ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 06 / 17

“Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр Нүцгэн биеийг алдаршуулъя” /Р.Ч/

Гэр дотроо нүцгэн холхихоос илүү гоё “эрх чөлөө”-г одоохондоо мэдэхгүй юм байна. Өөрийнхөө юуг ч өөрөөсөө нуухгүй байхыг л хамгийн “өөрийнхөөрөө!” араншин гэж би ойлгодог. “Нүцгэн үнэн” гэдэг үг зарим талаараа ямар тачаангуй болохыг чи одоо ойлгосон байх. Би халхлавчгүй биендээ хайртай! Харин чи?

Үгүй дээ, надад S галбир, тоогоор хязгаарласан загвар өмсөгчийн биеийн харьцаа, цуснаас улаан хацар, цаснаас цагаан арьсны аль нь ч байхгүй. Ийм хэн тодорхойлсон нь үл мэдэгдэх стандартад бид нийцэх албагүй тийм биз дээ? Хүн бүрийн хувьд төгс гэдэг ойлголт өөр өөр. Чиний хувьд “ТӨГС” юуг илэрхийлдгийг мэдэхгүй л юм. Харин чамайг нүцгэн байхдаа ч өөртөө бүрэн дүүрэн таалагдахыг эрхэмлэдэг гэдэгт л итгэлтэй байна.

Бусдын биш, өөрийнхөө “ТӨГС”-д нийцэхийн тулд чамд биеийн гоо сайхнаа дээшлүүлэхэд чинь ирэх долоо хоногийн Гоолингоогийн зөвлөгөөнүүд тус болно. Өөрийгөө толинд харахын төдийд л сэрэл хөдөлдөг, усан бассейн фитнесс клубын хувцас солих өрөөнд итгэлтэй нь аргагүй цамцаа тайлж чаддаг, нүцгэн биеэ зураачийн цааснаа, зургийн хальснаа ч буулгахаас ичихгүй болох тухай бид ярьж байгаа юм. Одоо юуг хүлээх билээ?

-Хавтгай гэдэстэй болгох дасгалууд
-Тонтгор өгзөгний дасгалууд
-Happy Hour: Нүцгэн биеийг алдаршуулъя
-Гоо сайхны салонуудын талаарх мэдээлэл
-Яагаад чи аль болох удаан нүцгэн байх ёстой вэ?

Мөн:
-Шархалсан зүрхэнлээ зориулах 15 дуу
-Нүүрээ илүү нарийхан харагдуулах заль
-Намхан бүсгүйчүүдэд өгөх загварын зөвлөгөө зэрэг мэдээллүүдээ уншихад бэлдэх л үлдлээ.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Минии хүү бас л 3 настайдаа аавдаа хаягдсан даа. Одоо Их сургуулийн оюутан болоод 1-р курсээ төгсөж байна. Сайхан ч залуу Сайн ч залуу болж өссөн. Энхрий үрээ би юугаар ч дутаагаагүй ээ, эцэг нь гэж бодох ч эрхгүй ээ чи. Тэр үедээ үрээ тэврээд үлдсэн намайг хү бүр л өрөвдөж байсан бол одоо бол би биш, чи азгүй өрөвдөлтэй хүн болж дээ. /21 “таалагдлаа”/

“Өнөөдөр” ямар байгаагаар ирээдүйг бүү төсөөл. Маргааш гэхэд бүх зүйлийн байр солигдчихож ч мэднэ. Нэг ийм “онол” бүсгүйн сэтгэгдлийг уншиж байхад төрлөө. Нэрээ бичээгүй бардам, хүчтэй бүсгүй чамд баяр хүргэе. Ирэх долоо хоногт нүцгэн биендээ дурлачихаад эргэн уулзъя!

Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(334)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com