ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өсвөр насны охиноос ээждээ бичсэн захидал

Гэр бүл  | 2012 / 06 / 26

Энэ захидлаа эхлэхээсээ өмнө юуны түрүүнд тэр болгон ил гаргадаггүй ч ээждээ маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна. Аль хэдийн дэлгэрчихсэн үзэсгэлэнт цэцэг та минь цоморлигоо нээж, таньдаа гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээнгүйлэн тэмүүлж байгаа охиныхоо бодож явдаг энэ хэдэн зүйлийг ойлгоосой гэж хүсч байна.

Өсвөр насны охиноос ээждээ бичсэн захидал

1. Миний уулзсан эрэгтэй хүүхэд болгон миний найз хөвгүүн гэсэн үг биш шүү дээ. Эрэгтэй найзууд хааяа эмэгтэй найзаас илүү итгэл дааж чаддаг, тэд ямар сайн зөвлөгч , бас сонсогч нар байдаг гэж санана? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн нөхөрлөл байж болдог гэдэгт би итгэдэг.

2. Сургууль маш хэцүү, би чадах бүх хүчээрээ хичээж л байгаа. Мэдээж онц дүн авахыг хүн болгон л хүсдэг, би ч бас. Хичээл чухал гэдгийг мэдээж охин нь мэднээ. Хичээж байгаа наддаа итгээрэй.

3. Тэгсэн ч би бол өсвөр насны охин шүү дээ гадуур гарч хөгжилдөх хэзээд дуртай. Одоо л дүрсгүйтэж авах нас минь. Юм бүхнийг хийж туршиж үзмээр санагддаг тийм л зоригтой нас. Хүн нэг л амьдардаг ч зөв амьдарч чадах юм бол нэг амьдрах хангалттай. Эргэж хараад харамсахгүйгээр амьдрахыг охин нь хүсч байна, намайг дэмжиж дурсамжаа бүтээхэд минь туслаарай.

4. Гэртээ жаахан оройтож ирлээ гээд би согтууруулах юм уу мансууруулах бодис хэрэглэж байгаад ирсэн гэсэн үг биш ээ. Таньдаа үргэлж нялхаараа харагддаг ч буруу зөвийг ялгаж чаднаа охин нь. Надад зүгээр л итгээд үз, тэгвэл итгэлийг тань алдахгүйн төлөө улам бүр хичээж, хариуцлагаа ухамсарлах болно. Өөртэйгөө зөрчилдөж явдаг энэ насан дээр барьж хорих тусам харин ч тэр зүйл рүү тэмүүлэх гээд байдаг юм билээ. Тийм болохоор охиныгоо зөв залаарай.

5. Би хичнээн том болсон ч гэсэн хорвоотой танилцаж дуусаагүй л яваа. Надад мэдэхгүй чадахгүй зүйлс их байгаа. Алдаа гаргах болгонд минь битгий загнаарай, харин таныг гаргасан алдаагаа засахад минь эелдгээр тусалвал би маш их баярлах болно. Бүхнийг төгс хийж чаддаггүй охин чинь таны багын дүрээс өөр байгаагаа мэднэ ээ. Гэхдээ л таныхаа олон сайхан чанарыг би дуурайсан. Үүнийг хараад танд ч бас гоё байдаггүй гэж үү?

6. Шилжилтийн насан дээр яваа учир миний ааш байнга сайхан байдаггүй, таньтайгаа маргалдлаа гээд хайргүй гэсэн үг биш шүү. Миний үзэл бодол таныхаас өөр, охин чинь хувь хүн болон төлөвшиж явна. Таниас өөр, бас нэг хувь хүн. Миний хардаг өнцгөөс харахыг хааяа ч гэсэн оролдоод үзээрэй, намайг илүү ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

7. Амьдралд олон сонголт гарч ирдэг би ямагт зөвийг нь сонгохыг хичээдэг. Бурууг сонгосон үе байхгүй гэж хэлэхгүй ч зөвийг нь л сонгохыг эрмэлздэг.

8. Миний найзууд бүгд муу зуршилтай биш шүү дээ. Тэд гаднаа галзуу, чанга дуутай, таны мэдэхгүй стилээр хувцаслдаг гээд олон шалтаанаар таньд таалагддаггүй байж болох л юм. Тэгэхдээ тэд таны хайртай охинтой л адил амьдрал гэдэг далай руу дөнгөж хөл тавьж байгаа. Яг л надтай адил тэднийг хайралдаг санаа тавьдаг ээжүүд тэдэнд бий.

9. Намайг өөр хүнтэй харьцуулах бүрт би хэнд ч хэрэггүй мэт санагддаг. Магадгүй таны наызын охин надаас илүү амжилттай байж болох юм. Тэгэхдээ ээжээ амьдрал дөнгөж эхэлж байна, би чаднаа! Та нэг л зүйлийг ойлгоорой би дахин давтагдашгүй цорын ганц.

10. Та надад зааж зөвөлхөд баяртай байдаг ч би амьдралд алдаа гаргаж өөрөө алдаанаасаа суралцмаар байна. Алдаа гэдэг зүйл надад маш нандин. Алдаж л яваг, суралцана, хатуужина. Алпдаад унахад түшээд авах та минь надад байгаа болохоор охин нь ямагт бардам байдаг.

11. Миний хамгийн сайн найз ээж минь байгаасай гэж би хүсч байна. Ээжээсээ хол хөндий өссөн миний үеийн охид буруу сонголт хийхийг би олон харж байсан. Бид бүгдээрээ адилхан, амьдралын талаар мэдлэг маруухан. Тийм болохоор сарын тэмдэг, биедээ гарч байгаа өөрчлөлт, бас хөвгүүдийн талаар таньтайгаа нээлттэй ярилцаж зөв зүйл хийхийг хүсч байна.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Minoz
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(218)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-02-07
Hi all! Manai aav eej ch gsn namaig gadaad ruu suraltahar yavhas umnu ih horidog, hyanadag bsn. Bi end ired 2 jil boljin odoo 20toi. Etseg ehese tusdaa amidarch ehelsen tsagasa hoish l uuriguu iluu sain oilgoj bhshg bn. Hajuud bainga sul taliig min zaagaal inge teg gd bh hun bhku. Bi aimrrr humuujultei, 10 jil tasraltgui onts sursan ohin shu, yuun hashraah. Odo ch gsn namaig uursdihuu hyanaltan door bga l gj boddogimshg nadtai 1 ch udaa chin setgeliin yaria urnuulj uzeegui bj l chamaig medishde gj ireel. Yaag minii taardaggui, taalagddaggui turliin humuus :( Uurihuu tuhai halti yarihar l tiiimuuu geel meddeggui yumign yaritsand gaihal tegengute hudlaa bho ch ghshg. Bi uuruu uurihuu tuhai yarijahad. Za hze uhaan orj uuchilahin bgan buu md. 2 jil tusdaa amidarahaar arai evtei bolool oirtool amraltara neg gert orohor bi bur booj uhchihgel. Odoo bol nileeen zaag tatchjaga, zarim hariltsaa het dotno bish bhdaa iluu evtei bdin bn gj oilgoson. Ugasa mini nz shg bh bolomjgun bn tiim uchir bi uuruu nzas huleeh huleeltee alga bolgojaga ( tiim amar bish ) , za umnu n avtomatar yu hijagaga heleh uuregtei ( ihenhiin nuugaal) met bdag bsn bol odoo todorhoi zaagnaas hetruulkuger ( ali boloh amidraldaa oroltsuulkuger) helii gsnee l heleel, namaig oilgono hichneen zaluu ch gsn namaig yadaj hun gdg utgar n hundlene gj naidaj dahin dahin uurihuu uurtuu itgeh itgel, zorig yugaa doosh n hiih n unendee l utgagu, ugasa oilgohgui, oilgoh tsag n irevel bi uuruu hicheesen hichegegui oilgono gj boddog bolson. Hediigeer bi uuruu eh hun bolood ene aldaag n davtahih husehgui bga ch tursun tsagas min inged haritschihsan, iim haritsaand dasgatsan, uuruur yaj amidarch, yaj bie bienee hundeldeg orching uusgedgiig bi uuruu meddeg chaddag gj helj chadku uchras huuhed gargaval gants sursnaraa yag l aav eejihee aashig gargah bolomjtoi. Tiim uchraas... eoooe ingel bicheel baival hiih surah yum yamr ih bnaaaaaaa.

Зочин: zochin.   2016-02-06
neeree l ingej helvel zagnah baih odoo odoo bi 20 hurlee udii boltol eej aavinha ugnes garj baisangui nzudtaiga uulzahd hurtel uurlana teged nzud hurtel gaihal manai eej aav ystoi ingedgguishd chi hashraatsimu geel bi uuruu l evgui baidald orood duusna. Bi surguli ger gel yvna uur ymarch marshrut baihgui tegsen murtluu l hichele tarad joohon oroi tarad ochvol haasha tened irev gel buun ym bolno yg l tened hashratsan hun shig. Teged ailin huuhdud eejteige nz shig l bdg gediin terig n sonshorl uilchih geel yer n eej bolwol huuhdee uur shige bailgahgui oilgoj yriltsnaa l gej bainga boddog uchir ni bi ene nasig tuulad garsan shude, er n huuhed etseg ehteige yriltsahgui ted ch baingin l zagnastai oilgohgui baigad baivl ulam l uursdus chn holdoj dulj chin setgelee yridaggui ym yrilaa geed sonsoh bish oilgoh bish ged dotoroo l bodoj yvdag, etseg ehchude usvur nasand l oilgoj nz shig n baigaach uursduu bidnii nasig tuulagui ym shig zan gargah n hamgiin hargis

Зочин: zochin.   2016-01-24
eejdee ingej xelwel bas l uurlax bai gexde ene bol vnen ygd bidend itgej boldoggui bol bol?? :((

Зочин: elbegzaya.   2015-06-25
bi ch bas tegdeg

Зочин: zuuum.   2015-05-14
manaihan manai ohin eroso vgend orohgvi ym yhn medehgvi bn heleher za l gehin 3 angi

Зочин: zuuum.   2015-05-14
yahuuu

Сүүлийн сэтгэгдэл

  • Сэтгэлийн “гэр” дэх их цэвэрлэгээ
    Zoblon jargal heniig ch yalgdgu gdg buh mongol humuustee sar shiniin mend hurgye
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Manaihaan :) neg negendee ali boloh bolj buteh aldaag ni evteihen uhaaruulah zovolgoo uguul zugeer ym bish uu...hunii amidrald yu ch tohioldoj, uchirch bolno tiim biz dee. Negniihee aldaan deer ulam l nulimaad bh ym
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Үйлийн үр гэдэг зүйл байдаг. Үнэн шүү.
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Хэнд ч юу ч тохиолдоно. Бүх хүн зовж жаргадаг. Ганц энэ хүн зовоод та нар жаргана гэж байхгүй. Бүгд ээлжилнэ. Тиймээс хүний зовлонгоор битгий тохуурх. Сайн үг хэлж зөвөлж чадахгүй бол, муу үгээ өөртөө үлдээ. Элдвээр хэлсэн та нарыг хараад байхад бүгд нөхрүүдээ өөр эмэгтэйд алдсан, эсхүл алдахаас айдаг өөртөө итгэлгүй сул дорой эмэгтэйчүүд бололтой. Та нар өөрсдийгөө хичээж эрдэм номыг сурч дотроосоо гоо сайхантай байж, өөртөө итгэлтэй болоо. Тэгвэл нөхрөө алдахвий гэж айхгүй. Эр хүн тэнэг эмэгтэйгээр хэзээ ч эхнэрээ солихгүй. Сэтгэлийг нь татсан хүн рүү гүйх нь эрэгтэйн буруу юу, эмэгтэйн буруу юу. Энэ өнцгөөс нь бас харж үзээрэй.
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Erhem goolingoo bitgii iim baliar zavhai humuuusiin bichsen yumiig postolj baina . busad baliar zavhai humuustee ulger duurailal bolood biah yum
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Chi yamar hunii unergui baliar huuhen bee . ehneer ni jiremsen , bas huuhedte ibaihad chi 2iin 2 huuhdiin amidraliig ni avchij chadaj bainuu tegcheed bas olon yum soliorood chi yamar shijigin huhen bee . Cham shig iim baliar zavhai amitdaas boloood mongold mash ih huuhduud onchirch baina . baliar tolgoigoo doodohtoigoo zahirch chaddaggui cham shig bolono dood kursiin zaluu shig chini baliar yumnuudaas bolj mongoliiin ger bul mash ih salj baina baliar yum!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • Алийг нь яаж хэрэглэдэг юм бэ?
    uneheer saihan zoblogoo bna mash ih bayarlalaa. tsaashdiin ajild ni ondor amjilt husie
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    oron garan ym bishuu , end ingej suuhaar medrelee neg shalguulna baigaa
  • Заяаны ханьтайгаа учирсан эсэхээ яаж мэдэх вэ?
    Bi 11:11 gsn tsag barag l bainga shahuu hardag bolson bsan. 10 jild bhad anh sain bolj bsan huuhedtei mine ijilhen nertei kk ene ch hamaagui bh l daa. bid 2 ijil jiltei chatsuu gsn ug l dee. ingeed bichih gsn chin dans neelgesen ognoo mine manai hunii tursun udur gdgees uur ontsgoi yum alga. zayanii hani bish yum bolov uu? uneheer zuv songolt hiisen esehdee suuliib uyed urgelj ergelzeh bolloo. yunii tuluu ch amidraad bgan yaj amidraad bgan buu med buh yum taalagdahgui bn :(
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Сайн бодож үзээд зөв гэсэн сонголтоо л хий Хэн нэгний үгэнд ороод хэрэггүйээ чиний өмнөөс амьдрахгүйгээс хойш Эцэст нь энэ сэтгэгдэл үлдээсэн авгай нарт хандаж хэлэхэд чадаж байгаа юманд арга бхгүйээ Та нараас сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн биш гай болох юм бна лдаа Бүгд нөхрөө хэн нэгэнд алдсан авгайчуул юмуу хайшаа юм

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com