraltai neg hun amdrahiin toloo buur temtsej bgaa gedegiig bainga sanaarai chi chadnaa neg odor shal oor bolood goolingoogiihondoo saihan amdraliinhaa tuhai zahidal bicheeree
ХЭЗЭЭ: 2016 оны 5 сарын 4, ѳглѳѳний 06:45 цагт
ХААНА: Best Western Hotel /Туушин Зочид буудал/, 4 давхар, СҮЛД танхим
ХУРААМЖ: 15000₮ (Ѳглѳѳний цай. Tүрүүлж бүртгүүлсэн, тѳлбѳрѳѳ тѳлж баталгаажуулсан эхний 25 хүнд Тэнгис Кино театрт үнэгүй кино үзэх эрх орсон) Тѳлбѳрийг:
ХХБанк: Данс: 417014919, Нэр: НОУС ХХК.
ХААН Банк: Данс: 5031286918, Нэр: Мѳнхбилэг.
Гүйлгээний утга дээр ѳѳрийн НЭР, утасны ДУГААР бичнэ үү.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл: https://www.facebook.com/events/202348133484981/ ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com