ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Адал явдал хайгчдад зориулсан 28 санаа

Чөлөөт цаг  | 2012 / 06 / 06

Амьдрал бол бидэнд байгаа хамгийн сайхан бэлэг юм. Гэхдээ энэ бэлэг бидэнтэй хэр удаан хамт байхыг хэн ч мэддэггүй. Тийм ч учраас амьдралаа гайхалтай өнгөрүүлэх боломж бүрийг ашиглаад ав. Маргааш эсвэл хэзээ нэгэн өдөр гэж бүү хойшлуул. Доорх галзуу санаануудаас нэгийг ч болов заавал хэрэгжүүлээрэй. “Адал явдлын” тусгай календарчилсан төлөвлөгөө зохиосон ч болно. Айх хэрэггүй, айдас бол зүгээр л сэтгэлийн юм. Үүний оронд зүгээр л зугаац!

Адал явдал хайгчдад зориулсан 28 санаа

1. Шүхрээр үсрэх- Эрсдэлд дуртай бүсгүйчүүдэд яг тохирно. Нисэх онгоцоор гарч болох хамгийн өндөрт хөөр. Тэгээд шүхрээр буу. Хорвоо ертөнцийг өндрөөс тольдох боломжийг өөртөө үзүүл. Гэхдээ аюулгүйн байдлаа урьдчилан бэлтгэж мэргэжлийн хүний тусламжтай хүслээ гүйцэлдүүлээрэй. Шүхрийн спорт хамгийн эрсдэлтэй спортуудын наймдугаарт бичигдсэн гэдгийг санахад илүүдэхгүй.

2. Говьд тэмээ уна- Тэмээ нь дөрвөн дугуйтай төмөр хүлгээс тэс өөр мэдрэмж төрүүлнэ. Нар элсэн манхадын цаагуур жаргах агшинг тэмээн дээрээс ажиглаарай.

3. Мотоцикл уна- Моторт дугуй танд эрх чөлөө, ялагдашгүй байдлыг мэдрүүлэх болно. Нэг л удаа хурд хүчний гайхамшгийг мэдрээд ахин дахин түүнд донтох вий. Амьдралдаа ядаж ганц удаа ч болов мотоцикл унаж үзэхийг зөвлөж байна. Хэрэв танд туршлага байхгүй бол хоосон талбайд сургуулилт хийгээд оролдоод үзээрэй. Бүр зориглохгүй байвал, эхлээд мотоцикл унадаг залуугийн араас сундалж хотын гудамжаар зугаалж үз.

4. Дрифт хий- Хурдтай, хүчтэй дрифт үзэж түүнээс кайф мэдэрч байсан биз дээ? Тэгвэл үүнийг чи ч бас туршиж үз. Задгай, өргөн гудамж аль эсвэл зогсоол дээр очоод 50 км/ц хүртэл хурдал. Тэгээд рулээ баруун, зүүн тийш тултал нь эргүүл. Өргөн зам дээр машинаа хэсэг “баярлуулаад” ав. Гэхдээ эрсдлийг тооцоолоорой.

5. Аялалд гар- Гэхдээ энэ энгийн байдаг л нэг аялал биш. Хэрэгтэй зүйлсээ базаагаад хэсэг нөхдийн хамт явган аялалд гараарай. 2-3 хоногийг байгалийн сайханд өнгөрүүлж бие сэтгэлээ чөлөөл. Техник хэрэгслийг бүрэн март.

6. Оддын доор шөнийг өнгөрүүл- Яг л дээрээс чинь нөмрөн авах гэж байгаа ертөнцийн үзэсгэлэнг бишир. Энэ гайхалтай хорвоогийн нэг хэсэг болж төрсөндөө эрхгүй баярлах болно.

7. Зөвхөн сайн найзтайгаа хамт амралтанд яв- Ажил, амраг, гэр бүл бүхнийг умартаад зөвхөн найзтайгаа хамт бэлтгэлээ базааж гадаадад амар. Төлөвлөгөөнд чинь далайн эргийн амралт заавал багтах ёстой шүү.

8. Үдшийн цэнгээний газраас шинэ танилтай бол- Найз нөхдийг яагаад заавал албан өрөө, бага нас, оюутны ширээ зэргээр хязгаарлана гэж...Бид бүгдээрээ л адилхан. Тиймээс үдшийн цэнгээний газарт байхдаа буланд чимээгүйхэн сууж буй хэн нэгэнтэй танилц. Хэн нэгэнд баяр хөөр бэлэглэ.

9. Шийдвэрлэх тоглолтын “гэрч” бол- “Гэрч” гэдэг гэртээ зүгээр л зурагт ширтээд суухыг хэлж байгаа юм биш шүү. Хөл бөмбөгийн дэлхий аварга шалгаруулах шийдвэрлэх тоглолт, олимпийн наадмыг амьдаар үз.

10. Эйфелийн цамхагт “зочил”- Хүний гараар бүтсэн энэ гайхамшигт та заавал хөл тавьж үзээрэй. Хамгийн өндрөөс “Хайрын хот-Парис”-ийг ажиглангаа хөнгөн зууш идэж бас сувинерийн дэлгүүрээр нь ороод гарч болно.

11. Хамгийн багадаа 3 сар гадаадад амьдарч үз- Өөр орны хэл соёлоос суралцаж, олон хүмүүстэй танилцаж хорвоог өөр “өнцөг”-өөс хар. Гэхдээ эргээд эх орондоо заавал ирээрэй.

12. Элсээр мөрөөдлийн шилтгээнээ барь- Багадаа элсэн дээр тоглодог байсан шигээ өөрийн мөрөөдөж буй байшингаа гараараа урла. Зургийг нь заавал аваарай.

13. Өндөр бооцоотой мөрийтэй тогло-Тоглохоосоо өмнө “алдсан ч хамаагүй” гэдэг үгийг өөртөө хэлээрэй.

14. Танихгүй хүнтэй болз- Орчин үед хэн нэгэнтэй холбоо тогтоох тун амархан болсон. Ингэж болзох нь сайн, муу аль нь байж болох ч амьдралдаа ядаж нэг удаа ч болов туршиж үз. Хорвоо адал явдлаар дүүрэн шүү дээ.

15. Тайчих үзүүлбэртэй клубийг зорь- Уян налархай тэдний үзүүлбэр танд сонирхолтой санагдах болно. Бас хэрхэн хөдөлж буйг нь сайтар ажиглаад ав.

16. 10 насаар ах хүнтэй нэг өвөрт ор- Тэр илүү туршлагатай. Эрээ цээргүй сонсогдож байж магадгүй л юм. Гэхдээ ганц бие байхдаа амжуулаад авч яагаад болохгүй гэж? Гол нь хамгаалалтаа мартаж болохгүй.

17. 10 насаар дүү хүнтэй нэг өвөрт ор- Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг санагтун. Эгчмэд бүсгүйн дүрээр авсан мэдрэмж өөр байх нь лавтай.

18. Хурим хий- Сайхан хайртай учирсан бол гэрлэ. Заавал хуримаа хий, цагаан даашинз өмс. Ганц өдөр өөрийгөө гүнж шиг мэдэр.

19. Мэргэжлийн студид зургаа татуул- Мөнхийн залуу насаа гэрэл зурганд мөнхлөн үлдээ. Нас ахихын цагт үр хүүхэд, ач зээ нартаа үзүүл.

20. Хэн нэгэнд “Би Чамд Хайртай” гэж амаараа хэл. Танд хайртай гэж хэлэхгүй байсан ч хамаагүй хэн нэгнээс хариу хүсэлгүй энэ үгийг хэл. Чамд өнөөдөр л “боломж” олдож байна.

21. Нар мандахыг хар- Нар мандах агшинг инээмсэглэн угт.

22. Мод тарь- Амьдралдаа заавал хийх ёстой үйлийн нэг юм шүү. Сууогаад орхих биш үргэлж арчилж бай. Үр хойчдоо модоо өвлүүл.

23. Ямар нэг хөгжмийн зэмсэг эзэмш- Хөгжим гэдэг амьдралыг хөг аялгуутай болгодог. Таалагдсан хөгжмөө сурахын тулд хэдхэн долоо хоногийн турш өдөрт нэг цагаар хичээллэхэд хэд хэдэн ая дараад сурчихна.

24. Өөрийнхөө тухай ном бич- Цаашид ч үргэлжлүүлэн бич. Сайхан дурдатгал бичихийн тулд илүү хичээж амьдрах болно. Эсвэл заавал ном гэлтгүй, дуу, богино хэмжээний кино ч хийлгэсэн болох юм.

25. Загас барь- Өөрийн гараар загас барьж үз. Гэхдээ голд нь буцаагаад тавиарай.

26. Зүрхээ шархлуулж үз-Тийм ээ, үүнийг адал явдалд тооцохгүй л дээ. Гэхдээ зүрхээ шархлуулж үзэх нь бидний амьд яваа насандаа мэдрэх ёстой зүйлийн нэг мөнөөс мөн. Түүний талаар дурсамжаа бүтээгээд, тэр чигт нь март. Шархаа өөртөө удаан тээж болохгүй. Тэглээ гээд ямар хэрэг байх билээ?

27. Олон нийтийн газар секс хий- Дэлгүүр, газар доорх гараж, рестораны 00-ын өрөө, байшингийн дээвэр, цахилгаан шат, сүүдрэвч, орц...газраа өөрөө сонгоорой.

28. Шивэрч буй борооны дор вальс эргэ- Бүжиглэсэн гудамжиндаа нэр өг.

Хэвлэж аваад хэрэгжүүлснийхээ хойно “зөв” тэмдэг тавиарай!Тэгээд бүгдийг нь зургийн хальснаа буулгаж авахаа бүү март!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Ann Taylor-энэ зуны загварууд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(732)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com