ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Түүний нүдэнд яаж “жирийн найз”-аас илүү харагдах вэ?

Хайр & секс  | 2012 / 05 / 07

Бидэнд бүгдэд нь л тийм үе тохиолдож байсан- Хэн нэг залууд дурлачихаад байдаг. Гэтэл тэр чамтай яг л дүү охин, эсвэл олон найзуудынхаа нэгтэй нь л харьцаж байгаа мэтээр ханддаг. Чи “олны нэг” биш, харин түүний хувьд “онцгой нэг” нь болохыг хүсч байгаа биз дээ? Нэг л асуудал байна: Яаж ханхүүгийнхээ нүдэнд “андууд”-аас нь ялгарч харагдах вэ? “Зүгээр л найзууд”-ын тавиланг өөрчлөх энгийн стратегийг боловсрууллаа.

Түүний нүдэнд яаж “жирийн найз”-аас илүү харагдах вэ?

Ганцаарчилж уулз
Чиний онилсон эр чамтай цуг ажилладаг ч бай, та хоёр хамт нэг фитнесст явдаг ч бай, тэр чиний найзуудын хүрээлэл дунд байдаг ч бай, хамгийн эхний алхам бол түүнийг ганцаараа байхад нь уулзах. Ажил тарсны дараа, эсвэл фитнессээ тарчихаад түүнийг нэг аяга шар айрганд уруу тат. Эсвэл гэрийнхээ эд зүйлийг засаад өгөхийг эвтэйхэн гуйж дагуулж яв. Та хоёр найзууд шүү дээ. Найзуудын хувьд ийм урилга энгийн л зүйл. Хэрэв чамд эвгүй байвал зүгээр л шинэ компьютерийнхээ тохиргоог ойлгохгүй байна гэж хэлээд дэргэд нь, эсвэл хаа нэг тийшээ хүргүүлье гэж хэлээд машинд нь суугаарай. Түүнтэй хоёулахнаа байх боломжийг хэдий чинээ их бүрдүүлнэ, түүнийг чамайг сэтгэл татам, дурлахуйц бүсгүйн дүрээр онгойлон харах магадлал нэмэгдэнэ.

Та хоёрт байгаа ижил төстэй чанаруудыг ол
Та хоёрыг хоёуланг мэддэг найз нөхөд, хүмүүсээс түүний юунд дуртайг асууж мэд. Уншдаг ном, сонсдог хөгжим, дуртай ундаа зэргийг хүн үргэлж хувийнхаа мэдрэмжин дээр тулгуурлаж сонгодог учраас, тэдгээрийнх нь тухай мэдэж аваад, яриа өрнүүлбэл түүний мэдрэмжинд халдаж чадна гэсэн үг. Хааяадаа нэг тааралддаг “жирийн найзууд” дуртай зүйлийнхээ тухай хоорондоо утга учиртай, урт яриа өрнүүлдэггүй. Тэр цагаан хоолтон уу? Сүүлд шинээр сурсан дүпүтэй хоолныхоо тухай хэл. Түүнд ч бас чатай адилхан нохой бий юу? Хоёр нохойныхоо зурагнуудыг харьцуулж харан инээлд. Тэр аялах дуртай юу? Хамгийн сүүлд аялсан газрынхаа тухай ярь. Ингэхдээ худлаа ярьж огт болохгүй шүү. Түүнтэй ижил төстэй шинж чанарууд хэдий чинээ олныг олно, та хоёрын холбоо төдий чинээ дотносч ойртоно.

Өөрийгөө тодруул
Хэрэв та хоёр хамтдаа хэсэг бүлэг найзуудад хамаардаг бол, “массын нэг” болж харагдахгүйн тулд чамд бусдын анхаарлыг өөр дээрээ татах шаардлага гарч магадгүй. Гэхдээ энэ бол ганцаараа хачин чангаар инээх юм уу, ширээний голд гарч зогсохыг хэлээгүй юм шүү. Өөрийнхөө төрөлх онцгой чанар, зан авираар ялгарч харагд. Хэрвээ чи түүний царайг харахаараа л дуугаа хураачихдаг бол, одоо өөрийгөө нээж харуулах цаг. Найзуудынхаа ярианд оролцож, тэр сэдвийн талаар олж дуулснаа хуваалцаж, шинэ мэдээлэл өгч, тохиромжтой үед хошигно. Инээдэнд татагддаггүй хүн гэж үгүй. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмыг харуулах боломжийг бүү алдаарай. Энэ бол түүнийг гайхшруулж, татах шилдэг арга.

Сээтэгнэ, сээтэгнэ, сээтэгнэ
Чамайг олж харахыг нь хүлээн залбирч суухын оронд, заримдаа яаралтай арга хэмжээ авалгүй болдоггүй. Хайр дурлалын харилцаанаас хөндий удаан явсан, эсвэл мэдрэмж маруухан эрчүүдэд “Чи надад таалагддаг” гэж “духан дээрээ бичиж харуултал” юу ч ойлгохгүй байх тал бий. Дохиогоо ойлгуулахын тулд түүний гаранд үе үе хүрч, ярьсан зүйлд нь инээж, та хоёрын дунд онцгой холбоо байгаа гэдгийг мэдрүүл. Ингэвэл тэр өмнө нь анзаардаггүй байсан ч, нүд ирмэхийн зуур чамайг өөр нүдээр харж эхэлнэ.

Түүнд өөрийн бодлоо хэл
Дээрх 4 арга бүгд үр дүнгээ өгөхгүй байвал, тэр чамайг одоо ч жирийн найз шигээ адил харьцсаар байвал магадгүй чи түүнд шууд хэлэх хэрэгтэй байх. Энэ бол нэг талаараа эрсдэлтэй алхам. Учир нь чи өөрийн хүссэн хариуг авахгүй ч байж мэднэ. Гэвч ингэвэл ядаж л ямар нэг зүйлийн учир тайлагдана. Гэвч тэр чиний зоригтой алхмыг хараад гайхшрах учраас, газар дээрээ чамтай дотносох гэвэл бүү гайхаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(354)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com