ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эр хүнд таалагдахын тулд тэнэгдүү болж жүжиглэх юм уу, ойлгохгүй юм...

Миний амьдрал  | 2012 / 06 / 10

Сайн байна уу? Гоолингоод хандаж хүнд хэцүү зовлонгийн тухай захидал бичих гэсэнгүй ээ. Миний сэтгэлийн асуудал, дотоод эргэлзээгээ тайлах гэж бас хүмүүсээс шийдлийг нь мэдэж авах гэж захидал бичлээ. Би одоо 24-тэй. Нэг их хөгшрөөгүй ч бас ирээдүйн амьдралаа бодож эхлэх нас гэж би боддог.

Эр хүнд таалагдахын тулд тэнэгдүү болж жүжиглэх юм уу, ойлгохгүй юм...

Гэвч хүний амьдрал санаснаар болох биш. Одоог хүртэл ганц бие. Бас хэн нэгэнтэй дотносож үзээгүй. Найзуудаас минь өөр хүн бол үүнд үнэмшихгүй. Дуу шуутай, хошин шогийн мэдрэмжтэй, хүнтэй хэл амаа амархан ололцож чаддаг намайг ер нь ийм гэж хэн ч мэдэхгүй. Гэтэл би ганцаардлаасаа болоод учраа өөрийгөө ч ойлгохоо болих үе хааяа тохиолддог. Тэгэхдээ энэ бол найз нөхөдгүйн эсвэл биологийн хэрэгцээ дутагдсан ганцаардал биш зөвхөн хэн нэгнээр хайрлуулж халамжлуулж эрхлэж туньж үзэхийг хүссэн ганцаардал. Анх 16-тай байхдаа нэг хүүтэй 1 сар үерхэж байсан ч салаад одоо сайхан найзууд болсон. Тэрнээс хойш хэн нэгнийн найз охин гэж явсангүй. Оюутан байхдаа 3 удаа хүнтэй танилцах гэж хичээсэн ч нэг л болж өгөөгүй.

Нэг нь хэвийн хэмжээнээс их архи уудаг, нөгөө нь надтай андуурч танилцсан /яг үнэндээ манай найзтай танилцах гэж байгаад дугаар андуурч надруу холбогдоод/ гэх мэт. Уг нь бол за яахав нас залуу байна би юундаа санаа зовсын гэж боддог л доо. Гэтэл би ийм байхыг хүсэхгүй байна. Заримдаа хэцүү байна гэхээр хүмүүс ийм сайхан залуу, ганц бие байгаа дээрээ сайхан наргиж цэнгэж, эрчүүдтэй уулзаж учир гэж хэлдэг. Миний араас гүйдэг, надад сайн хүн гэж байдаггүй. Хааяа танилцъя гэсэн мессеж, хүсэлт ирдэг ч арай ч дээ ийм залуутай явж байвал хүнээс ичмээр тийм л хүмүүс байдаг. Ийм үед би хүнд ингэж харагддаг болохоор ийм сонин залуус намайг танилцъя гэдэг юм болов уу гэж бодогдоод бүр ч илүү өнгөлөг, өөдрөг явахыг хичээдэг. Уг нь мөнгө төгрөг, орон байр боддог хүн биш. Чин сэтгэлийн гоё харилцааг л би хүсэж байна.

Яг одоо бичиж байхдаа өөрийгөө яаж илэрхийлэх үгээ ч олохгүй байна. Би царай муутай, илүүдэл жинтэй биш ээ. Тасархай биш ч ээж ааваас заяасан төрхөө өөлж гоочилж үзээгүй тийм л охин. Мэдэхгүй юм даа. Одоо ч бас ганцаардаад, хэн нэгнээс гоё үгтэй мессэж авахыг, хаана байна гээд асуухыг, очоод авъя гэх хүн байгаасай гээд мөрөөдөөд бусад маань тараад явсан ч ажил дээрээ сууж байна. Хүнтэй сууж, хүүхэд гаргахыг хүссэндээ ингэж бичсэнгүй. Залуу насаа ингэж уйтгартай өнгөрөөж байгаа минь намайг ганцаардуулж байна. Найз нөхөд зөндөө байвч тэд хэзээ ч намайг ажлаас ирж авахгүй, гоё мессеж бичихгүй. Орой орцны үүдэнд ярилцаж зогсохгүй, гэрт хүргэж өгөөд үнсэхгүй.

Одоо бүр хаана ч очсон намайг хүн тоохгүй дээ гэсэн бодол төрдөг болчихсон. Надад таалагддаг эрчүүд яагаад ч юм намайг сонирхоод байгаа нь илт мэдэгддэг хэрнээ над дээр хэзээ ч ирээд сэтгэлээ илчилж байгаагүй. Тэгээд л нэг мэдэхэд өөр эмэгтэйтэй явж байгаатай нь тааралддаг. Ийм тохиолдол зөндөө. Би уг нь их зан гаргаад хамраа сөхье гэж боддоггүй. Жоохон зориг гаргаад хүрээд ирвэл нь нээлттэй харилцана даа гэж боддог. Би өөрөөсөө болоод алдаад байна гэж бодоод нэг залуутай жоохон санаачлагатай байж танилцаж үзсэн. Эхэндээ ч надад сайн байсан ч тэгээд л таг чиг болсон. “Уулзаж ярилцах хэрэгтэй гэж бодогдож байна” гэсэн үгтэй мессеж хүртэл бичиж үзсэн. Дараа нь 7 хоногийн дараа “Уучлаарай завгүй байлаа. Юу байна?” гэхээр нь дахиж харьцахыг ч хүсээгүй. Ингээд нэг өдөр ажлынхаа залуугаас өөрт тохиолдсон зүйлийн тухай асууж үзсэн. Би л болохгүй байна, яавал дээр вэ гэж асуусан чинь: “Чи хэтэрхий ухаалаг болохоор чамаас эрчүүд дөлөөд байгаа байх эсвэл энэ ч намайг тоохгүй л дээ гэж бодогддог байх” гэсэн. Ухаалаг байна гээд уулзангуутаа амьдрал яриад, афоризм, хэлэх дуртай үг энээ тэрээ гээд ярьдаггүй, сайхан харагдъя гээд гоёж гооддог хүн би биш. Тэгээд одоо эр хүнд таалагдахын тулд тэнэгдүү болж жүжиглэх юм уу ойлгохгүй юм. Надад ердөөсөө дэвшил гарахгүй, миний амьдрал яг энэ хэвээрээ л байгаад байвал би энэ байдалдаа дасаад зожиг болчихвол яана гэж айж байна. Бусад охидод хэдэн өдөр, сар уулзаад ч дуусахааргүй их залуучууд байхыг хараад гайхдаг. Яаж ингэж араасаа гүйлгээд байгааг нь ойлгодоггүй. Эсвэл би эсрэг хүйстнээ өөрөөсөө түлхдэг тийм энерги ялгаруулдаг юм болов уу гэж хүртэл бодож үзсэн. Ганцаардахаараа хүн их хачин юм боддог юм байна лээ.

Нэг хүн надад “Чи одоо хаашаа юм бэ цагаан морьтой ханхүү хүлээгээд байгаа юмуу гэсэн”. Үгүй, үгүй, үгүй. Надад өндөр царайлаг, байр машинтай энэ бүгд чухал биш ээ. Би зүгээр л надад хань болчих, надад таалагддаг тийм л залууг хүлээж байна. Надтай 100% нийцдэг байх ч шаардлагагүй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(830)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Хуурсан байвал яана аа гэсэн айдас сэтгэлийг минь шаналгаж байна
    nadad neg asuult bn humuusee. huniig uur huntei sexduulehgui gd umchluh chin uur huntei yarihiig n horiglosontoi adilhan heterhii erhend n haldaj bgaa hereg bish uu kkk. za tgd eniig unshaad huniig heleh helehgui ugeer doromjlood bvdaa. zugeer uzel bodloo helj sanal soliltsohiig huslee. manai nuhur namaig huurval bi bas l busad bushyichuudiin adil setgeleer unah bhaldaa. haayaa iimerhuu araar taviltiin talaar sonsohoor sex gj yag yu yum be gsn asuult garch irdeg. miniiheer sex gj hun turulhtun busad amitadaas yalgagdah oyun sanaa biyiin tuvshind deed zergiin taashaal awdag zuil. adguusan amitad bol ur udmaa zalguulah gj sex hiideg. getel er ch bai em ch bai neg huntei suusan chin sexiin huvid taashaal awch chadku setgeld n hurehgui bval yah ve? hun bolj turuh hovor zayag awch turchihuud sexiin aguu saihan taashaaliig edlej uzelgui unguruh gj uu? tanii hardaad bgaa nuhur esvel ehner chin tanias awdaggui taashaalaa uur hunees awah bsan bol yah ve? minii huvid hair sex tusdaa asuudal. hun zuvhun hairtai huneesee deed zergiin taashaal awah bolomjgui yum. bid nar ehelj duralchihaad daraa n sexddeg bolohoor.
  • Миний нөхөртэйгөө хийсэн сексийн тухай ярилцлага
    Sex yag id dundaa yawj bsan chin manai nuhur ~ bi chamaas uur hunees ingej taashaal awch chadku bh gj aidag gesiishdee hha amindaa namaig magtsan n namaig shuud shokond oruulsan. yun sex shuud deerees n buugaad bi yahaaraa uur hunees awah taashaaliin tuhai sanaa zovood bgaag asuutal nuhur maani sexdee haluuraad buruu yum yarisnaa oilgoson haha.
  • Өглөөг секстэй угтах хэрэгтэйн 7 шалтгаан
    minii hamgiin durtai n ugluunii sex. uneheer goy erch huchtei boldog kkk. daanch nuhur mine durgui :P
  • Шилдэг 10: Бүх цаг үеийн хайрын тухай кинонууд.
    сайн уу гоолингоо охидоо би нэг асуух зүйл байна аа тэгээд энд бичихллээ би нэг охиныг хараад аягүй удаж байгаамаа найзын маань танил гэхүүдээ тэр наймаг сайн танихгүй ганц л удаа тааралдаж байсан би харин бараг л анхны харцаар дуралчихсан ккк, тэгээд яахаа мэдэггүй валентинаар жижигхэн сюрприз барвдаг юм билүү гэж бодооод харин тэр охин юу гэж бодох бол гэв гэнэт танихгүй залуу валентинаар цэцэг өгөөл захиа бичээд унахаар нэг тийм awkward situtaion болчих болуу аль эсвэл би өөрөө creepy guy болчих болуу яавал дээр вэ зөвөлгөө өгөөч?
  • Дэлгүүр хэсье: Валентинаар хайртдаа өгч болох 10 бэлэгний санаа
    сайн уу гоолингоо охидоо би нэг асуух зүйл байна аа тэгээд энд бичихллээ би нэг охиныг хараад аягүй удаж байгаамаа найзын маань танил гэхүүдээ тэр наймаг сайн танихгүй ганц л удаа тааралдаж байсан би харин бараг л анхны харцаар дуралчихсан ккк, тэгээд яахаа мэдэггүй валентинаар жижигхэн сюрприз барвдаг юм билүү гэж бодооод харин тэр охин юу гэж бодох бол гэв гэнэт танихгүй залуу валентинаар цэцэг өгөөл захиа бичээд унахаар нэг тийм awkward situtaion болчих болуу аль эсвэл би өөрөө creepy guy болчих болуу яавал дээр вэ зөвөлгөө өгөөч?
  • Охидийн ариун цэвэр
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Hariu ogoochee 😡😡😡
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Ali boloh hurdan ustgaad ogooch thv plse
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Minii omnoos zar tawisan bn yaj ustgahuu admin aa hariu
  • 2016 оны ерөнхий зурхай
    bayarlalaa yamar saihan jil ve. zurhai mini biyeleh boltugai

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com