ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Усанд хаясан чулуу шиг учрал: Тэр яагаад гэнэт таг болсон бэ?

Хайр & секс  | 2012 / 05 / 29

Чиний толгойд яг одоо бөөн бодол эргэлдэж байгаа. “Би юуг буруу хийчихсэн юм бол?”, “Ямар нэг болохгүй үг хэлчихэв үү?”, “Эсвэл миний хувцаслалт таалагдаагүй юм болов уу?” гээд л. Зүгээр дээ, бидэнд бүгдэд нь ийм явдал тохиолдож байсан. Эрчүүдийн усанд хаясан чулуу шиг алга болчихдог зан нь чамайг хэд хэдэн удаа галзуурахад хүргэж байсан байх.

Усанд хаясан чулуу шиг учрал: Тэр яагаад гэнэт таг болсон бэ?

Шархлахаас залхаж, энэ Хэрри Хүүдийнийгийн /Harry Houdini/ үзүүлбэр шиг гэнэтхэн хаашаа ч юм арилчихдаг учралуудын учрыг олмоор байгаа. Тэгвэл Гоолингоо чамд тусалъя.

Энд бил эрчүүдийн гэнэтийн зугталтын шалтгаанаас гадна яавал тэднийг үлдээж чадах талаар ч ярилцах болно. Эрэгтэй хүн ч бас ХҮН л болохоор хайрлалцаж дурлалцахыг, өөрийг нь халамжлах хэн нэгнийг чам шиг адилхан хайж байгаа. Гэхдээ зарим залуус зүгээр л чамд тохирохгүй байж болно. Тохиромжгүй харилцааг өөрчлөх гэж хичээх нь утгагүй бөгөөд чи эцэс сүүлдээ дахиад л, түүнийг яагаад гэнэт алга болсон тухай асуулттайгаар хоцорно.

Эрчүүд яагаад зугтаадаг вэ?
Энэ асуултыг маш олон бүсгүйчүүд бидэнд тавьдаг. Цөөн хэдэн болзооны дараа, бүр хэдэн сар харилцсаны дараа эрчүүд гэнэтхэн арилах нь бий. Зарим нь аажим аажмаар алга болж, зарим нь бүр ор тас таг болдог. Тэгээд л бүсгүйчүүд бид “Яагаад” гэсэн асуулттай хоцордог.

Ихэнх бүсгүйчүүд эрчүүдийг удаан хугацааны харилцаа тогтоохоос эмээдэг гэж боддог. Гэхдээ тэд ч бас жинхэнэ хайраа нууцхан хүлээж суудаг. Эрэгтэй хүн шинээр танилцсан бүсгүйтэйгээ болзож эхлэхдээ ихэвчлэн хамгийн түрүүнд түүнийг яаж орондоо оруулах тухай боддог. “Эрэгтэй хүн секс хайж яваад хайртай учирдаг. Харин эмэгтэй хүн хайр хайж яваад секстэй учирдаг” гэдэг Америкийн нэрт дурлалын зууч Эван Маркын үг бий. Тэднийг үүнээс нь болоод буруутгах хэрэггүй, энэ бол төрөлхийн авир нь. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрлөө гээд юу юугүй түүний хөнжил рүү шургаад орчих ёсгүй шүү.

Хэдий эрэгтэй хүн сексийн тухай их хэмжээгээр боддог ч, харилцааны эхний шатуудад чамд дотроо үнэлгээ өгч байдаг. Тэд бараг биднээс ч илүү гэрлэлтэнд, тогтвортой харилцаанд санаа зовж, чамайг биеэ хэр авч яаж, янз бүрийн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэхийг чинь ажиглаж байдаг. Өөрөөр хэлвэл тэр чамайг шалгадаг. Тэд бүгд яг ямар эмэгтэйг хүсч байгаагаа тодорхойлчихсон байдаг ба, хэрэв чи түүнд нь нийцэхгүй байвал тэр гэнэтхэн алга болно.

Чамтай учирсан олон эр гэнэт алга болж байсан бол, эр хүн ямар эмэгтэйтэй буурь суурьтай харилцаа тогтоохыг хүсдгийг мэдэх хэрэгтэй болжээ. Чиний ямар нэг тал, өөрийнх нь хайр дурлалын харилцаанаас хүсдэг зүйлсэд тохироогүй л гэж ойлгож болно. Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдааны дотор хэт их зүйл шаардах, түүнийг бэлэн болоогүй байхад найз бүсгүй шиг нь аашлах, ээж шиг нь тордох, өөрийнхөө бүхнийг зориулах зэрэг юм. Эмэгтэй хүн байгаа бүхнээ өөрт нь зориулаад эхэлвэл тэр өртэй хоцрох вий гэхээс айж эхэлнэ. Тийм ч сайхан мэдрэмж биш, тийм үү? Түүний хувьд чамтай харилцах нь хүсэл тэмүүллийнх биш, харин хийх ёстой гэсэн өрөө төлөх сэтгэлээс үүдэлтэй болчихно. Энэ чинь л харилцааны гал цогийг унтрааж байгаа юм.

Эрэгтэй хүнд зугтах олон шалтгаан бий, гэхдээ бид ихэвчлэн түүнийг “бусад эрчүүдийн адил тэнэг амьтан” гэж дүгнээд өөрсдийгөө тайвшруулах гэж оролддог. Гэхдээ хамаг учир өөр зүйлд байгаа ч юм билүү?

Яах нь мэдэгдэхгүй эртэй учирсан бол...
Хэрэв тэр нэг өдөр нь гал халуун харьцаж байснаа дараагийн өдөр нь алга болчихдог бол, тэгээд л эцсийн эцэст чи түүнийг алдчихвий гэж айсандаа түрүүлж залгаж таардаг бол энэ хэсгийг уншаарай.

Эрчүүд яагаад тодорхойгүй зан гаргадаг вэ? Хэт хувирамтгай зангаасаа болж уу? Эсвэл чамд ямар их хайртай гэдгээ одоохондоо ойлгоогүй байгаа болохоор уу? Ихэнх бүсгүйчүүд ийм эрийг нэг л өдөр өөрт нь сэтгэлтэй гэдгээ мэдрээд хүрээд ирнэ гэж горьддог. Заримдаа бид ийм залуустай ярилцах гэж оролддог, гэхдээ эр хүн үгэнд биш үйлдэлд, бас орон зайд л хариу үзүүлдэг учраас нэг их амжилтанд хүрэхгүй л болов уу.

“Өмнөх болзоо гайхалтай сайхан байсан, гэтэл тэр яаж намайг ингээд орхиж чадаж байна аа?” гэсэн асуулттайгаар хоцорсон бол, тэгээд дээр нь чи тэр залууд дурлачихсан бол, бидэнд том асуудал тулгарчээ хонгор минь. Өөрийнхөө зан араншинг гэнэт хувиргах нь дурласан эрийн шинж биш. Хэрвээ тэр үнэхээр чамд татагдсан бол, чамайг сэтгэлзүйн “галзуу хулгана” дээр суулгахыг хүсэхгүй шүү дээ. Чамд дурласан эрээс чи “Яагаад ийм удаан таг болсон юм бэ” гэж асуух ч шаардлага гарахгүй.

Магадгүй тэр одоохондоо тогтвортой харилцаанаас айж байгаа байх. Чамтай сэтгэлзүйн хувьд үргэлж холбоотой байж чаддаггүй эр сайн хамтрагч байж чадах нь эргэлзээтэй. Ийм эрд дурлах нь чамайг бүр туйлдуулж орхино.

Хэрэв тэр үнэхээр чиний бодож байгаа шиг гайхалтай сайхан хамтрагч байсан бол, тэр аль хэдийн түүнийгээ харуулчих хугацаа өнгөрсөн. Эрэгтэй хүн нэг л өглөө сэрчихээд чамд ухаангүй дурласнаа мэдрэнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Эр хүн бүсгүйнхээ тухай өдөржин шөнөжин бодож, түүнтэй ямар нэг байдлаар холбоо тогтоохыг байнга санаж мөрөөдөж байвал л дурлажээ гэсэн үг. Хүйтэн үнэн гэвэл, тэр өөр олон бүсгүйчүүдээс сонголт хийхийн тулд, өөрөөр хэлвэл өөрийгөө харилцааны хувьд “нээлттэй” байлгахын тулд тодорхойгүй байдал гаргаж байгаа юм.

Тэр чамд дурласны шинж тэмдгүүд
Дараах баттай шинж тэмдгүүдийг түүнээс ажиглагдаж байгаа эсэхийг хараарай.
* Тэр залгана гэсэн цагтаа залгадаг. Хэдэн цагийн дараа эсвэл, хэдэн өдрийн дараа шалтаг тоочсоор залгадаггүй.
* Тэр чамайг гадуур дагуулж явдаг. Өөрөөр хэлвэл уулзах болгондоо өөрийнхөө юм уу танай гэрт очихыг урьтал болгодоггүй. Зөвхөн секс хайж байгаа эрчүүдийн шинж тэмдэг энэ юм.
* Тэр чамайг өдрөө хэрхэн өнгөрүүлснийг асууж, ажил амьдралд чинь санаа тавьдаг.
* Тэр чамайг болзоонд урьж, чам дээр өөрөө очиж авдаг. Чи үргэлж түүн дээр очдоггүй.
* Тэр чамд гэрлийн чийдэнгээ солих, машинаа засах зэрэгт чинь туслахыг санал болгодог.
* Тэр чамайг магтаж, чамаар бахархадаг.
* Тэр чамайг өөрийнхөө найз нөхөд гэр бүлтэйгээ танилцуулахыг хүснэ.
* Тэр секс хийснийхээ дараа ч чамтай хамт байж байгаад явдаг.
* Тэр чам руу ямар ч шалтгаангүйгээр мессеж бичдэг.
* Тэр чамайг өдөж, чамаар тоглоом шоглоом хийдэг. Эрчүүд багаасаа л таалагдсан охиныхоо гэзэгнээс зулгааж, өддөг байсан.
* Тэр чамайг хэдхэн минут харахын төлөө, үүдэнд чинь очно.
* Тэр чамтай амралтынхаа өдрийг ч хамт өнгөрүүлэхийг хүснэ.
* Тэр чамтай зөвхөн шөнийн цагаар биш, өдөр ч уулзахыг хүсэж залгадаг.

Түүнд дээрх шинж чанаруудаас байвал чамд татагджээ гэсэн үг. Хэрэв тэр чамайг өөрийн амьдралын нэг хэсэг болгохгүй байвал, тогтвортой харилцааны талаар мартсан нь дээр дээ бүсгүй минь.

Эрчүүдийн амьдралд олон төрлийн бүсгүйчүүд байдаг. Эхнийх нь FWD буюу сексийн хамтрагч найз. Ийм найзуудтайгаа тэд зөвхөн сексийн харьцаатай байдаг ба, хэзээ ч тэдэнд найз бүсгүйн статусыг олгохгүй. Дараачийнх нь: “Сэтгэгдэл төрүүлдэггүй бүсгүй”. Тэр бүсгүй таалагддаг боловч, яагаад ч юм түүнтэй үерхээд үзэх талаар бодол төрдөггүй. Тиймээс түүнтэй ганцаардсан эсвэл уйдсан үедээ хааяа уулзаад явж байх нь тэдэнд амар санагдана. Харин сүүлийнх нь “дурласан бүсгүй”. Түүнд тэр үнэн сэтгэлээсээ татагдаж, ойр ойрхон харахыг хүсч тэмүүлнэ. Хүлээн зөвшөөрцгөөе, зөвхөн эрчүүдэд ч биш, бидний амьдралд ч бас дээрх төрлийн залуучууд байдаг шүү дээ. Харин чи өөрийнхөө онилсон эрийн хувьд алинд нь багтаж байна вэ?

Яагаад эрчүүд сексийн дараа алга болчихдог вэ?
Зарим эрчүүд бидэнтэй анхны шөнөө өнгөрүүлснийхээ дараа ор тас алга болчихдог. Энэ нь ихэвчлэн секс тэдэнд таалагдаагүйтэй холбоогүй. Эрэгтэй хүн болгон л үүлэн борооны ажилд дуртай. Харин чамайг түүнтэй яагаад секс хийх болсонтой холбоотой гэж ойлгож болно.

Эрчүүдэд ч бас зөн совин гэж байдаг. Хэрэв чи зөвхөн түүнд таалагдахын тулд унтсан бол, тэд үүнийг мэдэрнэ. Ийм сексийн дараа тэдэнд чамайг албадсан юм шиг, эсвэл хавханд орчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэд бүсгүйгээ өөрөө ч гэсэн ийм зүйл хийхийг хүссэн байгаасай гэж боддог юм. Эмэгтэйчүүд бид ихэвчлэн хайрын үр дүнд секс хийдэг бөгөөд, цуг нэг хөнжилд орохыг зөвшөөрснөөрөө түүнийг өөрийн болгоно гэж эндүүрдэг. Харин эрчүүдийн хувьд секс бол секс, хайр бол хайр л байдаг.

Үнэнийг хэлэхэд, тэр чамтай секс хийснийхээ дараа алга болж байгаа бол, чамтай унтаагүй байсан ч хэзээ нэг өдөр алга болох л байсан гэсэн үг. Олон бүсгүйчүүд эр хүнтэй хэтэрхий хурдан унтсанаараа өөрийгөө “хямд”, “амархан” мэт харагдуулна гэж боддог. Гэхдээ хэрэв тэр чамд анхнаасаа л дурласан байсан бол энэ мэтийн жижиг зүйл өөрт нь тийм ч хамаагүй байдаг. Хамгийн чухал нь бид тэдэнтэй унтсанаараа өөрийнхөө өврөөс гадна, зүрхээ ч бас тэр чигт нь өгчихдөг юм. Эрэгтэй хүн чиний зүрхийг эзэмдэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж, “зовох” дуртай. Хэрэв ховор нандин сэтгэлээ чи түүнд ийм амархан өгчихвөл, зүрх чинь түүний хувьд онцгой санагдахаа больж үнэ цэнээ алдана.

Эсвэл чи секс хийж байхдаа зөвхөн түүнд таашаал өгөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлж, өөрөө өөрийнхөө төлөө үйлдэл хийгээгүй бол, энэ сайны дохио биш. Эрэгтэй хүн чамд таашаал өгснөөрөө бахархахыг хүсдэг. Цээжээ дэлдэж байгаа Тарзаныг төсөөл дөө, тэгвэл чи миний юу хэлэх гээд байгааг ойлгоно.

Төгсгөлд нь хэлэхэд, чиний толгойд эргэлдэж байгаа тэр залуу таг чиг алга болсон бол, найдлага тавин хүлээх, араас нь утасдаж нэхэл дагуул болохын оронд зүгээр л орхи. Тэгэх тусам тэр чамаас улам их холдож зугтаах бөгөөд, харин ч түүнийг байхгүй байгаад огтхон ч эмзэглэхгүй байгаагаа харуулвал тэр эргээд чамд татагдаж эхлэх магадлалтай. Гэхдээ ахин хэлэхэд, юунд ч бүү найдлага тавин хүлээ. Харин зүгээр л өөрийгөө хөгжилтэй байлгаж, учрал болгоныг аятайхан зугаа мэтээр хүлээн авбал илүү хялбар байх болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(380)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2016-07-02
bi nuhruusuu salsan umnu uyrhej bhdaa bid salahad ter 7 honood l araas mine guigaad uilaad l irdeg bsan harin ger bul zohioj huuhedtei bolson hoinoo bid ar gerees ni bolj salsan ter utsaar ch yriagui tegeed l 2 jiliin nuur uzej bna daa hair unheer bdag l ym bol terniihee tuluu temtseh ystoi bizdee eswel ter hun zugeer l uurtuu nadad hairtai gj itguulsen bsiin boluu deer durdsan durlasan zaluugiin shij terend bugd bsan hun bur tuuniig halamjit hani sain aaw gdg bsan getel zugeer l dalaid haysan chuluu shig bolson doo

Зочин: Таны нэр.   2016-07-02
Сонин юмаа. Энийг уншаад байсан чинь миний уулздаг залуу алга болдоггүй би өөрөө усанд хаясан чулуу шиг алга болдог. Анхны найз залуудаа нилээн гомдож байсан ч юу ч хэлээгүй тэгээд л таг чиг ёстой усанд хаясан чулуу шиг алга болсон доо. Бараг 3 жил болж байна даа. Гэхдээ сүүлийн үед тэр маань их бодогдоод юу гэж хэлэх байсан бол, ядаж тайлбарыг нь сонсдог байж гээд л жоохон харамсах сэтгэл төрөөд байдаг болж ээ. Тэгээд л таг чиг алга болчуул асуудал шийдэгдэнэ гэж боддог байсан одоо ч энэ зан маань засрахгүй юм. Дахиад л алга болсоор л....

Зочин: oogii.   2015-08-15
Bi neg zaluutai ih olon jil barag 5 6 jil hamt bsan. Gewch bainga tsug bish. Ter gew genet garj ireed gew genet alga bolchihdog bsan. Ndd hairtai hvvhedtei boliyo gdg bsan. Bi tm hvnd itgehiig hvseegvi. Ygd tegdeg bsnig n odo boltol oilgohgvi ym. Tehdee odoo bi ger bvltei hvvhedtei.

Зочин: busgui.   2015-08-15
Гоолингоо!!!! Чи шүү л гэе дээ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com