ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2012 / 05 / 30

“Бөөн баяр”-ын долоо хоногийн шоу тоглолтууд, онцгой арга хэмжээнүүд болон бусад яг одоо чамд ч хэрэгтэй байж болох зөвлөмжүүдийг энэ удаад багтаалаа.

1. “Гайхамшигт долоо хоног”
Баярын уур амьсгал бүрхсэн энэ өдрүүдэд гэр бүлээрээ цагийг хаана хөгжилтэй өнгөрүүлж алжаалаа тайлахаа мэдэхгүй л байна уу? Эх үрсийн баярын тухай бодолд мэдээж хамгийн түрүүнд Үндэсний Парк санаанд ордог.

Паркынхан энэ жилийн баяраар хүүхдүүддээ зориулж ямар онцгой бэлэг бэлдсэнийг сонирхтлоо. V.28-VI.03-ныг хүртэл “Гайхамшигт долоо хоног” зарлаад байгаа аж. Энэ долоо хоногийн хүрээнд, “Их Тайз”-ан дээр нь өдөр бүр өглөөний 10-аас эхлүүлэн цаг гучин минутын зайтай хүүхдийн драмын жүжиг тоглож, “Бага Тайз”-н дээр харин 12 болон 15 цагуудаас Бонго-ын шоу болж байгаа юм байна. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй, залуучууддаа зориулан V.31-VI.03 хүртэл оройны 20 цагт тусгай шоу зохион байгуулж, баярын өдрүүдээр болзохыг хүссэн хосууддаа зориулж “Завь” ресторанд 13, 17, 21 цагуудаас жазз тоглолт хийхээр болжээ.

2. A Sound уу, River beach үү?
Амьд хөгжим сонирхогч бүсгүйчүүд ээ! A Sound-ыхан энэ хагассайнд iLoft-ын тайзыг “хайлуулах” нь ээ. Coldplay, Keane-ийн зөөлөн, сэтгэл хөдөлгөм рок дуунуудад дуртай бол 2-ны 19 цагт зав гаргахыг зөвлөж байна.

Хүүхдийн баярыг тэмдэглэхэд арай хөгшдөх ч гэлээ, энэ инээд хөөрөөр дүүрэн өдрүүдийг уйтгарлаж өнгөрөөмөөргүй л байгааг чинь Гоолингоо сайн мэдэж байна. Зун ирснийг тэмдэглэх бас нэг газар бол River Beach Resort. Тэнд мөн л 2-ны үдэш Mongol Mix Project-ынхантай задгай парти болох аж. Энэ үдэшлэгийг онцолсны учир нь шоуны төсвөөс Туул голоо сэргээх төсөлд хандивлах юм билээ.

3. Хүүхдэд зориулсан англи хэлний вебсайтууд
Орчин үед бага насны хүүхдүүд ч интернэтийг тун сурамгай ашигладаг болсон. Гэхдээ тэд эндээс хэрэгтэй юмаа олж мэддэг болов уу? Дэмий компьютер тоглоом тоглож цагаа өнгөрөөж байгаа хүүхэддээ дараах англи хэл сурах вебсайтуудыг зааж өгөөрэй. Сонирхолтой аргаар хүүхдэд англи хэлний үндсэн мэдлэгүүдийг олгоход чиглэгдсэн өнгөлөг хөөрхөн сайтууд юм.
http://kindersay.com/
http://learnenglishkids.britishcouncil.org
http://www.kidsworldfun.com/

4. “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”
Саваагүй бэлтрэг сарыг хаашаа нуучихсан юм бол? Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан хүүхдийн жүжгийг “Шинэ Үе” продакшныхан МҮЭСТО-нд амилуулж байгаа юм байна. Гэхдээ жүжиг 6-р сарын нэгэн хүртэл л тоглогдох учраас амжиж хүүхэддээ энэ жүжгийг үзүүлэхийг Гоолингоо зөвлөж байна.

5. Амьтдад хортой байж мэдэх хүнснүүд
Гэрийн тэrээвэр амьтнаа та юугаар хооллодог вэ? Заримдаа тэднийг өхөөрдсөндөө гартаа байгаа юуг ч хамаагүй өгч орхидог уу? Тэгвэл дараах хүнсний бүтээгдэхүүнийг “сайн найз” болсон амьтандаа бүү өгөөрэй. Үүнд: Авокадо, алимны үр, абрикосны зр, согтууруулах ундааны төрлийн зүйл, усан үзэм, кофе, шоколад /ялангуяа муур нохой/, мөөг, сонгино, үзэм, давс, цай, хушганы самар. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь гэрийн тэжээвэр амьтдыг хордуулж болзошгүй найрлагатай аж.

6. Хүүхэдтэй болох шинэ зөвлөгөө: Аль болох олон удаа секс хий!
Гэрлээд удсан хирнээ, хүүхэд олохгүй л байгаа хосууддаа зөвлөхөд сексийнхээ амьдралд сэтгэл хөдлөл, баяр догдлолыг авчрахыг зөвлөж байна. Хурьцлыг ердийнхөөсөө удаан, аль болох ойр ойр хийж, болж өгвөл зэрэг дур тавьж бай. Зэрэг дур тавих үед үрийн шингэний хэмжээ нэмэгдэж, илүү чанарлаг болдог. Мөн эмэгтэйг дур тавих үеийн кегелийн булчингийн агшилтын ачаар эр эсүүд умай руу хурдан нэвтэрдэг гэнэ. Магадгүй сүүлийн үед та хоёрын үүлэн борооны ажил нэг хэвийн уйтгартай болсноос болоод үр тогтох магадлал буураад ч байгаа юм билүү?

Чамд ч бас бусаддаа дуулгах мэдээ, шинэ содон зөвлөмж байвал хуваалцаарай!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(596)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com