ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Турна гэдэг зугаагаа гаргахаас ч амархан

Гоо сайхан  | 2012 / 05 / 18

Урин дулаан цаг ирэхээр бүсгүйчүүдийн хамгийн их санаа зовоодог асуудал бол яахын аргагүй өвөл нэмсэн урилгагүй биеийн галбир. Нэг сайхан хараа дээгүүр алхах гэтэл хүсээд ч алга болохгүй байгаа өөхлөлтөөс болоод чадахгүй байвал амархан бөгөөд зугаатай турах дараах аргуудыг туршаад үзээрэй.

Турна гэдэг зугаагаа гаргахаас ч амархан

Хоол идэхэд тогтмол хэмжээ хэрэггүй гэнэээээээ...
Хичнээн бага идсэн ч ердөөсөө турахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Магадгүй чамд ч гэсэн иймэрхүү байдал анзаарагдаж байсан байх. Хүн гэнэт бага идэж эхэлбэл хэсэг хугацаанд турж байснаа, удалгүй хичнээн бага идсэн ч цаашид турахаа больдог. Үүний учир нь хүний бие өдөрт идэж байгаа калорын тоондоо дасан зохицоод улмаар хоол боловсруулалт удааширч цаашид турах боломжгүй болдог байна. Иймд өдөр болгон янз янзын калоритай хоол идэж өөрийн биеийг дасгаж болохгүй нь.Гэхдээ чи нэг өдөр нь хоёр ширхэг алим, дараагийн өдөр нь бүтэн хонь идээд байж болохгүйгээ мэдэж байгаа биздээ.

Харин өнөөдөр 2000 калори идсэн бол маргааш 1800 калори, нөгөөдөр нь 1600 калори идэж болно. Хэрэв энэ зөвлөмжийг ашиглан хэдхэн хоногт жингээ хасъя гэж бодож байвал өдөр болгон идэх калорынхоо тоог өмнөх өдрийнхөөс 200-аар багасгаж байгаарай. Ингэж явсаар 4 дэх өдрийн дараанаас нэг дэх өдөр лүү буцаж очсоор, цикл маягаар 16 хононо. Гэхдээ өөрийн идэх ёстой өдрийн калорио гаргаж үзээд түүнээсээ ихгүй калориос эхлэн уруудуулах болно. Ингэсэнээр чи хэдхэн хоногт дуртай даашинздаа багтан сэтгэл өөдрөг алхах ба үргэлжүүлэн турах боломжтой.

Зүгээр л ус уух
Хэрэв бүсгүй минь хамгийн эрүүл аргаар туръя гэж бодож л байвал өдөрт 8-12 аяга усаа ямар ч өршөөлгүйгээр уугаад л байж дээ.

Маш таашаалтайгаар тогтмол секс хийх
Хамгийн гол нь тогтмол зөв, эрчимтэй секс хийх нь дан ганц тураах ч биш эмэгтэй хүний сэтгэл санааг тэр чигээр нь өөдрөг, эрч хүчтэй болгодог байна. Бүсгүй минь санаачлагыг гартаа аваад түүнд үзүүлээд өг.

Өөр бүсгүйд атаарх Атаархалыг чинь төрүүлсэн биеийн галбиртай хүүхэний зургийг хамгийн их өртөх газраа наа. Чи түүнийг харах болгондоо өөрийнхөө сайхан биетэй болох хүсэлд улам бүр автах болно. Өөрт ашигтайгаар атаархана гэдэг эмэгтэй хүний давуу тал шүү.

Инсулин бол хамгийн том дайсан
Хэрэв чи хэвийн жингээсээ аль хэдийн хэтэрсэн бол таны бие хэтэрхий их инсулин ялгаруулж байна гэсэн үг. Инсулин гэдэг нь хоол идсэний дараа хүний биеийн ялгаруулдаг гормон юм. Инсулин нь таныг гуалиг сайхан ч болгож чадна, бүдүүн пагдгар ч болгож чадах хүчтэй эд юм. Дэлхий дээр үнэхээр их хэмжээгээр тураадаг эмнүүд байдаг. Гэхдээ яг баталгаатай нь л засгийн газрын хяналтан доор байж зөвхөн тоотой хэдэн эмч нар л өндөр хяналтан доор хүмүүст өгч болдог байна. Харин үр дүн тааруухан нь эмийн сан, гоо сайхны дэлгүүрүүдэд зарагддаг болсон нь батлагджээ. Хэрэв тэр эмийн сан ба бусад дэлгүүрүүдэд зарагддаг тураадаг өмд, цай, эм зэрэг нь үнэхээр л үр шимтэй байсан бол хүн болгон авч хэрэглээд туранхай сайхан болчих байсан. Гэвч чи үнэхээр тураадаг ховор нандин эмийг олж авах гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь хүн болгоны дотор нөгөө сайхан эмнээс маань хэд дахин нөлөөтэй зүйл байж байдаг. Түүнийг Гормон гэдэг. Хэрэв чи гормоноо удирдаж чадвал санаанд ч оромгүй үр дүн харах болно.

Инсулиныг цусандаа хийхгүйн тулд Бүсгүйчүүдийн дунд тос багатай л бол таргалуулахгүй гэдэг яриа явагддаг. Гэтэл сахар бол тосноос бараг дутахааргүй их таргалуулагч бүтээгдэхүүн юм. Жишээ нь: эрдэнэшишинй сироп, зөгийн бал, меласс, сахар, амт будаг оруулагч бүтээгдэхүүн жимснээс гадил, жимсний шүүс, бүх төрлийн хатаасан жимсийг цээрлэх хэрэгтэй. Мөн цагаан гурилан бүтээгдэхүүн бол хамгийн их инсулин ялгаруулагч мөн. Зүгээр л иймэрхүү хэрэггүй зүйлсийг байхгүй байсан гээд л бодчих.

Өөрийгөө урамшуул Магадгүй чи 1кг турсан бол тухай бүрт нь өөрийгөө баярлуул. Жишээ нь маш гоё дотуур хувцасаар. Дараа дараагийн турах кг-аа зовлон биш зугаатай зүйл мэтээр хүлээн авч сур. Урьд нь би ийм байлаа... Ямар их хичээсэний үр дүнд хэдэн кг турсан гээч? БИ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА... Энэ бол толины өмнө өөртөө хэлэх нууц тарни...

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн- Үүрийнцолмон,
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(108)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    taniltsah bvsgvi bain uu egch ch baij bolno 24te dajgvi zaluu bna shvv s awan egch naraa 95240120
  • Цаг мөнгө хоёроо цэлийтэл цацах 16 арга
    bayrlalaa!
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Сайн Байна уу би 19 настай жирэмсэн үр хөндүүлэх гэсэн юм аа Влабур гэдэг эмнэлэг хаана байдаг юм бол холбоо барих утасыг нь өгч тус болооч.
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Сайн Байна уу би 19 настай жирэмсэн үр хөндүүлэх гэсэн юм аа Влабур гэдэг эмнэлэг хаана байдаг юм бол холбоо барих утасыг нь өгч тус болооч.
  • Зөв техник: “Суух”-д учир бий
    Super! Dandaa mash heregtei, onovchtoi zuvluguu ugdugt bayarlalaa!
  • Цалингүй туслах ажилд авъя!
    Hahahaha. Ene gah gah ovoo dunku gar uu gui yu. Aaiiin. Gaaguu bgaa
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Snuuu huurhun tsarailaAg zalutai nziga taniltszsulnA mnz mani gAdAdasz ird udagvi bga ceverhen zalutAi tanicuulna ;))
  • Цалингүй туслах ажилд авъя!
    Ashigla gej bgaam bishu maanagaa
  • Буцаад алх. Чи хэзээ ч харамсахгүй ээ
    Мундаг бүсгүй юм аа сэтгэл хөдлөж байна. Би бас охинтойгоо үлдсэн амьдралд алдсан бүсгүй хүн. Хүн болгон нөхрөөсөө салсан хүүхэдтэй эмэгтэй гэдэгээр нь хардаг болохоос үр хүүхдээ хаяагүй өөрийн жаргалаа бодоогүй зөвхөн үр хүүхдийнхаа төлөө амьдарлаа зориулаад явж байгаа ээж хүн гэдэг өнгцөгөөс хэн ч олж хардаггүй нь надад гунигтай муухай санагддаг. Үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй ээж болгон хамгийн бурханлаг хүмүүс шүү дээ.
  • Би яг ямар хүнтэй ханилаад байгаагаа мэдэхээ болилоо
    Сайн байна уу? өөрийн чинь бичсэн зүйлийг уншилаа нөхөр үхнэ гэж байхгүй нөхрөө бодоод өөрийн ганцаардлыг бодоод хүүхдээ аймшигтай хэцүүхэн амьдарлаар амьдруулж байна тэрийг л ойлго эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд шиг болохгүй зүйлээ шууд гаргаад хэлдэггүй дотогшоо зантай байдаг ямар аргаа барсандаа эмээ дээрээ очий гэхэвдээ өөрөө салж хагацаж чадахгүй бол эмээтэй нь хүүгээ амьдруулалдаа илүү аз жаргалтай болох байх эмээ нь өнгөрөөд өгөх цагт хүү чинь хүнтэй суух цаг болно ш дээ ядаж тийм биздээ. Миний хувьд хүүхэдийн сэтгэл санаа зовиуртай амьдарнаа гэдэг л хамгийн хэцүүхэн байна ядаж одоо өсвөр үе нь юм байна ухаантай байхгүй бол хүүхдийн ирээдүйл хэцүү болно чиний үргэжлэл шүү дээ үр хүүхэд чинь нэг бол тэр хүнээ засаж ав засрахгүй бол сал ийм л байна даа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com