ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шархалсан зүрхэндээ зориулах 10 дуу

Энтертаймэнт  | 2012 / 06 / 18

Ядарсан зүрхэнд чинь яг одоо эрч хүч, тайвшрал, өөдрөг сэтгэл, аргадалын аль нь хэрэгтэй байна вэ? Саяхан хайртаасаа салаад байгаа бүсгүйчүүддээ, түүнд баяртай гэж хэлснийхээ дараа дагаж дуулах 10 дууны жагсаалтыг зориулж байна.

Шархалсан зүрхэндээ зориулах 10 дуу

1.Cee Lo Green “F*ck you”
Зүрхийг чинь хадгалж чадаагүй ухаан муутай залууд “Тонил цаашаа!” гэж хэлэх зориг байгаа биз дээ? Гэхдээ дотроо сайн сайхныг хүсээд, энэ мөчөөс эхлэн түүний тухай бодож шаналахгүй гэж өөртөө амлахаа мартав аа. Дуучин Бруно Марс, Филипп Лоренс хоёрын хамтран бичсэн энэ хөгжилтэй дуу чамайг түүний талаар амархан мартахад туслах болно. Сайхан хайрыг мартах хэрэггүй. Харин зарим нэг “залуу насны алдаа”-нд бол энэ дууны нэрийг хэлээд л орхисон нь дээр шүү бүсгүй минь.

Дагаж дуулах хэсэг: “F*ck you!”

2. Gloria Gaynor-'I Will Survive'
Дисконы эриний хамгийн алдартай дуунуудын нэг чамд өөртөө итгэх итгэл олгоно.Салалтынхаа дараа бүхнийг цоо шинээр эхэлж, эрүүгээ, бас эр хүнд тавих стандартаа өндөрсгөөд дэргэдүүр нь салхи татуулан өнгөрөхөөр шийдсэн бүсгүйчүүд заавал сонсоорой. Энэ дууны монгол орчуулгыг энд дарж үз.

Дагаж дуулах хэсэг:
I spent so many nights just feeling sorry for myself
I used to cry
Now I hold my head up high.

3. Keith Urban-You’ll think of me
Тэр жаахан гунигтай сонсогдож магадгүй. Чамд үүнээс ч илүү гунигтай байж ч магадгүй. Гэхдээ энэ дуу чамд зүүд шиг өнгөрсөн өдөр хоногуудыг сэтгэлдээ мөнхлөөд, өнгөрсөн лүү биш ирээдүй лүү харж амьдрахад тусална.

Дагаж дуулах хэсэг:
Take your records, take your freedom
Take your memories, I don't need'em
Take your space and take your reasons
But you'll think of me

/Дууны цомгуудаа, эрх чөлөөтэйгөө цуг аваад яв
Дурсамжуудаа ч бас аваад яв, надад хэрэггүй
Утгагүй шалтгаануудаа, орон зайтайгаа цуг аваад яв
Удахгүй чи миний тухай бодох болно/

4. Kelly Clarkson-Since you been gone
Зарим учрал биднийг давчдуулж орхидог. “Салъя!” гэдэг үгийг зуршил болтлоо хэлдэг байснаа, нэг л өдөр энэ эвлэрдэггүй тоглоомыг дуусгахаар бүрмөсөн шийдэж, түүнийг амьдралаасаа “устгасан” бүсгүйчүүд одоо цээж дүүрэн амьсгалаад энэ дууг сонс. Тэгээд дахилтан дээр нь “Since you been gone…” гэж цоглог нь аргагүй орилоорой.

Дагаж дуулах хэсэг:
But since you been gone
I can breathe for the first time
I'm so movin' on, yeah yeah
Thanks to you, now I get what I want
Since you been gone

/Чамайг явсны ачаар
Би анх удаагаа уужим амьсгал авлаа
Чамайг явсны ачаар
Би урагшаа харж, хүссэнээ авах боллоо/

5. Maroon 5-Better That We Break
Цээжин дотор чинь шархирч байгаа өвдөлтийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ л магадгүй ингээд дуусгасан нь та хоёрт хоёуланд нь ээлтэй. Нэгэн цагт хэн хүнээс илүү хайрлаж, түүний төлөө ертөнцийг мартахад ч бэлэн байсан...Харин одоо түүнийг орхих цаг болжээ. Удаан аялгуу, зөөлөн хэмнэл чамайг аргадах болно.

Дагаж дуулах хэсэг:
I'm not fine, I'm in pain
It's harder everyday
Maybe we're better off this way?
It's better that we break

/Зүгээр гэж худал хэлэхгүй ээ
Зүрх минь өвдөж байна
Өдөр ирэх тусам өөрт минь хэцүү байгаа ч
Магадгүй бид тусдаа байсан нь дээр байх
Магадгүй бид салсан нь ээлтэй байх/

6. Rihanna-We found love
“Яг л хэнд ч сонсогдохгүйгээр хашгирах мэт. Түүнгүйгээр хэн ч биш болчих юм шиг, хэн нэгэн чиний хувьд тэгтлээ үнэ цэнэтэй болсон гэж бодохоор өөрөөсөө ичих ч шиг. Хичнээн их өвдөж байгааг хэн ч ойлгохгүй. Найдлага байхгүй мэт, юу ч чамайг аварч дийлэхгүй мэт санагдана. Гэхдээ бүх юм дууссаны дараа, багахан ч гэсэн сайхан хэсгийг нь амтлахын тулд бүх муу муухайг нь эргүүлэн авчрахаас буцахгүй санагдана” Риана, Крис Браун хоёрынх шиг хэтэрхий догдлолтой, хэтэрхий гал халуун, үүнийхээ хажуугаар хэтэрхий догшин дурлалыг даван туулсан бол энэ дууг сонсоорой.

Дагаж дуулах хэсэг: “We found love in a hopeless place”-Бид ямар ч найдлагагүй газраас хайрыг олж чадсан!

7. Pink-So What!
Галзуу “ягаан” дуучны “салалтын сүлд дуу”. Рок од биш байсан ч, түүнд үзүүлээд өгөхийг хүсч байвал өөрийгөө энэ дуугаар зоригжуул. Амьдрал бол зугаатай аялал.

Дагаж дуулах хэсэг:
So, so what
I'm still a rock star,
I got my rock moves,
And I don't need you,
And guess what,
I'm having more fun,
And now that we’re done,
I'm gonna show you tonight,
I'm alright,
I'm just fine

/Тэгээд юу гэж?
Би рок од хэвээрээ байгаа цагт
Чи надад хэрэггүй
Юу гээч?
Чамаас салснаас хойш
Надад илүү хөгжилтэй байна
Өнөө орой би чамд
Өөрийгөө хичнээн аз жаргалтай явааг харуулах болно!/

8.Adele- "Someone Like You"
Хэзээ ч салахгүй юм шиг бодож явсан ч, шийдвэрлэх эцсийн уулзвар дээр чи салаа замыг сонгожээ. Хувь тавилан гэж хүртэл итгүүлж чадсан энэ жинхэнэ боловч гэнэн хайрыг адислаад, хэнд ч бурууг тохолгүйгээр сэтгэлээ хатамжилж байгаа бүсгүйчүүдийн өмнөөс Адел ийн дуулж байна. Энэ дууны монгол орчуулгыг энд дарж үз.

Дагаж дуулах хэсэг:
Never mind, I'll find someone like you
I wish nothing but the best for you too
Don't forget me, I beg
I remember you said,
"Sometimes it lasts in love but sometimes it hurts instead,
Sometimes it lasts in love but sometimes it hurts instead, "

9. Ариунаа-Битгий уйл охин минь
Анхны дурлалын шалгууранд бүдэрч унаад, нулимсаа унагаж яваа гэнэн хонгор охин минь, түүнээс салсан нь чиний хувьд хайрыг таних эхний зоригтой алхам байсан. Гайхалтай зохиолч Х.Болор-Эрдэнийн, дундрашгүй эрч хүчтэй дуучин бүсгүй Ариунаагийн захиасыг сонсож өөдрөгөөр инээмсэглэ.

Дагаж дуулах хэсэг:
Оддын гэрэл минь битгий уйл
Одоохондоо тэр юу ч ойлгохгүй ээ
Охин минь
Олон зууны дараах нэгэн намраас
Охин чамайг тэр үгүйлэх болно
Гэрэлтэй мөнхийн хайр ирнэ

10. Fergie- Big girls don’t cry
Заримдаа түүнээс биш, өөрөөсөө болоод өөрийнхөө зүрхний нөгөө тал болсон хүнийг орхиж явах хэрэгтэй болдог. Түүний хувьд хэтэрхий хувий хичээсэн үйлдэл мэт санагдаж болох ч, хэсэг хугацааны дараа тэр ч бас чамд талархах болно гэдэгт итгээд л...

Дагаж дуулах хэсэг:
And I'm gonna miss you like a child misses their blanket
But I've got to get a move on with my life
It's time to be a big girl now
And big girls don't cry

/Бяцхан хүүхэд хөнжлөө санадаг шиг
Би чамайг үгүйлэх болно, гэвч
Би урагш алхах хэрэгтэй байна
Том охин болох цаг ирсээн
Харин том охид нулимс унагаадаггүй/

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(751)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com