ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүн өөрийгөө сайн таньж байж мэргэжлээ сонгох хэрэгтэй юм билээ

Боловсрол  | 2012 / 06 / 24

Сайн байн уу Гоолингоогийн минь ухаант мэргэн дотоод үзэсгэлэн төгс бүсгүйчүүд эгч нартайгаа энэхүү захидалаараа уулзан золгож байдаа туйлын баяртай байгаагаа юуны өмнө онцлон хэлмээр байна. Урьд нь бол бүх асуудлыг өөрөө шийдэж , ганц нэг захидал дээр коммент үлдээдэг байсан бол энэ удаа та бүхнээсээ үнэт зөвлөгөөг чинь авахаар шийдлээ.

Хүн өөрийгөө сайн таньж байж мэргэжлээ сонгох хэрэгтэй юм билээ

Юуны түрүүнд өөрийгөө бяцхан танилцуулах нь зүйтэй байх миний хувьд 21н настай айлын бага охин дээрээ 2 сайхан эгчтэй Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 4р курсын оюутан одоо бол 4р курсээ төгсчихсөн байна одоо төгсөхөд 2 жилийн зай байна. Бага нас цэцэрлэг сургуулиар бусдын адил өнгөрсөн за товчхондоо нэг иймэрхүү төгс юм гэж хаач байхгүйтай адил өөрийнхөө амьдралыг төгс сайхан гэж хэлэх гэхээр ганц том зүйл дутдаг тэр нь өдрөөс өдөрт холдсоор байгаа миний аав. Аав минь энэ ертөнцийн хүн биш болоод хэдийн 2 жилийн нүүрийг үзэж байна. Миний хувьд 2 л төгс эрдэнэ байдаг тэр нь мэдээж миний аав ээж 2. Ээж минь бол миний бүх ар талыг авч гардаг естой л миний ардах асаалттай 10н танк гэсэн үг надад дутагдах гачигдах юм байхгүйээ сайхан сургууль найз нөхөд гэр бүл байна. Ганц дутаж байгаа зүйл нь аав минь л юм даа бусдаар бол би жаргалтай амьдралтай жаргалтай хүн. Гэвч хүн нөгөө зовлон даадаг жаргалыг даадаггүй гэж.

Яг одоо бол би жаргал даахгүйн зовлон болчихоод сууж байна. Амьдралдаа хамгийн их бахархаж бардамнадаг тэр хүний охин болж төрсөнөөрөө бахддаг ээжийнхээ итгэл сэтгэлийг даахгүй хамгийн ихээр гомдоох болчихоод байна. Учир нь ээж минь намайг Эрхүүгийн Анагаахад шилжин сураад төгсөөд ирэх боломж гаргаж өгсөн боловч би тэрийг нь хүлээж авч чадахгүй болчихоод.

Учир нь надад төгсөөд эмч мэргэжлээрээ ажиллана гэсэн итгэл байдаггүй юм аа. Тэглээ гээд мэдээж төгсөөд юу ч хийхгүй явна гэж байхгүй бодсон төлөвлөсөн юм бол байгаа ээж маань бол намайг ийм бодолтой явж байгаа гэж төсөөлөө ч үгүй л байгаа байх. Төгсөөд эмчээ хийгээд хүний амь авраад бусдыг эдгээгээд явна л гэж бодож байгаа яагаад эмчээрээ ажиллахгүй гэж тэр чинь сайхан мэргэжил гэж хэлэх хүн олон байгаа байх эсвэл мэргэжилийнхээ үнэ цэнийг гаргахгүй юм чинь наад сургуулиа хаяаач, яагаад анхнаасаа анагаахад орсын гэж хэлэх хүмүүс гарч ирнэ байх. Эмээ ээж эгч маань багаас минь эмч болгоно гэдэг байсан аль 7-р ангид байхад минь химийн багш авч өгч байсан тиймээс анагаахад тэнцэхгүй бол онигоо болохоор байсан би өөрөө анагаахад хүсч мөрөөдөж ороогүй элсэлтийн шалгалт өгсөн тэнцсэн. Тэр үед эмч мэргэжлийн үнэ цэнэ, ямар ажлын нөхцөл хүлээж байдгийг сайхан нь муухай нь юу байдагыг юуг нь ч эргэцүүлж бодоогүй 1 л сайхан их сургууль авсан гэсэн доодгор амьтан байж дээ. Анагаахад орохгүй тэгж ингэж явна гэх одоогийнх шиг сайхан хүсэл мөрөөдөл зорилго төлөвлөгөө ч байхгүй гэнэн хүүхдээрээ амьдралын ямар ч ухаангүй аав ээжийн хайранд бялхаж бодох санах юмгүй явсан сайхан үе ч байж.

Тэр үед зорилгоо тодорхойлчихсон тэмүүлсэн мөрөөдсөн сайхан зүйлтэй байсан бол ээж аав минь тэрүүгээр минь явуулах л байсан байх тэгээд л энэ сургуульд 4 н жил буцлаад энэ мэргэжил надад тохирохгүй гэдгийг ухаарсан хаячихая гэж нэг хэсэг бодсон ч одоо бол дэндүү бүх зүйл дээр гэр бүлийнхээ хараат байна шүү дээ. Ээждээ ахиад өөр сургуульд 4 жил сургаад өгөөч гэх үү тэрнээс төгсчөөд өөр зүйл дээрээ бие даагаад амжиллтай явахад ээж маань бага гомдоно гэж тооцоолсон тиймээс эхлээд төгсчихье гэж шийдсэн.

Яагаад чамд эмч тохирохгүй гэсэн том асуулт байна эмч гэсэн нэрийг зүүж чадах толгой байгаа ч тэр мэргэжилийг хийгээд явах сэтгэл байхгүй гэх юмуудаа би тэр газар байхаар хүн биш. Төгсөнө гэдэг өөр хийгээд явна гэдэг өөр. Хүн тэгээд ч сонирхохоо болиод ирэхээр тэр зүйлийнхээ өөг нь хайж эхлэдэг юм билээ. Би эмч гэсэн мэргэжлийн сайхан гэхээсээ муухай гэх тэр бүхнийг нь түрүүлээд олоод харчихсан. Хүмүүс дургүй гэсэн хүнийхээ сайхан гэхээсээ илүү муухайг хайдаг ш дээ тэрэнтэй л адилхан.

Хүн ер нь эхлээд өөрийгөө сайн таних хэрэгтэй тэгж байж мэргэжилээ сонгох хэрэгтэй юм байна лээ. 10 жилд өөрийгээ эхлээд тань тэгээд мэргэжилээ сонго гэж хэлэх багш байх биш дээ. Чи математикдаа сайн юм чинь эдийн засагч болооч л гэдэг ш дээ. Энийг ухаараад тэр үед гаргасан алдаагаа бусдад ойлгуулья гээд энэ 4 сард Ерөнхий боловсролын 10 11-р ангийханд мэргэжил сонголтын талаар лекц хүртэл тавьсан. Өөрийнхөө биш бусдын алдаанаас суралц гэдэг утгаар нь тэр лекцээ уншсан зөндөө их юмыг ч ухаарсан даа. Ихэнх найз нөхөд маань Орос орон сайхан чи тэнд очоод мэргэжилдээ илүү хайртай болоод ирэх ч юм билүү яваад ир гэж зөвлөж байна гэвч надад хүсэл сонирхолгүй зүйлдээ явж тэгж цаг хугацаа алдмааргүй байдаг. Явахгүй гэж хэлэхэд ээжийн минь урам маш ихээр хугарна наана надад нээх юм хэлэхгүй ч цаана бол маш их гомдоно тэрийг л сайн мэдэж байна. Миний зөрж хийсэн юм сүүлд үргэлж ээжийн минь зөв болж таардаг бас ээж минь дэндүү сайн зөнч худлаа хэлж байгааг минь мэдэрдэг хараагүй ч намайг харж байгаа юм шиг л мэддэг.

Хамгийн их айж байгаа зүйл хэзээ нэг өдөр тэр үед ээжийнхээ гаргаж өгсөн тэр сайхан боломжийн яах гэж алдав даа гэж толгойгоо шаах вий дээ гэж айжина бас би дэндүү том боломжийг өнгөрөөж байна тиймээс лам бөө гэж явахаасаа илүү Гоолингоогийн ухаан холч цэцэн мэргэн бүсгүйчүүдийнхээ санал бодол зөвөлгөөг авахаар энэхүү захидалаа хандан бичлээ та бүхнийхээ шүүмж зөвөлгөө бүхнийг талархан хүлээн авна тиймээс та бүхнийг харамгүй олон сайхан хариу бичнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

ЖИЧ: холбогдож ярилцахыг хүсвэл id хаягаа үлдээгээрэй

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(584)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Amartugs.   2018-07-20
vnheer ih taalagdlaa

Зочин: muchi.   2018-07-15
sn bnu namaig c bas mna geriihen emch bolgono gd bgamlda ghde bi uuruu emch bolno gdgte neg l itgelgu bga odoogor minii huwid mergejil songolt gdg udriin bodol shuniin zuud tolgoinii uwchin bolodeena yah ystoigo medq ih hetsu bn

Зочин: Mr Johnson.   2017-06-29
Бурхан энх амгалан байг. Та бизнес эрхэлдэг үү эсвэл эмэгтэй хүн үү? Чи хаана байна Санхүүгийн стресс эсвэл капитал шаардагдах. Эсвэл бизнес эрхэлдэг А) хувийн бизнесийн зээлийг сунгах. B), бизнес эрхлэлт, боловсрол эхэлнэ. C) Нийт өр төлбөр Нэр: .......................................... Улс: ......................................... Газар: .......................................... Төлөв: ....................................... Жендер: ................................................ ... Нас ................................................. .... Санхүүжилт нь: ......................... Зээлийн хугацаа: ................................... Хувийн гар утасны дугаар: ....................... Сарын орлого: ..................................... Хамгаалалтын төлөө Бурханд талархаж байна И-мэйл: johnsonyeman022@gmail.com

Зочин: Таны нэр.   2016-02-29
Маш үнэн зөв зурхай зурдаг мундаг хүнийг би мэднэ шүү. Хэрвээ мэргэжлийн зурхайгаа зуруулья гэвэл над руу залгаарай. 99284443. Хэрвээ ээжтэйгээ цуг ирж сонсоод тэгээд анагаахаас өөр чиглэлээр явах хүн биш гэдгийг хэлчихвэл чамайг хүчлэхээ болих болов уу. Янз янзын бөө лам бас биш шүү. Мундаг эрдэмтэн хүн байгаа шүү.

Зочин: бүсгүй .   2016-02-29
дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Үнэхээр чи өөрөө өөрийгөө сайн мэдэж байн шүү дээ. Одоо ээжийгээ гомдоох юм шиг санагдаж байгаач чи зориглоод чин сэтгэлээсээ ярилцсан нь дээр байхаа. Энэ эцсийн эцэст чиний л амьдрал чиний л хийх зүйлс шүү дээ. Ээж чинь чамайг аз жаргалтай амьдаруулахыг л хүссэндээ чамд тийм боломж олгож байгаа юм. Гэтэл чи өөрийгөө ээждээ сайн ойлгуулаагүй байна. Тэр хүн чамайг сайхан байлгах байх гэсэн дээл тэгж байгаа шүү дээ. Эрхүү яваад хэрэггүй ээ чи зүгээр л би юунаас аз жаргал мэдэрхээр байна түүнийгээл ол. Бид залуу байна амьдрал урт шүү дээ зөндөө сурах боломж байна. Надаас нэг өөр зүйл нь би бол хүссэж байж сэтгүүлч болсон ч даанч ажилын талбар дээр бүх зүйл эсрэгээрээ маш их зүйл шаардаж, сэтгэлийн тэнхээ надаас шаарддаг би давж туулаал явж байна. Хамгийн гол нь сэтгэлийн хөөрлөөр шийдэх биш би ямар ажлын талбар дээр ажиллахаар байна гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй таалагдахгүй байвал эртхэн болисон нь дээр байдийм байна.

Зочин: бүсгүй .   2016-02-29
дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Үнэхээр чи өөрөө өөрийгөө сайн мэдэж байн шүү дээ. Одоо ээжийгээ гомдоох юм шиг санагдаж байгаач чи зориглоод чин сэтгэлээсээ ярилцсан нь дээр байхаа. Энэ эцсийн эцэст чиний л амьдрал чиний л хийх зүйлс шүү дээ. Ээж чинь чамайг аз жаргалтай амьдаруулахыг л хүссэндээ чамд тийм боломж олгож байгаа юм. Гэтэл чи өөрийгөө ээждээ сайн ойлгуулаагүй байна. Тэр хүн чамайг сайхан байлгах байх гэсэн дээл тэгж байгаа шүү дээ. Эрхүү яваад хэрэггүй ээ чи зүгээр л би юунаас аз жаргал мэдэрхээр байна түүнийгээл ол. Бид залуу байна амьдрал урт шүү дээ зөндөө сурах боломж байна. Надаас нэг өөр зүйл нь би бол хүссэж байж сэтгүүлч болсон ч даанч ажилын талбар дээр бүх зүйл эсрэгээрээ маш их зүйл шаардаж, сэтгэлийн тэнхээ надаас шаарддаг би давж туулаал явж байна. Хамгийн гол нь сэтгэлийн хөөрлөөр шийдэх биш би ямар ажлын талбар дээр ажиллахаар байна гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй таалагдахгүй байвал эртхэн болисон нь дээр байдийм байна.

Зочин: ммм.   2016-02-29
эцсийн дүнд зүрх сэтгэлээ л сонс. Дотор хүнтэйгээ сайн ярь. Сурахад оройтохгүй. Миний найз 10 жилдээ толгой цохидог охин байлаа. Айлын ганц охин, хөөрхөн, онц сурдаг, бүжигчин. Аав ээж нь эмч болгоно гсээр байгаад болгосон. Өөрөө бол тоондоо дуртай, эдийн засагч болно гдг байсан юм. Одоо улсын том эмнэлэгт мундаг эмч. Гэхдээ... л эдийн засагч болсон бол гэж одоо болтол боддог гэсэн. Эмч мэргэжилдээ тийм ч дуртай биш. Магадгүй найз минь эдийн засагч болсон бол бүр ч мундаг байсан байх бх. Дуртай мэргэжлээ л сонго.

Зочин: hishge.   2016-02-29
Bi bas anagaahad yu bodsiij medehgui orson unendee dund surch bhad yg emch boloy gsn setgeltei hun howor zgr shn golch onoo bas heden jil sur yaj hayahaw gsn yron emch bolood chanartai tsoohon sanagddag bi ooro lag suraagui ghde ooroso asuusan tgd choloo awsan zgr angi hamt olon geriinhen ih gaihsan tgd daraa jil dahiad orson bi ooroo huuhed tei bolood shantarsan tgd odoo bolihoor shiidsen mi tohiron nadaas emch gh hunii setgel bhgui bs tsaashid sonirholgui zuilee hiine gdg uiltgartai ghde mongolin niigem ymzr bilee yuch glee togschih

Зочин: Tutk.   2015-12-05
Eioooe bi yaag cham shig baidaltai boltson baina. Odoo buur yaah uchiraa medehgu suuldee ymr meregjil songoh vee gej bidsoor baital buh meregjil goy ch ym shig sanagdaal eshuul bi yag dahuad negiig n songood suraltsaad yvdag bas ll dundaas n bi ern chadhgu ym bn nadd eroosoo tohirohgui ym baina geed bodchuul tgeel unguruu durgui huchgu gedeg shg shaal dmi eej aawiinhaa urmiig huglahgu bh ymsan gl zaawal chgui tugsuh hereg garna tnees meregjilee yaaaj zuw songoh veee bagasaa yaag iiim tm gj 1 zuild tuusgtai baij uzeegui ym ymnd chadahgui ch chaddag ym shig hairaij guiseer baigaad yg aliig n sain hiidg bsiig buur medehee baisan..... Dahij meregjil songohoosoo umnu zuvulguu geh zuil nadd unegeer heregtei baina yag hnaas yug yaj hiih ve gll nree yg unendee bol 10n jild meregjil songoh talaar yuch zaadaguu dutagdaltai ymr surguuli chi togsoj eashe her sain uguh ter ll chihal ll gej heldeg bolohoor yuch medelguu togssonoos bolood hairan 3n jiliig hii dmii ene ndd togiroh bh gl bodool sursan suuldee hucheer ch durtai boloh gj uzsen unendee ll bolddgui ll ym bleee. Nadd bas hariu uguj tuslaach help2

Зочин: mn.temkaa@yahoo.com.   2015-09-29
nadad bol erhuu ywj uzsen ni dr sanagdaj bnaa chi erhuud ih zl oilgoj uhaaran bi ooroo suraad irsen chi zaluu bn ehleed erhu yw tgd chi amidraliig ooroor harna tgd daragin alhmaa hiisen dr bha ywhasa omno buh bichig barimtaa anharaltai unshij taniltsarai amjilt oros oron goy shu deeee

Зочин: mn.temkaa@yahoo.com.   2015-09-29
nadad bol erhuu ywj uzsen ni dr sanagdaj bnaa chi erhuud ih zl oilgoj uhaaran bi ooroo suraad irsen chi zaluu bn ehleed erhu yw tgd chi amidraliig ooroor harna tgd daragin alhmaa hiisen dr bha ywhasa omno buh bichig barimtaa anharaltai unshij taniltsarai amjilt oros oron goy shu deeee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com