ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн ээжийн баримтлах дэглэм

Гэр бүл  | 2012 / 05 / 30

Төрсний дараа гам барих, 40 хоног усанд орохгүй, хүйтэн усанд гараа дүрж болохгүй зэргийг илүү анхаардаг мөртлөө жирэмсний үеийн үзлэг, эхо, төрөлтөд бэлтгэх хичээл, амьсгалын дасгал, хоол тэжээлийн зөвөлгөөг орхигдуулдаг нь нярай жиндээ хүрэхгүй байх, суурь өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байдаг. Нэг үгээр бол хүүхдийн эрүүл байх эсэх нь аль аль үеэс шууд хамааралтай.

Шинэхэн ээжийн баримтлах дэглэм

Мөн төрсний дараа ээж биеэн хэрхэн тордож гамнах явдал нь хожмоо эмэгтэйчүүдийн өвчнөөр өвчлөхгүй байх үндсийг тавина. Амаржсанаас хойш 6 долоо хоног буюу 42 хоног төрөлтийн дараах гам үргэлжилнэ. Энэ хугацаанд таны биед жирэмслэлт, төрөлттэй холбоотой гарсан өөрчлөлтүүд арилж эргэж хэвийн байдалдаа орно. “Маамаалсны” дараа эхийн биеийн байдал ерөнхийдөө ядрангүй байдаг

Төрсний дараах үед илрэх шинж тэмдгүүд:
Төрсний дараа умайн дотор хананд үүссэн шарх нь төлжтөл их хэмжээний шавхрага гарна. Шавхрага нь үнэргүй байх бөгөөд эхэн үедээ улаан хүрэн өнгөтэй, 2 дахь долоо хоногийн дараа өнгөгүй болж, 5-6 долоо хоногийн дараа бүрэн алга болно. Төрсний дараа хөх чинэрч, ангир уураг ялгарч, 1-3 хоногийн дараа хөхөнд сүү орно.

Төрсний дараах үеийн арчилгаа:
Төрсний дараагаар таны бие ерөнхийдөө ядрангуй, биеийн эсэргүүцэл суларсан, умайн дотор талд шарх үүссэн байна. Энэ үед ариун цэврийг муу сахиснаас халдвар орж хүндрэх аюултай гэдгийг анхаар.

Халдвар орохоос урьдчилан сэргийлэх:
Гадна бэлэг эрхтний эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон сольж, гадна бэлэг эрхтнээ өдөр бүр бүлээн усаар угаана.

Хооллох:
Ер нь болж өгвөл өөрөө илчлэг сайтай хоол идэх хэрэгтэй.Уураг ихтэй хүнсний бүтээгдхүүнээр хоол хийж, цэвэр эрүүл хоолло. Зарим бүсгүйчүүд хурдхан шиг жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж эхэлдэг нь маш буруу. Амьдралын хэвийн маягтаа эргэж орсны дараа турах хангалттай цаг гарна. Гэхдээ бас хөхөөр хооллож байгаа гээд замбараагүй идэж болохгүй. Өдөрт 2 аяга сүү ууж, 2 аяга цагаан идээ идэхийг зөвлөж байна. Өндөг, мах, загас, самар зэрэг уургаар баялаг хүнс сайн хэрэглэ. Мөн таны идэх хүнс хүүхдэд чинь хөхний сүүгээр дамжуулан нөлөөлөх учраас газтай ундаа, халуун ногоотой хоол зэрэг идсэний дараа хүүхдэд чинь ямар нэг өөрчлөлт орж буй эсэхд анхаараарай. Хэрвээ хоол хийх хэрэгтэй болвол хөлдүү, хүйтэн махнаас болгоомжилж ойр зуурын хөнгөн хоол хийгээрэй. Мөн дөнгөж төрсөн эх будаа идэж болохгүй гэдгийг сайн сана! Амин дэмээр баялаг, илчлэг, тэжээллэг төрөл бүрийн хоол хүнсийг ойр ойрхон, бага багаар хэрэглэнэ. Аль болох тайван, ая тухтай байж, өдөрт 8-12 цаг унтана.

Төрсний дараа баримтлах дэглэм:
5 хоногт- ээж хүүхэд 2 хамтдаа аль болох орондоо өдрийг өнгөрөөх
10 хоногт- хүүхдээ авч гадагш гарахгүй байх
14 хоногт- ээж ямар нэг ажил хийгүй байх (гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт) хэрэгтэй ба
40 хоног өнгөрсний дараагаар энгийн амьдралын хэвэнд орж болно

Төрсний дараах дасгал, хөдөлгөөн:
Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа, кесарово хагалгаанд орсон бол 8 долоо хоногийн дараанаас дасгал хийж эхэлж болно. Гэхдээ төрснийхөө 1 хоногийн дараанаас кегелийн дасгалаа эхлүүлж болно. Гэдэсний таталт-Шал юм уу гудсан дээр хэвтэж, хөлөө сандлан дээр тавиад гараа ардаа авч, мөр, толгой хоёроо өргөнө. Нурууны доод хэсгийг шалнаас хөндийрүүлэх хэрэггүй, гэдэснийхээ булчинг ажиллаж байгааг мэдэрч хийгээрэй. Үүнээс гадна эхний ээлжинд сайн алхаж байх хэрэгтэй. Гуяныхаа булчинг чангалахыг хүсч байвал гудсан дээр дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө нийлүүлэн өргөх дасгалыг хийж болно. Хэрэв их хэмжээгээр ядарч сульдах, доош цусархаг зүйл гарвал дасгал хийхээ зогсоо.

Төрсний дараа тохиолдох зарим нэг чухал зүйлсээс:
Ангир уураг- Хүүхдийн хамгийн анхны вакцин гэж нэрлэж болно. Үнэндээ эрдэмтэн судлаачид одоо хүртэл ангир уургийн агууламжийг бүрэн судлаж амжаагүй бөгөөд наад зах нь 100 гаруй төрлийн витамин, эрдэс давс, шимт бодис байна гэж үздэг. Энэ болгон нь зөвхөн нярайн хэрэгцээнд яг тохирсон хоол юм.

Умай хэвэндээ орох-Төрөх дөхсөн эхийн сав 40 дахин томорсон байдаг тул дараа нь буцаж хэвэндээ орохын тулд нилээдгүй хугацаа буюу 6 долоо хоног шаардлагатай. Хэдийгээр таны хэвлий мэдэгдэхүйц татарсан ч сав буцаж хэвэндээ орсон гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ үеийг шавхарга гарах үе гэж нэрлэх ба бүтэн 9 сарын турш умайн ханыг бүрхэж байсан зузаан цусан давхарга гадагшилж байна гэж ойлгож болно. Энэ үедээ сайн амрахгүй мөн удаан хугацаагаар зогсвол цус ихээр гардаг нь таныг амрах хэрэгтэйг сануулж байгаа илрэл юм.

Хөхүүлэх- Хөхүүлэх бүр сүүний гарц улам нэмэгдэнэ. Сүү багатай байна гээд хөхүүлэхээ зогсоовол улам л сүүгүй болно гэсэн үг. Төрсний дараа хурдан амлуулвал сав сайн агшиж цус алдах хүндрэлээс ээжийг хамгаална.

Амралт-Төрсөн бүх ээжүүдэд тамир тэнхээгээ нөхөн авах (дуг хийх, ) зайлшгүй шаардлага бий. Ингэж байж шөнө өдөргүй хөхөх хүүхдийнхээ хэрэгцээнд хүрч халамжилж чадна. Юм угаах-Эхний сард боломжтой бол памперс хэрэглсэн нь дээр. Гэр бүлийн гишүүдийн хувцасыг нөхрөөрөө эсвэл өөр туслах хүсэлтэй хэн нэгнээр угаалгах нь таны хүч чадлыг гамнана.Тэгээд ч аяга таваг угаах гэх мэтийн нэг дор удаан зогсох ажил нь кегелийн булчинг ихээр ядраадаг.

Дэлгүүр явах-Төрхөөсөө өмнө амжиж хэрэгтэй зүйлсээ цуглуулах нь ухаалаг ээжийн арга. Учир нь төрсний дараа та нэг хэсэгтээ гарах боломжгүй ба нөхөртөө сайн захисан ч таны сэтгэлд нийцэхгүй зүйлийг бариад ирнэ гэж мөрийцсөн ч бэлэн байна.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Номин
  |  
Өмнөх мэдээлэл
Танилц-Секс тоглоом!
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(990)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 96001415sms bicheree
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    hariu ogj tuslaaj bi zow vzej bnuu
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    bi 90oniih 2016oni 8 sard jiremsen bolson 28nastai gj vzheer uug n huanlii deer ergetei hvvhedtei gj bhiin exond haruulsan ohin gj bhiin 28gj vzeh n zow bizdee
  • 12 сарын зурхай
    1r sariinha zurhaig oruulahgvi bsiin bhda hvleeser bgl sar barag duuslaa daraa n ingej udaahgvi ym bgaz de daraa sariinhiiga l hvleej baiy da
  • Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий
    Ih shuudergene, bagvaahai, gishuune.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin sanhvv awna utas 80530350 88535554
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin bna sanhvv awna
  • Салалт хэцүү ч гэсэн …
    Nuhruusuu salmaar bn. Bid 2 deer ued bolzoj bgaad, tuuniig 3 nastai huuteigee nadaas nuuj bsniig uur hunees sonsoj medeed salj bsn. Ehnereesee salsan gj nadad helj bsn ch, nadad ter ni ogt hamaa bgaagui. Buhel buten huniig nuuna gdg nadad muuhai sanagdsan. On jil ungurch 11 jiliin daraa halit taaraldlaa. Nadad hairtai heveeree yum bhoo. Heg yog geed minii yaria evlehgui l bsn. Gevch ter tseej bayan zangaa hayaad ayataihan chig handlagatai bolchij. Haaya neg uulzdag bolood btl, horvoogiin hamag saihan ug bolgoniig udur bolgon nadad helj, neg l udur gerleh sanal taviad bi ch uuruu setgel aldarsan bolohoor ni zuvshuurluu. Ber guigaad, gerleltee ch batluullaa. Buh yum ih hurdan bolj ungursun. Harin ene hugatsaand arhi uuh durtai ni ajiglagdsan. Ger bultei bolj bgaam chini eruul bh chuhal, uuj idehee zohitsuul, hamtdaa utluh hani ijlee eruul jargaltai bailgamaar bn geed l ali boloh evteihen heldeg blaa. Getel suuldee buur sogtuu ircheed agsan tavidag bolov. Umnu ni uzeegui bolhoor gaihahdaa uchirlaj heleed, uildag bailaa. Suuldee amia hamgaalah geed uur shig ni muuhai aashilj, barij avaad tsohih gehed ni nuur luu us tsatsah geed yostoi uuruusuu garna gj bodoogui uildlee hurtel hiij uzlee. Ger buliin amidral gj iim aihtar bdgiin bh daa l gj bodson. Ene hugatsaand jiremsen bolood, shunu nuhur hardaad sogtuu untuulahgui, udur ni ajildaa guij btal haniad hurch haluuraad huuhed mini amigui bolchihson. Nileed udaan hevtej emchluuleed sar garangiin daraa dahin jiremsen bolson ch uridchilan sergiilsen murtluu dahiad l haniad hurchihlee. Haluuraad bosoj chadahgui hevtej bhad nuhur ugluu garaad l shunu 11, 12toi uraldaj irne. Hool und ch baihgui. Uuruu hiiye geheer bosoj chadahgui, deerees ni jiremsnii hordlogotoi uner avch chadahgui ogiulaad. Nuhurtuu hool zahihaar za gecheed avchirch uguhgui shuniin 2, 3 hurtel alga bolno. Argaa baraad aav eejiigee guij hool hiilguulsen chini uurlaad, shunu ni gertee harij irehgui alga bolson. Jiremsen hunii uuj boloh haniadnii em barag baihgui hoino sain tsai, hooloor tordood, setgel sanaa taivan bailgaj bgaad edgeeye gj hani ijil ni bol bodoh baimaar. Getel manai nuhur tiim ch ajiltai, iim ch huntei uulzana geed shunujin irehgui. Bi hooltoi hoolgui haluursaar bgaad huuhed mini zulbachihlaa. Gedes bazlaad 00 orson chini dooshoo buun yum garaad bi sandraad uilahaas uur yu ch chadaagui. Dooshoo harsan neg yum unjij bsn ni minii huuhed bsn. Dunguj hul gar ni bureldeed, huruunuud ni hurtel medeggdeg bolchihson tiim urgaa bi gar deeree avaad bi asgartal uilsan. Hichneen hun turhuu guitsed oloogui ch ur mini yum bologoor egduutei huurhun l haragddag yum bilee. Gehdee bi ur huuhdee 00-iin usand ursgachaagui aztai gj uuriiguu boddog. Harin hair gdg ug iim huuramch bdgiig busad humuus medej avaasai gsndee uuriin uitgartai tuuhee bichlee. Ta buhen hunii ugiig bish uildliig ni harj anzaarch bgaarai. Uildel hezee ch hudlaa yarihgui, harin saihan ugiig hen ch helj chadna. Ene huniig dahin er nuhruu gj hairlaj hundelj, enhriilj chadahguigees hoish ger bulee tsutsluulahaar shiidsen. Harin ter salahgui, tegvel amia horlono geed bgaa. Nadad hamaagui ee, ter umnu ni ch arhi uuchaad agsan tavihdaa olon ch udaa amia horlono gdg bsn. Odoo boltol amid l bn. Deerees ni ene hunii hajuud bj aashaa evdej, hardahaas ni tuvugshuusunduu garch orohoo hurtel hyazgaarladag ter amidralaar amidrahiig husehgui bn. Ta nar mini nadad amjilt huseerei.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    ni tainiltsah bvsgvi b.nu tuslii 94154676 bainuu tusalii
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    HI TANILTSAY EGCH NARAA GUIJ BNA TUSLUULII SEXDEE SAIN ZALGAARAI EGCH NARAA GUIY80191576

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com